CV бичихэд тулгардаг төвөгтэй нөхцөл байдлууд
2013, 12 сарын 2. 16:060
 Хэрэв та ажил сольсон тухай бодож байгаа бол.

  • Зарим салбарт богино хугацаагаар ажиллах нь хэвийн зүйл бөгөөд  ажил солих асуудал тийм ч муу зүйлд тооцогдохгүй байж болох талтай байдаг. Бусад маш олон ажил мэргэжлийн хувьд өнгөрсөн хугацаанд ажил солих явдал бага байсаар ирсэн.
  • Ажил сольсон асуудлыг зохицуулах хамгийн сайн арга бол онцгой ажил албан тушаал, компани зэргээс хамааруулах явдал. Та магадгүй ижил түвшний хоёр ба түүнээс олон ажлын байранд нэг удирдлага дор ажилладаг байж болох юм. (Жишээ нь  ABC болон  Дэф компанид худалдааны төлөөлөгч хийх). Та хослуулан хийсэн ажлын туршлагаа CV-ндээ тодруулж бичиж болно. Чөлөөт гэрээлэгчид буюу түр хугацааны ажилчид өөрсдийн ажлын туршлагаа тодорхой нэг цаг хугацааны хүрээнд төслийн онцлох зүйлсийн хамт  нэгтгэж болох юм (Жишээ нь  IT-гийн зөвлөх/Сүлжээний мэргэжилтэн, 4/05-с өнөөг хүртэл гэх мэт)
  • Та хийж байсан ажлаа бүгдийг нь дурдах хэрэггүй. Богино хугацааны ажлууд нь таныг сайн гэдгийг илэрхийлэхгүй бөгөөд тэдгээрийг орхиж болох юм. CV гэдэг бол маркетингийн нэг хэсэг гэдгийг санах хэрэгтэй боловч хэрэв та гарын үсэг зурсан хуулийн хүчин төгөлдөр баримт бүхий ажлын өргөдөл бөглөж байгаа бол ажлын туршлагаа бүрэн дүүрэн багтаах шаардлага гарч болох тохиолдол бий.
  • Ажил олгогчид ажилтан авах буюу сургалтанд хамруулахдаа ажил сольсон түүх бүхий ажил хайгчдыг таних арга зальтай байж болзошгүй. Та cover letter-ээ ашиглан ажлын туршлага болон өөрийн нөхцөл байдлын талаар эерэг хандлагаар тайлбарлах хэрэгтэй.  Түүнчлэн урт хугацаагаар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэх хэрэгтэй.
Ажил үүргийн  CV гэж юу вэ?



   Маш олон ажил олгогч мэргэжилтнүүд дэс дараатай CV-нээс илүү ажил үүргийн CV-г илүүд авч үздэг.  Ажил үүргийн CV-нд эргэлзээтэй зүйлс байдаг ч ямар нэг зүйлийг нуудаг. Хэрэв та урт хугацаагаар ажилгүй байсан, ажлын туршлага багатай буюу олон ажил сольсон түүхтэй бол энэ төрлийн CV-ний форматыг сонгох нь зөв.
Зарим ажил хайгчид CV болон  Cover letter өгөх явцдаа “эрээн цоог” ажлын туршлагаа нуухыг оролддог. Энэ төрлийн захидлууд нь түүх маягийн формат бүхий үндсэн хэсгүүдтэй байдаг боловч ажлын туршлагын тойм хэсгийг орхигдуулдаг. Энэ хандлага байнга ашиглагдахгүй байгаа учраас ажил олгогчид CV-г голчлон харж байна.

Эерэг байдлыг тодруулах



   Та ажлын туршлагаа өөрчлөх юуг ч хийж чадахгүй учраас хамгийн сайн стратеги бол боломжит ажил олгогчид өөрийгөө санал болгох ахисан түвшний CV-г боловсруулах явдал юм. Хэрэв та тодорхой дэс дараалал бүхий CV-ний формат ашиглаж байгаа бол ур чадварын хэсэгт  тухайн албан тушаалд тохирох үндсэн ур чадваруудыг нэгтэж оруулах хэрэгтэй. Энэ нь таны давуу талд анхаарлаа хандуулахад туслах болно.

Компаний ажил зогсох ба цомхотгол : CV-гээ сайжруулах хялбар аргууд


  • CV-гээ шинэчилж, ажил олгогчийн тухай юу ч бодолгүйгээр өөрийн одоогийн амжилтаа илэрхийлэхэд итгэлтэй бай.
  • Хуучин ажил олгогч болон хамт олноосоо бичгээр тодорхойлох захидал гаргаж өгөхийг хүс.  Ур чадвар болон туршлагын хэсэгт эерэг байдлаар тодорхойлуулахыг хичээ.
  • Боломжийн хэрээр ажлын заруудыг уншиж ажил олгогчдын хүсээд байгаа ур чадвар ба туршлагыг үнэлж цэгнэ.  Тухайн ажлын байранд тохирч байгаа үнэмлэх, димплом, боловсролын үнэмлэхээ CV-ндээ оруул.
  • CV-ндээ ажил эрхлэлтийн байдлыг “одоог хүртэл” ажиллаж байгаа мэтээр буруу ойлголт бүү төрүүлээрэй.
  • CV-ндээ ажлаа орхих болсон шалтгаанаа бичих хэрэггүй боловч Cover letter-тээ өөрийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж бич.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15