Ухаалаг хүмүүсийн хийдэг 5 зүйлс
2013, 12 сарын 6. 11:100
   Өөрийнхөө суралцах явцад саад болох хэрэггүй. Өөрийнхөө ухаалаг байдлыг тасралтгүй сайжруулах 5 аргыг дурдаж байна.

   Ихэнх хүмүүс хэрхэн суралцдагаа сайн боддоггүй. Ерөнхийдөө бол суралцах байдал төрөлхийнх гэж боддог. Та харилцан яриа, лекцэнд сууж байхдаа ч хэн нэгний ярьж байгааг сонсдог. Гэхдээ үнэндээ бол тийм биш. Нас ахихын хирээр суралцах үйл явц илүү явагдаж байдгийг би олж мэдсэн юм. Миний тархи баримт, тоо баримт, туршлагаар дүүрсэн боловч шинэ санаа, шинэ сэтгэлгээгээр дутмаг байдаг. Нэмж хэлэхэд тэдгээр шинэ санаануудыг няцаах бүх төрлийн санал дүгнэлтүүд ч байгаа. Олон хүмүүсийн адилаар би өөрийгөө амьдралынхаа туршид суралцаж байгаа гэж боддог боловч өргөн мэдлэгтэй байхын тулд илүү шаргуу ажиллах хэрэгтэй байна.

   эхдээ суралцах хэрэгцээ хэзээ ч дуусдаггүй учраас таны хүсэл эрмэлзлэл үргэлж зөв байх хэрэгтэй байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөж, шинэ санаа өдөр бүр урган гарч байна. Тэдгээрийг амьдралдаа нэгтгэн ашигласнаар үр дүнтэй, хэрэгтэй хүн байхад туслах болно. Нээлттэй бас мэдрэмжтэй байхын тулд би дараах аргуудыг ашигладаг. Эдгээр аргууд таньд ч бас тустай байх болно. Та хэдэн ч настай байсан асуудал биш.

1. Өөрийнхөө дотоод дуу хоолойг тайвшруул



   Та миний юуны тухай ярьж байгааг мэдэж байгаа. Энэ бол та хэн нэгнийг сонсож байхад гарч ирдэг бяцхан дуу хоолой. Энэ бол тухайн сонссон мэдээлэлд өгөх таны санал бодлыг гаргаж ирдэг дуу хоолой. Та хэн нэг илтгэгчээс илүүтэй өөрийнхөө дотоод дуу хоолойндоо анхаарал хандуулах амархан байдаг. Энэхүү дуу хоолой нь сайн мэдээллийг нээлттэйгээр сонсох боломжийг олгох ба тухайн зүйлийг сонсохоосоо ч өмнө таныг дуугүй болгох байх. Таны тархи юу хэлэх ёстойг бага анхаарч, ярьж байгаа хүн дээр анхаар. Та магадгүй сонссон зүйлдээ ч итгэхгүй байх.

2. Өөртэйгөө маргалд



   Хэрэв та дотоод дуу хоолойгоо тайвшруулж чадахгүй байгаа бол түүнийгээ дор хаяж давуу тал болго. Та өөрийгөө сонсох бүрт ярилцагч хүнтэй зөрчилдөж, зогсож, үзэл бодлын нөгөө талыг хардаг. Яагаад тухайн ярьж байгаа хүний зөв, таных буруу байж болох бүх шалтгааныг бодох хэрэгтэй. Хамгийн сайн арга бол хүлээж авч байгаа мэдээлэлдээ нээлттэй ханд. Ингэж чадахгүй байгаа бол өөрийнхөө аргументийг бэхжүүл.

3. Сониуч хүн шиг бай



   Зарим хүмүүс төрөлхийн сониуч байдаг байхад бусад хүмүүс тийм биш байдаг. Та аль ч категорит нь багтдаг бай сониуч хүн шиг байх боломжтой. Дараагийн удаад та сонсож байгаа мэдээлэлтэйгээ холбоотой 3-5 асуултыг боловсруулж бич. Хэрэв та лекцэнд сууж байгаа бол Google-ээс хариултуудыг хай. Хэрэв та харилцан ярианд байгаа бол бусад хүмүүсээс асуу. Ямартай ч илүү их зүйлийг сурч, тархиндаа байгаа ойлголтуудыг багцалж, асуулт боловсруулах үйлдэл хийлээ гэсэн үг. Тухайн нөхцөл байдалд та сониуч байсныхаа үр дүнг хүртэх болно.

4. Үнэнийг хай


Оргүй хоосноос ямар ч ойлголт, онол гарч ирээгүй. Нарийн тодорхой ойлголт, үзэл бодол баримтанд үндэслэсэн ойлголт буюу санаанаасаа зохиосон зүйлтэй адилхан сонсогдож байгаа байх. Хэрэв та тухайн санаанд итгэхгүй байгаа бол эх сурвалжийн бага ч болов үнэнийг тодорхойлох хэрэгтэй. Яг л мөрдөн байцаагч биш байж өөрийн үзэл бодлоо бий болго. Та бууруулах ур чадвараа нэмэгдүүлэх ба ярьж байгаа хүний жинхэнэ санаанд байгаа ойлголтыг ч сайжруулж ч болох юм.

5. Мэдээ түгээгч биш мэдээнд анхаарал хандуул



   Ихэнх хүмүүс мэдээнд биш мэдээ хүргэж байгаа хүнд анхаарал хандуулдаг. Уйтгартай илтгэгч ч бай, таагүй харагддаг хэн нэгэн эсвэл улс төрийн сөрөг намын гишүүн эсвэл нэвтрүүлэгч ч таны суралцах байдалд нөлөөлж болно. Түүнчлэн найзууд таны суралцах байдлыг үймүүлж, хэт их зүйл ярьж, өөрсдийгөө ярианы эзэн мэтээр хардаг. Тухайн мэдээ материалыг түгээж байгаа хүнээс нь салга. Та тухайн хүнийг эсвэл тэдний итгэл үнэмшлийг мэдэхгүй юм шиг байснаар мэдээллийг бодитоор сонсож чадна. Уйтгартай хүний хувьд хоёр, гурав, дөрөв дэх алхмуудыг анхаарч өөрийгөө зугаацуул.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41