Ажилд авах үйл явц : Ажил горилогчдын таньд хэлдэг 5 зүйлс
2013, 12 сарын 11. 10:290
“Танай брэнд бол танай компаны тухай хүмүүсийн хэлдэг зүйл юм.”

   Энэ бол томоохон компаниуд хэрхэн компаний брэндингийг тодорхойлдог тухай юм. Энэ бол та, таны бизнесийн тухай бусдад үлдээж байгаа бүх сэтгэгдлүүдийн  нийлбэр юм. Танай брэндийн бодит байдлыг хүмүүс найзууд, гэр бүл, хамт олондоо хэрхэн хэлж, ярьж байгаагаар нь тодорхойлж болно.



   Гэхдээ танай брэнд стратегид  хамгийн чухал хэмжигдэхүүн нь юу болох, ажил олгогчийн бүрэлдэхүүнийг харуулах танай одоогийн болон ирээдүйн ажилчид танай компаний тухай юу ярьж байгаагаар нь тодорхойлж болох юм.

   Ажил олгогчийн брэндийг удирдах нь ур чадвартай ажилчдыг татах, тэднийг олж нээх чадавхид нөлөөлнө. Гэхдээ ажил горилогчид хүний нөөц бүрдүүлэлтэнд мэргэжлийн найрсаг байдал болон хүндлэл байдаггүй тухай ярьдаг нь олон бизнесийн хувьд брэнд стратегийнхаа энэ хэсгийг үл тоомсорлож байгаа мэт санагддаг.

Танай ажил горилогчдын гаргадаг брэнд стратегид боломжит хор хөнөөл учруулж болох дараах 5 гомдол санал байдаг бөгөөд танай ажил горилогчид дараах үгнүүдийг ашигладаг эсэхийг шалгаарай:

“Би энэ ажлын байранд ямар зүйл хийх вэ гэдгээ сайн мэдэхгүй байна.”

   Маш олон ажлын байрны тодорхойлолтонд тухайн ажлын байранд шаардагдах туршлага ур чадвар дээр ихээхэн анхаарч, бодит ажил үүрэг дээр бага анхаардаг. Ажил үүргийн дэлгэрэнгүй байдал нь жирийн ажлын өдөр ямар төрлийн ажил хийх вэ гэдгийг дэлгэрэнгүй байдлаар зааварчилсан байдаг.



Алхам : Ажлын байрны тодорхойлолтоо дан ганц компанид зориулж биш ажил гориолгчийн мэдээллийн хэрэгцээнд тулгуурлан бич. Ажил горилогчийн нөөцөө нарийсгасан бол сүүлийн шатанд шалгарсан хүмүүстээ ажлын байрыг нь харьцуулж болох хэн нэгэн ажилтантай ярилцах боломжийг олго. Тэд таны ил тод байдалд талархах бөгөөд  тухайн ажлын байранд ажиллаж байгаа хэн нэгнээс тухайн ажлын талаарх мэдээллийг авах боломжтой болно.

“Би тэднээс шууд хариулт авч чаддаггүй .”

   Ажил горилогчид ажил олгогчидтой уулзахдаа сандарч тэвддэг. Ажилд авах үйл явц хурдтай болж, ажил олгогчид ажил горилогчдыг үргэлж ятгадаг. Дотоод хөдөлгөөн ихэвчлэн тодорхойгүй байдалд хүргэдэг. Ажилд авах зөвшөөрөл авах, урт хугацаанаас урьдчилан тооцоолсон ажил горилогчийн эх сурвалж, өргөжүүлсэн ярилцлагын процесс гэх мэт. Гэхдээ өнгөрсөн түүх нь үндэслэлтэй байсан ч гэсэн эцсийн үр дүн нь ажил горилогчийг төөрөгдөлд оруулсан мэт байдаг.



Алхам: Тамагадгүйдотоод үйл ажиллагааны саатал гарах эсвэл хүний нөөц бүрдүүлэлтийн процессийг хойшлуулснаас болж ажил горилогчоо алдах гэх мэт сөрөг айдсаас болж, ажил горилогчдоо хадгалахад хүндрэлтэй байж болох юм. Энэ байдлыг даван туул. Хэрэв танай ажилд авах процесс хурдан явагддаг бол ажил горилогчидтойгоо үнэнч шударга бай. Ажилд авах цагийн хуваарь өөрчлөгдсөн бол түүнийгээ тодорхой болго. Ажил горилогчид таны шударга байдлыг ойлгож, бусад ажил олгогчидтой харилцах тэдний харилцааг өөрчилж байгааг ойлгох болно.

“Миний цаг хугацаа бол таныхтай адил үнэ цэнэтэй. Үүнийг бүү дэмий үр.”

   Та ажил горилогчтой хийх ярилцлагандаа хоцорч байна уу? Та уучлалт гуйж, ажил горилогчид эелдгээр “Зүгээр дээ. Би таныг завгүй байсан гэдгийг ойлгож байна”  гэж хариулах байх. Гэхдээ ажил горилогчид таныг хүлээхдээ өөрийнхөө 20,30 минутыг зарцуулж байгаагаа таны нүүрэн дээр хэлдэггүй. Энэ нь та тэдний цагийг өөрийнх шигээ үнээ цэнэтэй гэж бодохгүй байгааг харуулж буй хэрэг.



Алхам: Төлөвлөсөн ярилцлагынхаа цагаар тов гарга. Хэрэв та ямар нэг шалтгаанаар хойшлуулж байгаа бол хэн нэгэн ажилтнаа ажил горилогчтой холбогдож, ярилцлагыг хойшуулж байгаагаа, хэр удаан хойшлуулж байгаагаа хэлээрэй.

“Ярилцлагын өмнө миний резюме-ийг хэрхэн шүүж байна вэ?”

   Ажил олгогчид зохион байгуулалттай, компани, ажлын байрны талаарх мэдээлэл, асуух асуултаа урьдчилан бэлдсэн бэлтгэлтэй ажил горилогчдод дуртай байдаг. Гэхдээ энэ хүлээлт хоёр аргаар үгүй болдог. Ажил горилогчид бэлтгэлгүй ярилцлаганд орохүед түүний байдал нь ямар нэг байдлаар илэрдэг. “Та ямар ажлын байранд дахин өргөдөл гаргаж байна? Таны резюме шалгах жаахан хугацаа өгнө үү.



Алхам : Ажил горилогчийн туршлагыг таньж мэдэхийн тулд төлөвлөсөн ярилцлага бүрийн өмнө дор хаяж 15 минутыг нөөцөл. Та резюме болон өргөдлийг нь урьдчилан шүүсэн хүнээ баталгаажуулах үүднээс ярилц.

“Надтай энэ хүртэл үргэлжлүүлсэнд баярлалаа!”

Ажилд авах үйл явцад бүдүүлэг амлалт өгөх амархан (“Та дараагийн 2 юм уу 3 долоо хоногоос хариугаа сонсоорой гэх мэт”). Харин үүний дараа 3 долоо хоног өнгөрч, ихэнх ажил горилогчид сураг алдарч алга болцгоодог.ажил горилогчдод дараагийн алхмаа шуурхай амлах нь тэднийг хүндэлж байгааг харуулдаг. Хэдийгээр энэ бол ажлын дэс дараалал ч гэсэн та ажил горилогчдын дунд нэр хүндээ сайжруулах болно.



Алхам: Хэрэв та тэдний талаар хуваалцах мэдээлэл байхгүй байгаа бол амласныхаа дагуу тэдэнтэй дараагийн алхмаа үргэлжлүүл. Утсаар эсвэл и-мэйл хаягаар та ажил горилогчдодоо “Та шалгаруулах үйл явцад оролцож байгаа. Та надаас ... 7 хоногийн дараа хариугаа сонсож, тэнцсэн ажил горилогчдын мэдээллийг авааарай” гэх мэт.

   Ажил горилогчид таны дэргэд юу ярьж байгааг нь ойлгохын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй. Тэдний шүүмжлэлд хэт анхаарах хэрэггүй.
Ажил горилогчид ажил олгогчдын тухай янз бүрийн сошиал медиа сувгуудаар мэдээлэл солилцдог. Нэг ажил горилогчид төрсөн сөрөг сэтгэгдэл өргөн хүрээнд тарж, танай брэндийн нэр хүндэд толбо үлдээж мэдэх юм.

   Азаар, тухайн ажил горилогчдод давуу талаа эрчимтэйгээр ярьж, ойлгуулах боломжтой. Энэ бүгд мэргэжлийн ур чадвар, хүндлэл болон эелдэг зан аашаараа ялгагддаг хүний нөөц бүрдүүлэлтийн туршлагыг тодорхойлохыг шаарддаг.
Үүнийг танай тухай ярьдаг хүмүүст зориулж хий. Энэ үед тэд танай сайн талыг ярьж, бусад ажил горилогчдод ч бас тийм мэдээлэл хүрэх болно. Энэ бол гайхалтай брэндинг.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01