Ажил хийх 4 хэв маяг:
2013, 11 сарын 19. 10:100
Таны хэв маяг юу вэ?

   Багаа урагш ахиулахын тулд ажилчдаа хэрхэн сайн ажилладгийг олж мэдэн, түүнийхээ дагуу ажил үүргээ хуваарилаарай.

   “Ажил” гэж чухам юу болох талаар хүмүүсийн тодорхойлолтуудыг сонсвол маш олон янзын тодорхойлолт хэлж болох ч бидний хувьд маргалдах зүйл бараг гарахгүй байх. Хэн нь илүү шургуу хөдөлмөрлөж ажилладаг, хэн илүү ухаалаг ажилладаг, эсвэл хэн ажил хийхгүй, зөрчил дутагдлыг шийдвэрлэхээс илүү бусдыг шүүмжилдэг вэ гээд л маш олон сэдэв, ярианууд бидний дунд байдаг.



   Би энэ нийтлэлдээ эдгээр яриануудын тухай зөвлөгөө өгөхөөс илүү “ажил” гэж чухам яг юу юм бэ гэдгийг илүү дурдахыг хүссэн юм. Энэ нийтлэлд зөвхөн таны ажил хийх хэв маягийг тодорхойлоод зогсохгүй танай багт ажилладаг бусад хүмүүсийнхийг ч бас тодорхойлох юм.

   Миний бие маш олон хүмүүсийн зан чанарын тестүүдийг боловсруулж, бодож эргэцүүлсний эцэст ажил хийх үндсэн 4 хэв маяг байдаг гэдэгт итгэж эхэлсэн юм. Үүнд: Гүйцэтгэгч, Удирдагч, Элэгсэг хүмүүс, Суралцагч гэсэн хэв маяг.

   Маш сайн бүрэлдсэн багууд эдгээр 4 хэв маягийг тэнцвэртэйгээр агуулсан байдаг гэж хэлж болно. Мөн шилдэг байгууллагууд өөрсдийн ажиллах хэв маягт итгэлтэй байдаг, тухайн ажлын төрөлжилтийн шаардлагыг ойлгодог маш сайн тэнцвэртэй багуудыг бүрдүүлсэн байдаг. Тэгвэл таны ажиллах хэв маяг юу вэ?

Гүйцэтгэгч



   Гүйцэтгэгчид бол ажлыг гүйцэтгэдэг хүмүүс. Тэд хийсэн ажил үүргүүд эсвэл төслөө бүрэн хийж, шалгуулж, дуусгах үедээ л амь ордог. Тэд маш эрчимтэй анхаарал төвлөрүүлж, өөрсдийн хичээл чармайлтанд нягт нямбай ханддаг хүмүүс юм.

   Гүйцэтгэгчид хэдийгээр хүмүүстэй уулзаж, юу хийж байгаагаа ярьж, хэлэхээ мартдаг ч ихэнхдээ ажилдаа анхаарал төвлөрүүлдэг. Түүнчлэн гүйцэтгэгчид аливаа ажлыг урьдчилан бодохгүйгээр шууд хийж эхлэх хандлагатай байдаг. Тэд хүн бүрийг ажлаа “Онил,галла, оно” гэсэн зарчмаар хийх хэрэгтэй гэдэгт итгэдэг бөгөөд ажлын төлөвлөгөөний ач холбогдлыг бууруулах хандлагатай байдаг.

Удирдагч 



   Удирдагчид бол алсын хараа зөнг бий болгож, бусдыг түүндээ итгүүлэхийг оролддог. Та тэдэнд тусалж чадахгүй ч гэсэн тэднийг сонсож, гайхан биширч, дагах хэрэгтэй. Удирдагчидгүйгээр бид бодит алсын хараа, зорилго байхгүй гацаанд орж мэдэх юм. Удирдагчид бусдаас ангид байдаг бөгөөд тэдний алсын хараа, зорилгыг  бусад хүмүүс хэрхэн хэрэгжүүлж байгааг бүрэн ойлгодоггүй тал бий. Яагаад гэвэл тэд ирээдүйг л хардаг бөгөөд хүмүүс тэдний алсын харааг дагаж, мөрдөж байгаа эсэхийг заримдаа шалгахаа мартдаг.

Элэгсэг хүмүүс



   Элэгсэг хүмүүс бол харилцаа холбоог бий болгодог хүмүүс. Тэд “Бид хамтдаа байхдаа хүчтэй” гэдэгт итгэснээр эв найрамдал, харилцаа холбоог удирдахын тулд шургуу ажиллаж, харилцан зөвшилцлийг бий болгохын төлөө чармайдаг.

   Энэ төрлийн ажилах хэв маягтай хүмүүс мэдрэмжтэй бас аливаа зүйлд санаа нь зовж явдаг.  Тэд багийн хүн тус бүрийн байдлыг нарийн хянаж чаддаг. Хэрэв та багийнхаа бусад гишүүдийг хэрхэн анхаарал халамжийг мэдэрч байгааг мэдэхийг хүсвэл “Элэгсэг” хүмүүсээс асуу.

   Гэхдээ энэ төрлийн хүмүүс ажлыг бүрэн гүйцэд хийх,  илүү нягт нямбай байдал шаардсан ажил хийх тал дээр гацаж мэднэ. Тэдний төрөлх чанарыг нь зүгээр л орхиод “бодит” ажил хийж чадахгүй ч гэсэн хүмүүст гайхалтай сэтгэгдэл төрүүлэх, бусдын сэтгэл санааг ойлгох гэх мэт чадвар шаардсан ажил дээр ажиллуулбал дээр.

Суралцагч



   Суралцагчид бол судлаачид байдаг. Энэ төрлийн хүмүүс суралцах, асуудлын ньюансыг ойлгох гэх мэт чадварыг агуулдаг.

  Тэд хашир, дэг журамтай, бусад хүмүүсээс илүү стратегитайгаар бодох хандлагатай байдаг.

  Суралцагч төрлийн хүмүүс мэдээж хэрэг бусадгүйгээр их ажлыг амжуулж чадахгүй. Өөрөөр хэлбэл тэдний маш сайн боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд түүнийг нь хэрэгжүүлэхэд бэлэн баг тэдэнд хэрэгтэй. Тэдний стратеги бол асуудлыг онолын түвшинд сайн шийдэхгүй ч гэсэн бодит байдлыг харах явдал юм.

   Нэгэн номлогч Ховард Турман “Дэлхий ертөнцөд юу хэрэгтэй байгааг асуух хэрэггүй. Таныг юу урам зоригтой болгодгыг асууж, түүнийгээ хий. Яагаад гэвэл дэлхий ертөнцийн хэрэгцээ гэдэг бол хүмүүсийн урам зоригтой байх хэрэгцээ юм” гэж хэлсэн байдаг.

   Тиймээс нэг аргаар хийж болох бүх ажлыг төсөөлж үзэцгээе. Гэхдээ бид үүнийг төсөөлж чадахгүй шүү дээ. Бас нэг аргаар ч хийдэг ажил гэж байхгүй. Таньд маш олон зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд маш олон зүйлс хийж чаддаг маш олон хүн хэрэгтэй гэсэн үг.

   Хүн бүр бусад хүмүүстэй нэгдэж, баг болохдоо тэдэнтэй харьцуулахад өөрийг нь супер болгож чаддаг,өөрийн гэсэн давтагдашгүй давуу талуудтай байдаг. Та хэн нэгнийг “ажлаа хийж чаддаггүй” гэж шүүмжлэхээс илүү өөрийнхөө давтагдашгүй чадвараар хэрхэн хүчирхэг, тогтвортой байдлаар байгууллагадаа хувь нэмэр оруулахад анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс таныг урам зоригтой, эрч хүчтэй болгодог тэр зүйлсийг л хий.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01