Бизнесийн яриа хэлэлцээрийг бүтээлч болгох 4 арга
2013, 12 сарын 12. 15:220
Бизнесийн харилцан яриа бүрийг бүтээлч болгох дараах 4 аргыг дурдаж байна.

   Хүн бүр хөлд орохоосоо эхлээд ярьж эхэлдэг учраас хэрхэн харилцан яриа өрнүүлэхээ мэддэг. Гэхдээ ихэнх хүмүүс бизнесийн харилцан яриаг нь утгагүй болгож, цагийг нь дэмий үрэх муу дадал зуршилтай болсон байдаг.
Тэгвэл ажлын харилцан яриа бүрийг утга учиртай,үнэ цэнэтэй болгох дараах энгийн 4 алхмыг дурдаж байна.

1. Яагаад яриа өрнүүлж байгаагаа мэддэг байх.



   Харилцан яриа бүр зорилго, чиглэлтэй байх ёстой. Зорилгогүй бол тодорхой чиглэлтэй болгох хэрэгтэй. Найз нөхөд, гэр бүлтэй бол зорилго чиглэл гэдэг бол бие биендээ тааламжтай байхад л чиглэгддэг. Та үүнийг хэрхэн хийхийг мэдэж байгаа. Зүгээр л амраад, хөгжилтэй бай.

   Бизнест харилцан яриа бүрт хэлэлцэх асуудал байдаг. Хэдийгээр тухайн харилцан яриа хоёр талыг хамтран ажиллагсад, найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүн болох хүртэл таныг “илүү сайн таниулах” /нөгөө тал ч бас/ -д чиглэгдсэн байж болох юм.

   Тиймээс та хамтран ажиллагчтайгаа (харилцагчид, босс, хамт олон, цэвэрлэгч гэх мэт) харилцан яриа эхлэхдээ тодорхой зорилго чиглэлтэй бай. Ингэснээр та цаг болоод эрч хүчээ бага үрнэ гэсэн үг.
Үүнтэй адилаар хэн нэгэн хүн таньтай харилцан яриа үүсгэсэн бол яагаад харилцан яриа я үүсч байгааг, яагаад одоо үүсч байгааг гайхах байх. Гэхдээ үүнд шаналах хэрэггүй ч тухайн харилцан яриа яагаад, хаашаа чиглэх хэрэгтэйг ойлгох мэдрэмжтэй байх хэрэгтэй.

2. “Сармагчин сэтгэлгээгээ” орхи."


 
   Эртний хятадууд хүн бүрт сэтгэлгээнээс сэтгэлгээнд шилжих сармагчин сэтгэлгээ байдаг гэдэгт итгэдэг байжээ. Үүнд:
  • Тэр миний тухай юу бодож байна?
  • Би худалдаа хийх үү?
  • Хэрэв би зээлээ төлж чадахгүй бол яах вэ?
  • Бурхан минь, тэр ханын цаас муухай байна.
  • Би нисэх буудал хүртэл 2 цаг явсан. Гэх мэт.
   Энэхүү оюуны дотоод тогтмол дуу чимээ нь таны анхаарлыг харилцагчаас салгаж, өөрийнхөө ирээдүй, чухал зүйлс болон зорилгод чиглүүлж байдаг.
Хэрэв та өөрийнхөө “сармагчин сэтгэлгээгээ” сонсох юм бол бусад хүмүүсийн юу хэлж байгааг багахан сонсох болно. Туйлын магадлал нь та бусад хүмүүсийн юу хэлснийг буруу ойлгох эсвэл мартаж орхих болно.

3. Сонссон зүйлээ баталгаажуул.



   Бусад хүмүүс ярьж дууссаны дараа тодорхойлох, бусад хүмүүсийн хэлсэн зүйлийг тодорхойл. Энэ нь таныг дотоод харилцан яриа буюу “сармагчин сэтгэлгээгээ-нээс илүүтэй бусдыг жинхэнээсээ сонсож байсан эсэхийг шалгадаг.
Түүнчлэн тухайн харилцан яриаг буруу ойлголцлоос үүдэн үргэлжлүүлэхээс сэргийлнэ. Дахин нотлох байдал нь бусад хүмүүст таны ойлголтыг засаж залруулах, та илүү сайн ойлгосон эсэхийг баталгаажуулах явдал юм.

4. Бод дараа нь хариулт өг.



   Та сонссон зүйлдээ багахан хугацаанд бодох цаг гарга. Тухайн харилцан ярианд үзэл бодол, түүх буюу асуултаар хариу өгч, зорилготойгоор түүнд оролц.
Энэ төрлийн харилцан яриаг үүсгэхэд хялбар бас хэцүү ч байж болох юм. Гэхдээ зарим тохиолдолд хүмүүсийн “сармагчин сэтгэлгээ” Кинг Конгийнх шиг том бас чанга сонсогддог учраас өөр ямар ч зүйлийг сонсож чаддаггүй.

   Гэхдээ та тэрхүү дотроос тань сонсогдох олон үгийг үл тоомсорлож сурвал сонсох, тайлбарлах, дотоод бус гадаад буюу хоёр дахь орчин руугаа хурдан орж, ярилцах боломжтой болно. Энэ бол хялбархан зүйл.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04