Сургуульд заадаггүй амьдралын 15 хичээл
2013, 12 сарын 12. 12:580
Бид сургуульд суралцаж боловсрол эзэмшихийн зэрэгцээ амьдралаас  ч бас суралцдаг. Энэ хоёр хоёулаа чухал. Ганц асуудал гэвэл бид  юу болж байна вэ гэдгийг тодорхойлохоос өмнө амьдрал биднийг хөдөлгөж, хэрсүү ухаан оройтож ирдэг тал бий.



Хүнд хэцүү бэрхшээл, алдааг даван туулахад туслах дараах амьдралын хичээлүүдийг дурдаж байна.
 
Амьдралын хичээл

 

1. Ричард Карлсоны хэлснээр жижиг зүйлд хөлс хүчээ гаргах хэрэггүй.
Гэхдээ ихэнх асуудал жижигхэн байдаг гэсэн байдаг. Бид маш их цаг хугацаанд стресстэж, жижигхэн зүйлд их хүч зацуулсан байдаг. Тэдгээр асуудалтай хэт зууралдснаас болж, өөрсдийгөө мохоож, тухайн цаг мөчдөө баярлаж, цэнгэх  цаг гаргаж чаддаггүй.

2. Амьдрал таамаглахын аргагүй байдаг бөгөөд таныг бөхийлгөдөг. Зүгээр л “хэзээ ч үгүй” гэж хэлээд юу тохиолдохыг хар. Таны амьдралын замд гарч ирэх сюрпризүүдээс зайлсхийхийн тулд амьдралын хичээлд өргөн мэдлэгтэй, эерэг сэтгэлгээтэй, бэлтгэлтэй байх нь чухал.

3. Ямар ч хэлэнд хамгийн уйтгартай үг бол “би”.Энэ бол өөртөө итгэлтэй, өөртөө сэтгэл хангалуун байхад гайхалтай үг боловч зөвхөн таны тухай биш юм. Хэн нэгэн хүн зогсоо зайгүй өөрийнхөө тухай, өөрийнхөө амжилтын тухай яриад байх нь нэгэн хэвийн уйтгартай зүйл. Хувиа бодсон байх нь өөртөө итгэлтэй гэсэн үг биш юм.



4. Хүмүүс аливаа зүйлсээс илүү чухал. Харилцаа холбоо бол таны амжилтанд хүрэх замдаа олж авсан материаллаг зүйлсээс илүү чухал. Амьдралд гэр бүл, найз нөхдийн хайр, дэмжлэггүйгээр материаллаг зүйлс тийм ч чухал зүйлс биш. Та өөрийн үнэт зүйл, чухал зүйлсээ тодорхойлсноор та чухал зүйлсээ бий болгож чадна.

5. Таниас өөр хэн ч таныг аз жаргалтай болгохгүй. Таны аз жаргал болон сэтгэлгээ таны үүрэг хариуцлага. Тэнцвэртэй бөгөөд аз жаргалтай байхын тулд юу хийх нь бидний дур. Бидний харилцаа холбоо бидний амьдралыг дээшлүүлж, баяжуулж байдаг боловч биднийг аз жаргалтай болгодоггүй.

6. Зан ааш ба шударга үнэнч байдал. Нэр хүндтэй хүн байх нь чухал. Таны сайн сайхан үгс, үйл ажиллагаа гэр бүл, найз нөхөд, ажил олгогчдын итгэл, найдвараар хөглөгдөж байдаг. Бусад хүмүүс мэдэхийг хүсдэг тийм хүн бай.

7. Өөрийгөө, найз нөхдөө, дайснаа ч уучил. Бид бүгдгээрээ л хүн. Бид бүгдээрээ заримдаа халтирч, алдаа гаргадаг. Атаа жөтөө, өнгөрсөн үеийн шарх биднийг амьдралаа бүрэн сайхан байлгахад тусалж чаддаггүй.

8. Сайхан наргиа ямар ч эмнээс илүү дээр байдаг. Өдөр бүр инээх цаг гарга. Хошин шог бол маш сайн эм.



9. Дасгал хийх, сайн идэх, цэвэр агаар амьсгалах, нарлахаас илүү сайн зүйл үгүй. Таны эрүүл мэнд бол хэзээ ч бусдад өгч болохгүй зүйл юм. Биеийн эрүүл мэнд сайн байх нь таны зан аашинд хэрхэн нөлөөлөхийг бүү доогуур үнэлээрэй.

10. Тэсвэр тэвчээр таныг ямар ч зүйлд хүргэнэ. Хэзээ ч битгий бууж өг. Зорилго, мөрөөдлийнхөө төлөө яв.

11. Телевиз заримдаа сэтгэлгээг хар тамхинаас илүү хоосруулж байж мэднэ. Телевиз үзэхээ больж, унш, дасгал хий, өөрийгөө хөгжүүл.

12. Бүтэлгүйтэх нь зүгээр. Хүн бүр нэг биш удаа бүтэлгүйтдэг. Бүтэлгүйтэл бол амьдралын агуу их багш. Бүтэлгүйтэл биднийг даруу байлгаж, үйлдлээ хэрхэн зөв болгож засахыг заадаг. Томас Эддисон бүтэлгүйтлийн тухай гайхалтай хандлагатай хүн байсан. Тэрээр “Би бүтэлгүйтээгүй. Ердөө л ажиллахгүй байх 10,000 аргыг олсон” гэж хэлсэн байдаг.

13. Бусдын алдаанаас суралц. Хуучны Зэний нэгэн сургаальд “Ухаантай хүн өөрийнхөө төдийгүй бусдын алдаанаас суралцдаг” гэсэн байдаг.

14. Та бусад хүмүүст хайртайгаа харуулж, хайртай гэдгээ хэлэхээс бүү ай. Амьдрал богинохон учраас хайрыг өгч бас хүлээж авахад суралц. Хайрла бас хайрлуул.

15. Сайн сайхан оронзайг үлдээж амьдар.Чадах чинээгээрээ сайн эхнэр, нөхөр, эцэг, найз, босс эсвэл ажилчин бай. Тэгж чадвал та дэлхий ертөнц дээр илүү сайн сайхан оронзайг үлдээж чадна.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02