Менежерийн ур чадвартай ажил горилогчдыг ажилд авах нь
2013, 12 сарын 3. 9:350
   Хэрэв та менежерийн албан тушаалд мэргэжилтэн авахаар хайж байгаа бол бүсийн хэмжээний борлуулалтын менежер, жижиглэн худалдааны их дэлгүүрийн менежер ч бай, бусдын ажлыг хянаж байдаг хэн нэгнийг ажилд авах ч бай ур чадвартай ажил горилогчдод байвал зохих менежерийн нийтлэг ур чадварууд бий.

Та яагаад тэдгээрийг мэдэх хэрэгтэй вэ?


Удирдахуйн буюу менежерийн ур чадвар



   Менежер ажилд авах шаардлагатай үед чадварлаг мэргэжилтнүүд ч хяналтаа алддаг тал бий.
Философийн ойголтонд байдаг “сайн” менежментийн ур чадварууд заримдаа бодит байдал дээрх менежерийн ур чадваруудтай зөрчилддөг тал бий.
Зарим нь магадгүй тухайн менежер тухайн албан тушаалд ямар ажил хийх хэрэгтэйг менежерийн ажлын байрны тодорхойлолтондоо тодорхой тусгадаг  бөгөөд бүх менежерүүд нь юуг сайн хийх хэрэгтэй вэ гэсэн ерөнхий асуултанд бүдэрдэг.

  Ямартай ч дийлэнх тохиолдолд гаргадаг том алдаа юм. Ямар ч төрлийн менежерийн албан тушаалын тодорхойлолтыг бичихдээ тусгай нэг чиглэлээр мэргэшсэн менежментийн бодит ур чадвартай хүн хэрэгтэй.
Таны менежерийн ур чадварын мэдлэг бол ажилд авах мэргэжилтний хувьд байвал зохих чухал зүйл юм. Та магадгүй харилцагчдадаа энэ талаар сургалт явуулах, эсвэл хүний нөөц бүрдүүлэлтийн стратегидаа чимээгүй ашиглах боломжтой юм.

   Ямартай ч, энэ нь танай өрсөлдөгчдөөс илүү сайн тусламж үзүүлэх бөгөөд танай харилцагчдад чухам ямар зүйл шаардлагатай байгааг мэдэхэд тусална.
Ямар ч менежментийн ажил горилогчийг олж нээх менежерийн дараах зарим ур чадваруудыг дурдаж байна.

Зорилгоо таниулах



   Менежментийн үндсэн үүрэг бол хүмүүсээр ажил хийлгэх явдал шүү дээ. Менежерүүд шаардлагатай ажил үүрэг, зорилго, заавар журмыг маш тодорхой тайлбарлаж ойлгуулах чадвартай байх ёстой юм.

   Үйлдвэрийн ажилчиндаа хянагч нь гарцын шаардлагуудыг тайлбарлах, хөтөлбөрийн менежер бүтээгдэхүүн үйлчилгээ ба зах зээлийн эрэлт зэргийг ойлгуулах ч бай менежер хүн ажлаа багтаа ойлгуулах чадвартай байх ёстой.
Үүнийг эхлээд сонсоход мэдээжийн хялбар мэт сонсогдож байгаа байх. Гэхдээ хүмүүсийг удирддаг хэн ч бай зорилгоо тодорхойлж, болосвруулна гэдэг бол маш хэцүү гэдгийг хэлэх байх.

Зорилгоо боловсруулсан бол дараах чадваруудыг багтаасан харилцааны үр дүнтэй ур чадварууд шаардлагатай байдаг:
  • Цогц сэтгэлгээ (зорилгоо тодорхойлох)
  • Тодорхой харилцаа  (зорилгоо таниулах)
  • Тэвчээртэй байдал (зорилгоо ойлгуулах байдлыг хөнгөвчлөх)
  • Сонсох  (зорилгоо үнэлэх)
   Энэ бол ердөө эхлэл нь. Зорилго нь цогц бөгөөд эрч хүчтэй бол энэхүү үйл явц илүү эрчтэй, хүч сорьж байдаг.
   Ажил горилогчдыг шүүх үйл явц нь ажил горилогчдын зорилго болон ажил үүргийг тодорхойлох шинжилгээг багтааж байгаа эсэхийг шалгаарай. Ажил горилогчдоосоо өмнө нь ажиллаж байсан багууддаа зорилго тодорхойлоход тулгарч байсан асуудлуудынх талаар асууж, зорилго тодорхойлох тэдний ур чадвар болон тэдгээрт хэр их анхаарал хандуулдаг болохыг олж нээ.
 
   Эсвэл боломжит менежерүүдээсээ өмнөх ажил олгогчийн зорилгуудаас хуваалцахыг асуугаарай. Энэ нь тэдний хариултаар тэдний өнгөрсөн хугацаанд хийж байсан албан тушаал,  тэдний харилцааны ур чадварыг харах боломжийг олгоно.

Төлөвлөлт ба гүйцэтгэл



   Хэрэв та микро менежер эсвэл ажил тасалдаг боссын төлөө ажиллаж байсан бол сайн менежмент гэдэг бол харилцаа холбоо ба эрх чөлөөний тэнцвэрт байдлаар ажиллах явдал юм гэдгийг мэдэх байх.

   Менежер хүн ажилчидтайгаа хамтарч ажиллаж, тэдэнд дэмжлэг үзүүлж, харилцаа холбоотой байх тэнцвэртэй байдлыг бий болгох ёстой. Үүнийг хэлэхэд амархан ч хийхэд хэцүү байдаг. Ур чадвартай менежерүүд менежментийг тодорхой шинжлэх ухаанаас илүү нарийн зүйл гэдгийг мэддэг. Ажилчдын ур чадвар болон ажил үүргийн түвшин, төслийн цогц байдал, ажлын яаралтай байдал, гүйцэтгэлийн түүх, бусад төрөл бүрийн хүчин зүйлс нь дараах шийдвэрүүдийг илтгэж байдаг.

   Шинэхэн менежерүүд тэнцвэрт байдлыг хэрэгжүүлэхэд бүтэлгүйтдэг. Мөн нэг аргыг үргэлж ашиглаад байдаг. Илүү ухаалаг менежерүүд хэрэглэж байгаа аргаа хянаж, өөрчилж байдаг.

   Хүчин чармайлт гаргадаг менежерүүд цаг хугацааны явцад багаа бүтээлч болгоход илүү хүчин чармайлт гаргадаг.
Ажил горилогчдыг шүүхдээ тэдний хандлагыг энэхүү тэнцвэрт байдалд  ашигла. Ярилцлага хийхдээ ярилцлага хийж байгаа хүнээсээ ажилчидтайгаа харилцах үедээ хэрхэн шийдвэр гаргадаг туршлагаас нь хуваалцаж, төлөвлөгөөгөө гаргаж хэрэгжүүлэхэд нь итгэх хэрэгтэй.

   Мөн ирээдүйн менежерүүд хүмүүстэй эсвэл машин тоног төхөөрөмжтэй харилцах чадвартай эсэх, дүрэм журамд нийцэж ажиллахад бэлэн эсэхийг шалгаарай.

Муу мэдээг дуулгах




   Энэ бол зайлшгүй зүйл. Баг бүр саад бэрхшээлтэй тулгардаг. Тоног төхөөрөмж эвдрэх, төсөл бүтэлгүйтэх, харилцагчид гомдоллох, ажилчид өвчтэй байх гэх мэт.
Таны ажил горилогч асуудал тулгарах үед шийдвэрлэх, шаардлагатай үед төлөвлөгөөгөө өөрчлөх, тулгарсан асуудлуудыг хамгийн сайнаар шийдвэрлэх хангалттай менежерийн ур чадвартай байх хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд менежерүүд  “сайн” мэдээг ойлгох, сайнаар ажиллаж байх хэрэгтэй.

  Харамсалтай нь сайн мэдээлэл нь сайн мэдээний эсрэг тал байдаг. Муу мэдээнээс зугтдаг менежерүүд, санаатай эсвэл санамсаргүй байдлаар мэдээ хүргэсэн хүмүүсийг шийтгэдэг. Энэ бол маш том дутагдал.

  Тоног төхөөрөмжийн нэг хэсгийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн ажилчиндаа урьдчилан санамж зааварчилгаа өгөх, төсөл цаг хугацаандаа багтахгүй байх гэх мэт үед зарим менежерүүд “би үүнийг сонсохыг хүсэхгүй байна” гэж хэлээд тодорхойгүй байдалд орхиодог.

  Менежерийн ажил горилогчид муу мэдээг хэрхэн зохицуулдаг болохыг тодорхойл. Тэднээс ажилчдаасаа сонсож байсан муу мэдээ болон, тэдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлж байсан тухай нь асуух хэрэгтэй.
Эсвэл  тайлан мэдээгээ цаг хугацаанд нь амжуулахгүй байх тохиолдол байсан эсэх, асуудлыг хэр хурдан илрүүлж байсан талаар асуугаарай.
Энэ бол бие даасан сэтгэлгээг дэмжих “надад зүгээр л гаргасан шийдлээ авчир” гэж хэлэх ганц зүйл. Гэхдээ асуудлаас зугтдаг менежерүүд зөвхөн өөрийнхөө эргэн тойронд байгаа боломжуудыг л анхаардаг.

Тохирох хүнийг олох



   Мэдээж хэрэг менежерийн албан тушаал бүрт өөрийн гэсэн ажлын байрны шаардлагууд байдаг. Ажилд авах мэргэжилтний хувьд таны ажил бол ажил олгогчийн хэрэгцээнд нийцэх ажил горилогчдыг олох явдал юм.

   Та ажил олгогч, үйлчлүүлэгчийн тавьсан шаардлагад эргэлзэх хэрэггүй. Та төгс ажил горилогчийг хайхдаа ажилд авах мэргэжилтнүүдийн “Манай үйлчлүүлэгчид бидэнд зориулж тухайн ажлын байрыг бүрэн тодорхойлоогүй ч гэсэн бид тэдэнд хамгийн сайнаараа үйлчлэх ёстой” гэсэн  нийтлэг уриаг хэзээ ч мартаж болохгүй.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53