Сайхан амьдрах урлаг
2013, 12 сарын 11. 12:350
   Бүх зүйлсэд бас сайхан амьдрахад урлаг хэрэгтэй болж байгааг бодох хэрэгтэй. Ямар ч урлагийн төрөлд хэн ч төгс биш бөгөөд, түүнийг сайн эзэмшээгүй байдаг.
Сайхан амьдрах урлагийн нэгээхэн хэсэг  бол та хэн бэ, та юунд итгэдэг вэ, таны итгэл найдвар, хүсэл мөрөөдөл юу вэ гэдгийг илэрхийлэх амьдралаа бүтээх явдал юм. Мэдээж хэрэг ажил, амьдралынхаа урлагийг бүтээхийн тулд одоо байгаа болон шинээр гарч байгаа бүтээлч оролдлогууд чухал.



   Сайхан амьдрах, зүгээр л амьдрах хоёрын хооронд ялгаатай төдийгүй хоол бэлтгэхтэй адил байж болох юм.
Та өлссөн үедээ тэжээллэг чанар, амт эсвэл харагдах байдлыг нь харгалзахгүйгээр хийхэд амар ямар нэг хоол хийгээд иддэг. Та гэдсээ дүүргэж, хоол идэх хүслээ дарах ямар нэг хоол ч идэж болно.

   Эсвэл таны харах болон хэрэгцээт байдлыг хангах тааламжтай, тэжээллэг, амттай хоол хийгээд идэж болох ч үүнийг баяр баясгалантай байдлаар хий. Мэдээж хэрэг, хоёр дахь хоолыг илүү бодож, төлөвлөж, төсөөлж хийхийг шаардах боловч шат бүрт ашиг тус нь сайн байна.

   Тиймээс энэ бол амьдралтай адил. Та ямар нэг тодорхой зүйлд анхаарал хандуулахгүйгээр эмх цэгцгүй амьдарч болох юм. Эсвэл амттай бөгөөд тэжээллэг байдлаар ч хоол хийхтэй адил амьдарч болох юм.

Та амьдралаа хэрхэн урлагийн бүтээл болгох вэ?:



1.    Хором мөч бүрт сайхан амьдар: Та өглөө босохдоо өдрийнхөө бүх асуудал, гэрэл гэгээтэй байдлыг шийд. Таны мэдлэг, баяр хөөр, амьдралыг ойлгох ойлголтонд хувь нэмэр оруулах бүх зүйлс, туршлагыг ойлгож мэд. Та оролцож байгаа үйл ажиллагаа бүрийг хүлээн зөвшөөрч, хүндэлж, утга учиртай, зорилготойгоор оролцсоноор өөрийнхөө оролцоог баяжуулж чадна.

2.    Өөрийгөө илэрхийлж, хүсч байгаа амьдралаа бүтээ: Та бол дахин давтагдашгүй. Өөрийгөө хувь хүн талаасаа илэрхийлж, өөрийнхөө ажиглалт, үзэл бодлыг бусадтай хуваалц. Жишээ нь, хэрэв та цуглуулагч, спортын фен эсвэл ямар нэгэн тодорхой хоббитой бол өөрийн цуглуулга, дурсгалын зүйлсээрээ өөрийн зан чанарыг илэрхийлэх нэг хэсэг болгон гэрээ чимэглэ. Энэ бол сайн сайхан харилцан яриа үүсгэх, өөрийнхөө тухай бусдад илэрхийлэх боломжийг олгоно.

3.    Нээлттэй, талархалтай сэтгэлгээг бий болго: Таны замд юу ч тохиолдсон бай өөрийгөө бэлд. Та ямар нэг зүйл хийхдээ сөрөг нөхцөл байдалтай тулгарсан бол юуг ч даван туулж, шийдвэрлэхэд бэлэн бай. Та нээлттэй хандлагатай байж чадвал амьдрал ямар нэг алдаа эндэлгүйгээр аажим аажмаар урагшлах болно.

4.    Хэн байж, юуны төлөө байхыг хүсч байна, түүнийхээ төлөө яв: Өөртөө тааламжтай байж, хүсч байгаа зүйлийнхээ төлөө явахаас бүү ай. Маш олон боломжуудыг бүтэлгүйтлээс айх айдсаас болж орхигдуулдаг. Амжилт ч мөн ялгаагүй эрсдэлтэй алхам хийхэд бэлэн бус байх, өөрийгөө гарааны шугаманд гаргаж чадахгүй байхаас болж хүрч чадахгүй зүйл болж хувирдаг. Амьдрал богинохон бөгөөд таны сайн хийдэг зүйлийг өгдөггүй үе ч бий. Өөрийнхөө потенциалд хүрэхийг хичээ. Таньд тохиолдож болох хамгийн муу зүйл үнэ цэнэтэй сургамж болдог.

5.    Гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо харилцаа холбоонд бат бэх, тэнцвэртэй суурийг бий болго: Бид бие биенээ тааламжтай байлгах, дэмжих, харилцах хэрэгцээ бүхий нийгмийн амьтад. Бид харилцаа холбоогоо үнэлж, хөгжүүлж, сайн нэр хүнд, хамт олон, улс орон, илүү сайхан газрыг бий болгох үйл ажиллагаануудад оролцох нь чухал.
 
Та дараах үед сайхан амьдарч байгаагаа мэддэг:


 
  • Өглөө сэрж, таны өмнө хүлээж байгаа адал явдлыг тэсч ядан хүлээж байхдаа.
  • Өөдрөг, баяр баясгалантай, өөртөө итгэлтэй байхдаа.
  • Өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүст болон ертөнцийг сонирхож, хувь нэмэр оруулахыг хүсч байхдаа.
  • Амьдралынхаа сайн сайхан зүйлсэд анхаарал хандуулж, дутагдлаадавуу тал болго..
  • Амьдралыг ухаарч, талархаж, түүнд завгүй оролцож байхдаа.
  • Саад бэрхшээлийг боломж болгон хувирга.
  • Хором бүрийг ашигла.
   Бид өөрсдийгөө илэрхийлж, шинэ туршлагад нээлттэй, авхаалжтай хандаж, хором бүрт сайхан амьдарснаар амьдрах урлагийг бүтээх боломжтой. Бид хийх зүйлсээ л шийдэх хэрэгтэй.
"Амьдрах урлагийн мастерууд хийдэг ажил, тоглоом, хөдөлмөр, чөлөөт цаг, сэтгэлгээ, бие махбод, мэдээлэл, зугаа цэнгэл, хайр, шашин шүтлэгээрээ ялгаатай. Тэд юу нь юу вэ гэдгээ мэддэг, юу ч хийсэн бай, бусдыг орхих, ажиллах ч бай, тоглох ч бай өөрсдийн зөн совинг дагадаг.." Жэймс Альберт Майкенер

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00