Хандлагаа сайжруулах нь
2013, 11 сарын 22. 10:210
   Эерэг хандлага амжилтыг амархан авчирдаг. Харин сөрөг хандлага амжилтанд хүргэх зорилгогүй болгодог.

   Хэрэв та амжилтанд хүрэхийг үнэхээр хүсч байгаа бол таны хийх хамгийн эхний алхам бол эерэг хандлагыг бий болгох явдал юм. Та эерэг хандлагатай болох үед итгэл найдвар, урам зориг, боломжууд урган гарч ирж, асуудлууд жижгэрсээр байдаг.



   Хэрэв та удирдагч бол хүмүүсийг өөрийн талд байлгах эерэг хандлагыг бий болгож, багаа ажлаа сайн хийхэд нь дэмжих хэрэгтэй. Удирдагч хүн сөрөг хандлагатай байх юм бол бусдыг айдсаар л хөдөлгөх болдог.
Хэрэв та үргэлж олиггүй байдлыг байнга мэдрээд байгаа бол амжилтанд хүрэх цэг нь юу байх бол? Тэгвэл хандлагаа сайжруулах дараах алхмуудыг мөрдөөрэй.

1. Үргэлж зорилготойгоор хөдөл: Ямар нэг үйлдэл хийхийнхээ өмнө тухайн зүйл таны агуу амжилтанд хүрэхэд хэрхэн нөлөөлж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хэрэв нэг их хамаагүй, ач холбогдолгүй бол жагсаалтаасаа хас. Зорилгогүй үйлдэл цаг хугацаа, эрч хүчийг дэмий үрдэг.

2. Өдөр бүр өөрийгөө хөгжүүл: Нэг л зүйлээ өдөр бүр хийх магадгүй уйтгартай байж болох юм. Хэдийгээр та тэр зүйлээрээ өнгөрсөн хугацаанд амжилт олсон ч гэсэн. Амжилт гэдэг бол хөнгөн атлетиктай адил. Хэрэв та өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхгүй бол аажим аажмаар хурд хүч удааширдагтай адил.

3. Үр дүнг хүлээхгүйгээр үйлдэл хийх: Та шийдвэр гаргах юм уу ямар нэг үйлдэл хийхдээ ямар үр дүн өгөх вэ гэдэг дээр анхаардаг. Үр дүн хүлээх нь маш том алдаа бөгөөд хэрэв та төсөөлж байгаа үр дүндээ хүрч чадахгүй бол сэтгэлээр унаж, урам хугарахад хүрдэг.  Хамгийн сайнаараа хий. Гэхдээ өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шаналах хэрэггүй.

4. Ур чадвараа сайжруулахын тулд бүтэлгүйтлийг ч ашигла: Хэрэв та бүтэлгүйтсэн эсвэл татгалзал хүлээн авсан бол, тэдгээрээс болж таагүй байгаа бол өөрийнхөө хийсэн үйлдэл болон түүнийг сайжруулахын тулд юу хийж чадахаа эргэж нэг харах хэрэгтэй. Таны хүлээж авсан үр дүн бол таны хүрэхийг хүссэн л үр дүн гэдгийг сана.

5. Эерэг хандлагаа хуваалцах хүмүүсийг олох: Таны тархи таны эргэн тойронд байгаа хүмүүсийг автоматаар хуулбарлаж, дуурайдаг болохыг шинжлэх ухааны баримтаар нотолсон байдаг. Үүнийг сэтгэлзүйн толь ч гэж нэрлэдэг. Тиймээс та эерэг сэтгэлгээтэй хүмүүсээр хүрээлүүлснээр сөрөг сэтгэлгээнээс зайлсхийж болдог.

6. Өөрийгөө хэт албадах хэрэггүй: Хэрэв та аз жаргалтай байж, тааламжтай байдлыг мэдрэхийг хүсч байгаа бол өөрийгөө шоолж сур. Хэрэв та өөрийгөө шоолж чадахгүй бол хүмүүс таныг шоолох болно.

7. Бусдын тавьсан хязгаарлалтуудыг уучил: Өндөр шаардлага тавих нь чухал гэхдээ хүмүүс сайн л хүмүүс байдаг. Гэхдээ та бусад хүмүүсийг тухайн ажлыг хийж чадахгүй гэж хатуу боддог эсвэл хүмүүс таны бодож мэдэрч байгаатай адил зүйлийг хуваалцахгүй байгаагаас болж өөрийгөө зовоох нь тэнэг хэрэг.

8. “Баярлалаа” гэдэг үгийг байн байн хэлж бай: Талархал илэрхийлэх хандлага нь таны амьдралд ямар гайхалтай зүйлс байна вэ гэдийг ойлгож ухаарахад тусалдаг. Бусад хүмүүсийн өгч байгаа бэлгэнд, тэр бэлэг нь жирийн л нэг инээмсэглэл байсан ч гэсэн талархлаа илэрхийлж сурах хэрэгтэй, илэрхийлэх ч ёстой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54
Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал хоёр дахин их
02024-4-16 0:56