Боссуудын гаргадаг нийтлэг 7 алдаа
2013, 12 сарын 5. 15:530
   Хэрэв та удирдагч болж гэрэлтэхийг хүсч байгаа бол дараах алдаанаас зайлсхийх хэрэгтэй.

   Та бизнес эрхлэгч, компаний эзэн, гүйцэтгэх захирал эсвэл менежер ч бай таны санал санаачлага хичнээн сайн, та хичнээн их туршлагатай байсан ч гэсэн алдаа гаргадаг. Энэ бол ажил амьдрал дээр гардаг энгийн л нэг хэсэг.

Хоёр үндсэн төрлийн алдаа байдаг.



  Хоёр үндсэн алдаа байдаг. Зарим алдаа нь нэг удаагийн үйл ажиллагаанд гардаг. Та алдаагаа хурдан ухаарч,түүнээсээ суралцаж, түүнийг дахиж хэзээ ч давтахгүй байх хэрэгтэй. Жишээ нь, та  шинэ вэбсайт хийдэг компанитай харилцдаг гэж бодъё. Тэд ажлаа тогтоосон цаг хугацаандаа багтаж ажлаа хийж чадахгүй, бүтэлггүйцтэж, таны цаг, мөнгийг үржээ. Та шууд л харилцаагаа тасалж, тэр компанитай дахиж хэлэлцээр хийхгүй гэж бодож ч болох юм. Яагаад гэвэл та алдаагаа хурдан залруулж, сайн удирдагч болж байна гэсэн үг.

   Харин нөгөө нэг төрлийн алдаа бол компанийхаа хөгжил дэвшилд ноцтой алдаа гаргах. Та алдаагаа ухамсарлаагүйгээс болж тэрхүү алдаа нь даамжирч,таны хувийн менежментийн хэв маяг, ажилчдын асуудал, танай компани, танай харилцагчдад ч нөлөөлж болзошгүй юм. Энэ төрлийн алдаа нь таныг  муу босс хэзээ ч сайн зүйл хийдэггүй гэсэн хэв маягт оруулж болох юм. Америкт муу боссуудын судалгаагаар нийт эдийн засагт бүтээмж бууралтанд жилд дунджаар 360 тэрбум ам.доллар зарцуулагдсан байдаг бөгөөд ажилчдын 65% нь цалингаа нэмэгдүүлэхийн тулд шинэ босстой болох байсан гэжээ.

Муу боссуудын гаргадаг дараах 7 нийтлэг алдаа байдаг.



Боссуудын гаргадаг нийтлэг хэд хэдэн алдааны жагсаалтыг дор дурдаж байна. Алдаа тус бүрийг анхааралтай уншиж, өөрийнхөө зан төлөв, хамтран ажиллагсад болон ажилчдынхаа зан төлөвийн талаар бодож үзээрэй. Хэн нэгэн дараахтай адил алдааг гаргаж байна уу? Эсвэл та гаргаж байна уу?
  1. Харилцаандаа анхаарахгүй байх. Мэдээлэл бол танай ажилчдыг ажлаа хурдан бөгөөд зөв хийх боломжийг олгодог хүч. Та ажилчидаа илүү бүрэн төгс, тодорхой мэдээллийг өгснөөр тэд хурдан ойлгож, ажлаа илүү сайн хийж, танай харилцагчдад сайн үйлчилгээ үзүүлнэ.
  2. Шийдвэрээ хурдан өөрчлөх.Хурдан өөрчлөх нь сайн боловч удаан үргэлжилдэггүй тал бий. Завсарлага аваад асуудлын үндэс суурийг бодох, тэдгээрийг шийдвэрлэх стратегийг хөгжүүлэхэд цаг гарга. Ямар ч зүйл хийхгүй байх нь асуудлыг шийдэх биш зүгээр л цааш түлхэж байгаа хэрэг.
  3. Ажил үүргийг хүлээлгэж өгөхгүй байх. Ямар ч менежер бүх зүйлийг өөрөө хийж чадахгүй. Бүх зүйлийг өөрөө хийх нь та цаг хугацаа, ур чадвараа үр дүнтэйгээр ашиглаж чадахгүй бөгөөд ажилчдынхаа потенциалыг дэмий үрж байна гэсэн үг. Хийх ажлаа ажилчиддаа хуваарилснаар таны хийж чадахаас ч их ажлыг амжуулж чадах бөгөөд таны бизнесийг илүү үр дүнтэй болгодог.
  4. Ажилчдынхаа зорилгыг тодорхойлохгүй байх. Ажилчдаа тодорхойгүй байдалд орхих хэрэггүй. Та боссын хувьд ажилчидтайгаа бодитой, хүрч болохуйц зорилго тодорхойлох хэрэгтэй бөгөөд тэрхүү зорилго нь танай байгуллагын алсын хараа, хэтийн зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, чиглүүлж байх хэрэгтэй юм.
  5. Манлайллаа өөрчлөхийн оронд өөрчлөлтийг эсэргүүцэх. Өөрчлөлтийг эсэргүүцэх нь цаг хугацаа, эрч хүчийг дэмий үрдэг. Өөрчлөлтийг эсэргүүцвэл танай өрсөлдөгчдөд л давуу тал болдог. Та салбартаа өөрчлөлт хийж, тэдгээрийг урьдчилан харах, түүнийгээ давуу тал болгоход суралцах хэрэгтэй.
  6. Ажилчдынхаа амжилтыг үнэлэхгүй байх.Та хэрэгжүүлэхэд хялбар, бага зардлаар эсвэл зардал гаргахгүйгээр хувийн байдлаар, бичгээр ажилчдаа сайшааж үнэлэх олон зүйлийг хийж чадна.
  7. Бүх зүйлийг нухацтайгаар авч үзэх.Танай ажлын орчин ажилчдын тань өглөө бүр ирэхийг хүсдэг газар мөн эсэхийг шалгаарай. Хошин мэдрэмжийг хадгалж, ажлын байраа хүн бүрт тааламжтай, хөгжилтэй болгож ч болох юм.
   Та өөрийн менежментийн арга барилдаа эдгээр алдааг гаргадаг уу? Тэдгээрийг засаж залруулж, илүү үр дүнтэй босс болох хэрэгтэй. Амласнаа биелүүлдэг эсэхээ шалгах хэрэгтэй.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57