Ажил дээрээ хэрхэн аз жаргалтай байх вэ?
2013, 11 сарын 19. 16:400
   Ажил дээрээ баяр баясгалантай байхад тийм ч хэцүү биш. Та зөвхөн дараах алхмуудыг мэдэж авах хэрэгтэй.

  Нэгэн уншигч надад хандан аз жаргалтай амьдрах маш олон янзын жор байдаг гэж хэлж байсан. Тэгвэл бусадтай адил ажил дээрээ хэрэгжүүлж болох миний мөрддөг дараах алхмууд бий. 



1. Өөрийгөө бусадтай бүү харьцуул: Хүн бүр янз бүрийн орчинд өсч,хүмүүжиж, өөр өөрсдийн гэсэн амьдралын аялалыг удирдаж яваа шүү дээ. Та хүн бүрийг амьдралдаа ямар “аяллаар” явж ирснийг мэдэхгүй учраас өөрийгөө бусадтай харьцуулах нь цагийн гарз л гэсэн үг.

2. Өөрийнхөө хянаж чадахгүй зүйлсийн төлөө бүү шанал: Эдийн засаг, зах зээл, бусдын хийж болзошгүй үйл хөдлөлүүд гэх мэт бусад зүйлсийн тухай  мэдэх нь чухал байж болох ч таны өөрийнхөө анхаарч, хянавал зохих зүйлс бол 1) таны өөрийн бодол санаа 2) таны өөрийн үйл хөдлөл юм.

3. Өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэддэг байх: Заримдаа таны ажил таны ертөнцөд хамгийн чухал зүйл мэт санагддаг байж болох юм. Харин та ажлынхаа аясаар хувийн амьдрал болон хүрээллээ баллах алхмууд хийгээд байвал өөрийгөө л баллаж байна гэсэн үг.

4. Өөрийгөө болон багаа хэт албадах хэрэггүй: Нэмэлт ажил хийхэд бэлэн байх эсвэл урам зоригтой байх нь сайхан ч та эсвэл таны багийн хийж чадахгүй зүйлийг хийнэ гэж амлах нь бүтэлгүйтэл, урам хугаралыг л авчирна.

5. Та өдөр бүр хүн бүртэй ижил цаг хугацаатай байдаг гэдгийг сана: Та цаг хугацаандаа багтаж их зүйлийг хийх шаардлагатай гэж боддог боловч энгийн үнэн гэвэл хүн бүрт өдрийн 24 цаг байдаг гэдгийг сана. Хэнд ч таниас илүү цаг хугацаа байхгүй учраас гомдоллохоо боль.

6. Өөрийгөө хэт чухалчлан авч үзэх хэрэггүй; хэн ч ингэдэггүй: Өөрийнхөө сул талыг шоолох нь таныг аз жаргалтай болгоод зогсохгүй, бусдад нөлөөлж, бусдыг татах чадвартай болгодог. Хэрэв та өөрийгөө шоолж чадахгүй бол хүн бүр л таныг шоолох болно.

7. Мөрөөдөл: Мөрөөдөх, ажиллах хоёр хоёулаа 20-р зууны үед хамаатай байж болох юм. Тэгвэл та өөрийнхөө бодож, мөрөөдөж байгаагаар байх нь таныг дахин давтагдашгүй, илүү өрсөлдөх чадвартай болгодог.

8. Үзэн ядахыг зогсоох хэрэггүй; үүнийг зогсоох гэж оролдох нь ямар ч ашиггүй: Үзэн ядалт нь таны эрч хүч, эрүүл мэндийг үгүй хийдэг сэтгэл оюуны шимэгч л гэсэн үг. Дэлхий ертөнц дээр ямар нэг зүйл болохгүй л байгаа бол та түүнийг өөрчилж, ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй. Хэрэв та үйлдэл хийж чадахгүй байгаа бол түүнийг уучлаад, мартах нь илүү дээр.

9. Өнгөрсөнтэйгөө эвлэрээд ирээдүйгээ бүтээ: Өнгөрсөн үеийн алдаа эсвэл буруу хийсэн зүйл дээрээ анхаараад байх нь машин жолоодохдоо урдахаа биш ард талынхаа толийг л хараад яваад байгаатай адил өөрийгөө шийтгэж байгаа хэрэг. Та ямар ч үед ингэж явбал ямар нэг хатуу зүйлтэй мөргөлдөх нь зайлшгүй.

10. Маргаан бүрт ялах гэж хичээх хэрэггүй: Зарим маргаанд зодоон чухал биш байдаг бөгөөд олон хүмүүс “маргаанд ялчихсан” гэж  бодож байхдаа  асуудлыг зохицуулахад илүү хялбар байдаг. Таны хувьд юу чухал вэ? Ялалт уу? Гэхдээ та болон маргаанд оролцож байгаа хүмүүс дараа нь юу хийхийг бодох хэрэгтэй.

11. Таниас өөр хэн ч таны аз жаргалд хариуцлага хүлээхгүй гэдгийг санах хэрэгтэй: Хэрэв та өөрийнхөө буруу гэж байнга бодоод байх юм бол зарим ажлын орчин угаасаа их хэцүү байдаг. Таныг аз жаргалтай болгодог ажил олсон ч бай эсвэл таны хамгийн сайн хийдэг ажилд орчихсон ч бай өөртөө болон хамтран ажиллагчдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.

12. Байн байн инээмсэглэ: Инээх эсвэл инээмсэглэх нь аз жаргалтай байхад ямар ч нөлөө үзүүлдэггүй гэж хүмүүс ихэнхдээ боддог. Тэгвэл инээх болон инээмсэглэх нь аз жаргалыг бий болгож, бэхжүүлж байдаг зүйлс юм. Инээмсэглэх шалтгаан ол. Инээдээ хэзээ ч бүү хорь.

13. Үнэтэй эрч хүчээ өс хонзон, хов живэнд бүү зарцуул: Та хэн нэгний тухай ярих эсвэл хэн нэгний тухай сонсохоосоо өмнө 1) Энэ үнэхээр үнэн үү? 2) Энэ үнэхээр сайхан зүйл мөн үү? 3) Үүнийг ярих шаардлагатай юу? 4) Хэн нэгэн миний тухай хэн нэгэнд ярихыг хүсэх үү? Гэх мэт асуултуудыг асуугаад үзээрэй.

14. Таны тухай бусдын юу бодож байгаад санаа зовох хэрэггүй, тэр таньд хамаагүй: Та хүн бүрийн бодол санааг уншиж, худал ярьж байгааг нь илрүүлж чадахгүй шүү дээ. Үнэндээ бол бусад хүмүүс таны тухай юу гэж бодож байгааг та мэдэхгүй. Үүний төлөө санаа зовох нь эрч хүч, цаг заваа дэмий зүйлд л зарцуулж байна гэсэн үг.

15. Сайн ч бай, муу ч бай ямар ч зүйл тохиолдоход энэ бүхэн зайлшгүй өөрчлөгдөнө гэдгийг сана: Бодит ертөнцийн үнэн бол өөрчлөлт. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг биз дээ. Оюун санааны олон алдартнууд бүх зүйл өөрчлөгддөг гэж хэлдэг. Та баяр бахдалтай байх эсвэл гуниг гутралтай ч бай энэ бүхэн цаг хугацаатай хамт урсаад л өнгөрөх болно.

16. Ажлын орчиндоо байгаа хэрэггүй эсвэл сайхан биш зүйлсийг хая: Та ажил дээрээ насанд хүрсэн хүний хувьд амьдралынхаа 3 дахь үе шатыг өнгөрөөх гэж байгаагаа бодох хэрэгтэй. Та яагаад ажлын орчин, амьдралын нэгээхэн хэсэг болсон газраа хэрэггүй, муухай зүйлсийг байлгаад байгаа юм бэ?

17. Хамгийн сайхан зүйл хараахан тохиолдоогүй байгаа гэдгийг сана: Миний эмээ 70 насандаа бэлэвсэрсэн ч, коллеждоо эргэн орж, европын орнуудаар аялж, маш олон үйл ажиллагаанд оролцож, япон уран зураг зурж сурсан. Тэр надад хамгийн сүүлд “Хүү минь амьдрал 90 наснаас эхэлдэг юм” гэж хэлж билээ.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45