Хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн үнэ цэнээ хэрхэн тодорхойлох вэ?
2013, 11 сарын 15. 16:170
   Төрөл бүрийн ажил мэргэжил, салбаруудад маш их ялгаатай цалин олгодог. Таны яг одоо хийж байгаа эсвэл хийхийг хүсч байгаа тухайн ажил үүрэг дэх өөрийн үнэ цэнийг тодорхойлохыг хүсвэл чадах чинээгээрээ зах зээлийн судалгаа хий.

Харилцааг холбоог ойлгох



   Бизнес, ажил эрхлэлт гэх мэт маш олон салбарт эрэлт, нийлүүлэлт дээр үндэслэн хэлэлцээрүүд хийгддэг. Ур чадвар, туршлагатай ажилчид хөдөлмөрийн зах зээл дээрх нийлүүлэлтэнд нөлөө үзүүлэх ба компаниудын ажиллахуулахыг хүсч байгаа ажлын байрууд нь хөдөлмөрийн эрэлтийг бий болгодог. Та болон таны ур чадвар хэр зэрэг ховор, ажил олгогчийн хувьд та хэр их хэрэгцээтэй байна тэр чинээгээрээ цалин, урашууллаараа та өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлох суурь нөхцөл болно.
Энэ туршлагын нэг жишээ гэвэл сэтгүүлзүй гэх мэт нийтлэг салбарууд байна. Маш олон авъяаслаг зохиолчид байдаг ч багахан цалин өгөөд туршлага багатай ажилчдыг ажиллуулдаг хязгаарлагдмал тооны ажлын байруудтай. Цөөн ажлын байртай ч үнэндээ хүмүүс мөнгөний төлөө биш, тухайн ажлыг хийх дуртай, хайртай учраас ажил олгогчийн хувьд илүү ашигтай байр сууринд очиж таарч байна.

Одооо байгаа цалингийн хэмжээг олж мэдэх



   Интернэт бол цалингийн судалгаа хийхэд үнэгүй ашиглаж болох хэрэгсэл. Онлайн цалингийн тооцоолуурыг тодорхой ажил мэргэжил, салбар эсвэл байршлаар нь хайлт хийж ашиглах нь таньд ямар нэг санаа өгөх болно. Хүн бүрийн ур чадвар, туршлага, нөхцөл байдал дахин давтагдашгүй байдаг шиг интернэтэд ч бас хязгаарлагдмал хэмжээний мэдээлэл байгаа.

   Таны ажил үүргийг харьцуулж болох ажлын байрны янз бүрийн тодорхойлолтуудыг хайж унш. Тэдгээр нь компаниудын тодорхой ажлын байруудад хайж байгаа үндсэн ур чадваруудын талаар олж мэдэх сайхан санаа өгөх бөгөөд Сиви-гээ илүү тодотгож, анхаарал татахуйц болгоход тусална.

   Хувь хүний цалин нийтэд нээлттэй байдаггүй ч найзуудын хаалттай группын хүрээнд  хэр зэрэг цалин хөлс авч байгааг асууж лавла. Жишээ нь “2,500,000 төгрөгийн цалин харилцаа холбооны салбарт маркетингийн менежерээр ажиллахад сайн цалинд тооцогдох уу?” гэх мэт асуултаар онлайн форум үүсгээд асууж болно.

   Бүх компаниуд ажилчдын цалингийн багцад дэмжлэг үзүүлэх үүднээс янз бүрийн урамшуулал, бонусын бодлого баримталдаг учраас энэ арга яг тохирсон хариултыг өгч чадахгүй ч цалингийн ямар хүлээлт байгааг мэдэх сайхан санаа юм.

Өөрийн хайлтыг ашиглах



   Хэрэв та ажиллаж байх хугацаандаа цалингаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол, одоогийн үр дүнгийн талаар итгэлгүй байгаа бол, өөрийн амжилтын талаар тусгай жишээ баримтаар дурдаж ярихад бэлтгэ. Ажлын байрны тодорхойлолтуудын харьцуулалт таныхтай тохирч байгаа эсэх, та өөрийн хэрэгцээ, ур чадвараа хэт хөөрөгдөж байгаа эсэхийг баталж, нотлох хэрэгтэй.

   Та өөрийн ажил үүргийг нарийн тодорхойлохын тулд менежертэйгээ хамтарч ажилла. Магадгүй гэрээсээ илүү цагаар ажилласан эсвэл таны хөгжүүлсэн ур чадвар гэх мэт тухайн бизнест бодит хувь нэмэр оруулахуйц, таны хийж байгаа зүйлсийг танай босс бүрэн ойлгохгүй байж болох юм. Эдгээр бүх зүйлс нь нэмэлт хөшүүрэг болно.

   Хэрэв та шинэ ажилд орж, цалингаа тохиролцох гэж байгаа бол таны боломжит ажил олгогчид  удирдлагын багаас тодорхойлсон цалингийн хэмжээ байгаа. Та ажлын санал хүлээж авахдаа тухайн ажилд өөрийгөө тохирно гэж бодож байгаа бол цалингийн талаар тэр даруй тохиролцох нь зүйтэй. Тухайн саналыг хүлээж авахдаа таны судалгааны үр дүнтэй тохирч байгаа эсэх, шударга цалин олгож байгаа эсэх талаар бодоод үзээрэй. Та магадгүй бусад сонголтуудын талаар бодолцож үзээгүй байж болох юм. Гэхдээ өөрийнхөө бодлыг дэндүү тулгаж, үндэслэлгүй тоон дүн хэлэх хэрэггүй. Бас цалинг бага ч болов нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа бол  асуухад гэмгүй.

   Хэдийгээр таны байр суурь хүчтэй байсан ч гэсэн ажил олгогч таны хүсч байгаа цалинг өгөх боломжгүй байж болох талтай. Бизнес бүр үйл ажиллагаагаа төсөвлөсөн байдаг учраас ажилчин бүрийн хүссэн цалинг өгөөд байх боломжгүй байдаг. Хэрэв мөнгө таны хувьд үнэхээр чухал бол хөрвөж болох ур чадвараа ашиглаад илүү үр өгөөжтэй, өндөр цалин өгдөг салбар эсвэл ажил руу орж болно шүү дээ.

   Таны албан тушаалын алхам бүрт зөв компаниа сонгох нь маш чухал шийдвэр бөгөөд зах зээл дээрх таны ур чадварыг үнэлэхгүй байгаа л бол таныг үнэлдэг тэр компанид л орох хэрэгтэй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52