Хандлагаар нь ажилд авах 5 алхам:
2013, 12 сарын 9. 13:150
Хандлагаар нь ажилд авах 5 алхам: Тэгэхээр ажиллах хүчнээ компаний брэндийн элч төлөөлөгч  байлгахын тулд хандлагаар нь хэрхэн ажилд авах вэ? Та өргөдөл гаргасан ажил горилогч нараас хувийн зан чанарын тест, биеэ авч явах үнэлгээг хийж болох ч ажил горилогч нарын хувьд зардал ихтэй,  тэдний цагийг гарздаж, төвөгтэй байдалд оруулж болох юм.
Азаар энэ стратегийг практикт нэвтрүүлж болох өөр бусад хандлагууд байдаг.



Өртөг багатайгаар хандлагаар нь ажилд авах дараах 5 арга байдаг:
1.    Ямар хүлээлттэй байгаагаа тодорхой болгох: Шинэ ажилтан авахдаа ямар ур чадвартай хүн авахаа тодорхой илэрхийлснээр ажил горилогч өөрөө сонголтоо хийх давуу талтай.
Жишээ нь: Та зах зээлийн  мэдрэмжтэй хүн авна гэдгээ тодорхойлсон бол тэр талаар мэдрэмжгүй хүн танайд хандахгүй шүү дээ. Энэ нь таньд ч амар, ажил горилогч нарт ч амар.
Ямар хувийн зан чанартай хүн хайж байгаагаа тодорхойлсноор тухайн тодорхойлолтонд нийцэх  зан чанартай ажил горилогч нар танай тойрогт орж ирнэ гэсэн үг.

2.  Санаачлагатай бай: Зөв хандлагатай хүмүүс  танай байгууллагад өөрсдөө ирж өргөдлөө гаргахыг битгий хүлээ. Үүний оронд зах зээл дээрээс тэдгээр хүмүүсийг олж илрүүлэн байгууллагадаа тат!
Хэрэв та үнэхээр багтаа авахыг хүсч байгаа ур чадварыг агуулсан тийм хүнтэй таарвал нэрийн хуудсаа өгөөд ажлын байранд өргөдөл гаргахыг урь.
Хүний нөөц сайн бүрдүүлдэг ямар ч хүн  гайхалтай соргог анхаарал халамж сайтай үйлчлэгч  шиг, гайхалтай тэвчээртэй шургуу борлуулагч шиг эсвэл дараагийн гайхалтай ажилд авах үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг ,сайн ярьдаг хүн байхаа мэддэг.
3.  Цаасан дээр бичигдсэн хүнд анхаарал хандуул: Шаардлагатай байгаа алсын хараа, зорилгод тохирох Сиви, резюмег шалгуур үзүүлэлт болго.  Таны хайж байгаа хувийн зан чанарууд ажил горилогч нарын резюме болон туршлагад хэрхэн тусгагдсан байгааг анхаарч бодож үз.
Жишээ нь, бэрхшээлийг даван туулах чадвартай хүмүүс магадгүй тухайн байгууллага татан буугдаж ажилчдаа цомхотгох үед ямар мөн чанартайгаа батлан харуулж болох юм. Нээлттэй хүмүүс бизнесийн харилцаа болон харилцаа холбооны группүүдэд ажиллах боломжтой байдаг. Харилцааны ур чадвартай хүмүүс резюме-ийн агуулгаа боловсруулж, зохион байгуулахдаа авъяаслаг байдаг.
Нэмж хэлэхэд, таны ярилцлагын асуултууд хандлагын зан төлөвүүдийг нээн илрүүлэх боломжтой.  Харилцагчдад үйлчлэх ДНК-тэй хэн нэгнийг хайж байна уу? Тэдгээр хүмүүсээс тэдний үзүүлж байсан хамгийн сайн үйлчилгээний ажил, хүмүүсийн хэзээ ч мартдаггүй үйлчилгээнийх нь талаар асуу.
Хошин шогийн мэдрэмжтэй хэн нэгнийг хайж байна уу? Тэдгээр хүмүүсээс хүмүүсийг инээлгэхэд хамгийн хэцүү байсан цаг үеийнх нь талаар асуу.
Та ямар ч хандлагатай хүн ажилд авахаар хайсан бай хамгийн чухал зүйл бол ажил горилогчийн бичсэн резюме дээр бичигдсэн үгсээс илүү цаадхыг харж, түүний зан төлөвийн талаарх учгийг хайх нь чухал.
4.  Өргөдөл гаргагч нарыг хэн ч хараагүй гэж бодож байгаа үед ажигла: Ажил горилогчийн жинхэнэ мөн чанарыг нь хармаар байна уу? Тэгвэл тэднийг хэн ч хараагүй гэж бодож байх үед хэрхэн биеэ авч явж байгааг нь ажигла.
Танай ресепшнтэй хэрхэн харьцаж байна? Тэр хүлээлгийн өрөөнд байхдаа бусад өргөдөл гаргагч нартайгаа яриа үүсгэж байна уу? Тэр цайны газарт ганцаараа хоол идэж байна уу эсвэл танихгүй хүмүүстэй танилцаж байна уу?
Ажил горилогч юу ярьж, юу хийж байгааг нь ажил олгогч менежерийн нүдээр үнэн зан төрхийг нь хараад үзээрэй. Магадгүй тухайн байдал нь одогийн ярилцлаганд байгаа байдлаасаа хэр зэрэг өөр байгааг харуулж болох юм. Хэрэв өргөдөл гаргагч таны хөгжүүлж байгаа компаний соёлд үнэхээр сайн тохирч байгаа бол тэдгээр учгийг шүүмжлэл болгон ашигла.
5.  Өнөөдрийн одуудыг ажилд ав: Ажилд авах үйл явцын төсгөл хэсэгт боломжтой бол ажилд авах эцсийн шийдвэр гаргах хүмүүст ажил горилогчидтай уулзах цаг зав гаргах хэрэгтэй.
Энэ нь хоёр зорилготой. Нэгдүгээрт, ажил горилогчид  ямар ч шүүлтүүргүйгээр тухайн ажилд орвол хэрхэн ажиллахаа бодож үзсэнээр таагүй явдалгүйгээр зохицуулах боломжтой.
Хоёрдугаарт, шилдэг ажилтнууд эцсийн шийдвэр гаргах хүмүүс хамт цаг зав гаргаснаар тэдгээр өргөдөл гаргагч нар нь зөв хүн мөн эсэхийг тодорхойлоход тусална. 
Хандлагаар нь ажилд авах нь зах зээл дээрээс амархан хуулбарлачихдаг зүйлтэй адилгүй бөгөөд компаний брэнд ба соёлын онцлог шинжийг бий болгох тухай юм. Та шилдэг ажил горилогч нараар хүний нөөц бүрдүүлэхээр хардаг шигээ томоохон компаниудыг харж даган дууриах хэрэгтэй.  Бас зөвхөн ур чадвар, хандлагыг нь битгий хараарай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00