Нелсан Манделагийн урам зориг хайрласан 19 ишлэл
2013, 12 сарын 10. 10:420
   Нелсан Мандела бол Өмнөд африкийн анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн шагналтан,95 насандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч гэсэн шагналыг саяхан Йоахансбургт авсан билээ. Ямар ч стандартаар авч үзвэл тэрээр гайхалтай гүн сэтгэгдэл төрүүлэм амьдралаар амьдарчээ. Мандела шиг цөөхөн хүмүүс түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Түүхийг эргэн сөхвөл тэрээр Өмнөд африкийн болон дэлхийн ард түмний түүхийг дахин бичихийн төлөө өөрийгөө харамгүй зориулж ирсэн агуу хүмүүсийн нэг билээ.



Мандела тоймгүй олон мэргэн цэцэн үгсээрээ бидэнд урам зориг хайрлаж, бидний ой ухаанд маргааш хүртэл хадгалагдсаар л байх болно. Түүний үлдээсэн үгсээс дурдвал:
  1. Би бол үндсэндээ өөдрөг үзэлтэн. Төрөлхийнх үү, төрөлхийнх биш үү гэдгийг би хэлж чадахгүй. Өөдрөг байхын нэгээхэн хэсэг нь хэн нэгнийг гэрэлт зам руу хөтөлж, хөлийг нь урагш алхуулах явдал юм. Миний хүмүүнлэгийн үйлсэд маш олон харанхуй цаг мөчүүд байсан боловч би бухимдаж, бачимдаж бууж өгөөгүй. Тэр замдаа ялагдал бас үхэлтэй ч тулгарч байлаа.
  2. Би эрэлхэг зориг гэдэг бол айдасгүй байхыг биш харин түүнийг ялах явдал юм гэдгийг суралцсан. Зоригтой хүн айдаггүй боловч айдсыг ялан дийлдэг.
  3. Хүндрэл бэрхшээл зарим хүмүүсийг мохоодог боловч бусад хүмүүсийг бүтээдэг. Иргүй мөртлөө хурц үг эцсийн мөч хүртэл итгэл найдвараар жигүүрлэн яваа нүгэлтний сэтгэлийг ч мохооход хангалттай.
  4. Ямар нэг зүйлийг хийж дуусах хүртэл үргэлж боломжгүй мэт санагддаг.
  5. Өөрийн хүмүүстээ, өөрийн улс орондоо үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа хүн амар тайван байж болно.
  6. Жинхэнэ удирдагчид өөрийн хүмүүсийнхээ эрх чөлөөний төлөө бүгдийг золиослоход бэлэн байх ёстой.
  7. Бидний хувь хүн болон хамт олны амьдралд бусдын төлөө гэсэн үзэл дэлхий ертөнцийг бидний мөрөөддөг, илүү сайхан газар болгох боломжтой.
  8. Хүн бүр хүсч байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө зориулж чадвал одоогийн нөхцөл байдлаасаа өсч хөгжин, амжилтанд хүрч чадна.
  9. Боловсрол бол дэлхий ертөнцийг өөрчлөхийн төлөө ашиглаж болох хамгийн хүчирхэг зэвсэг.
  10. Эрх чөлөөтэй байна гэдэг бол хэн нэгний гинж дөнгийг авч хаях биш, бусдын эрх чөлөөг хүндэлж, түүнийг сайжруулж амьдрах явдал юм.
  11. Намайг гаргасан амжилтаар минь, хэдэн удаа бүтэлгүйтсэнээр минь, хэдэн удаа эхэлснээр минь шүүмжлэх хэрэггүй.
  12. Амьдралын төлөө жижиг зүйлийг зохицуулах хүсэл тэмүүлэлгүй байна гэдэг бол та амьдрах чадваргүй байна гэсэн үг.
  13. Мөнгө амжилтыг бүтээж чадахгүй. Харин эрх чөлөө амжилтыг бүтээх болно.
  14. Бид цаг хугацааг ухаалгаар ашиглах ёстой бөгөөд цаг хугацаа биднийг үргэлж зөв зүйл хийхийг шаардаж байдгийг үргэлж сана.
  15. Хүний сайхан сэтгэл бол нууц бамбартай адил боловч хэзээ ч унтардаггүй.
  16. Атаа хорсол бол хор уусантай адил бөгөөд түүгээрээ дайснаа дарна гэж бид найддаг.
  17. Би бие даасан сэтгэлгээтэй найзуудтай байх дуртай. Яагаад гэвэл тэд таныг аливаа асуудлыг бүх өнцгөөс нь харахад тусалдаг.
  18. Сайн толгой, сайхан зүрх сэтгэл хоёр үргэлж гайхалтай сайхан хосолдог.
  19. Хүмүүс өөрсдийгөө хийж чадна гэж тодорхойлсон үедээ ямар ч зүйлийг ялан дийлж чаддаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
1
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47