Ажлын байран дахь сөрөг харилцааг хэрхэн зохицуулах вэ?
2013, 12 сарын 16. 12:250
"Та юу тарина түүнийгээ л хураана"  гэж үг байдаг шүү дээ. Тиймээс та бусдын хэрхэн биеэ авч явж байгааг хянаж чадахгүй учир өөрийгөө хянаж ухаалаг хөдлөх хэрэгтэй.

Сөрөг хандлагыг өөрчлөх



   Сөрөг хүнтэй ажиллах нь таны эрч хүчийг сорж, тааламжтай байдлыг тань үгүй хийж болно. Тэгвэл та харилцаа холбоогоо хэрхэн өөрчилж чадах вэ? Танд туслах дараах хэдэн зөвлөгөөг санал болгож байна.

Алдааг өөрөөсөө хайгаад үз. Яарч үйлдэл хийхээсээ өмнө “Энэ хүнээс болж байна уу эсвэл надаас болж байна уу” гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Бидний дургүйг хүргэдэг нөхцөл байдал үнэндээ бидний тухай л байдаг шүү дээ.

 
Ханлагаа өөрчлөөд үз. Санаа нийлдэггүй эсвэл таарамжгүй харилцаатай хүмүүстэй зохицохын тулд бид алдаа гаргадаг. Тэдэнтэй харилцах үедээ заавал тэдний эсрэг зогсож, уураа барах хэрэггүй. Хамтран ажиллагчийн хувьд сөрөг үйлдэлтэй тулгарах үед түүнийг зохицуулах зөв арга бидэнд үргэлж байдаг.

Сөрөг хандлагтай тулгарсан үед зохицуулах сонголтот хувилбаруудтай байх хэрэгтэй. Мөн “Таны буруу”, “Миний зөв” гэсэн хандлагаар хандах хэрэггүй. Та тэдний байр байдлыг мэдэхийн тулд асуулт асуух хэрэгтэй. Жишээ нь: “Ямар ч асуудал гарсан та үргэлж өө эрж байх юм.  Би юуг буруу хийгээд байгааг та хэлээд өгөөч” гэх мэт. Маш олон удаа сөрөг хүмүүст тэдэнд өөрийгөө хэрхэн сөрөг болоод байгаагаа харах толь хэрэгтэй байдаг.

Төлөвлөгөө гарга. Хэрэв энэ үнэхээр хортой болж эхэлбэл төлөвлөгөө гарга. Ихэнх хүмүүсийн хувьд зүгээр л суугаад нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авдаг. Сөрөг хандлагатай хүмүүс үргэлж залхсан эсвэл ямар нэг зүйлийн талаар гомдоллож байдаг. Та тэдэнтэй адил болох хэрэггүй.

   Та хамтран ажиллагч эсвэл даргатайгаа байнга сөрөг харилцаатай байх хэрэггүй.  Та өөрийн нөхцөл байдлыг шударгаар үнэлж, хамт ажилладаг хүнээ ч ойлгож мэдрэх хэрэгтэй. Хэрэв тэд үнэхээр сөрөг бол тэдэнтэй эвтэйхнээр ярилцаж, нөхцөл байдлыг өөрчлөх цаг болжээ гэсэн үг. Хэрэв таньд ямар нэг зөвлөгөө эсвэл тусламж хэрэгтэй бол хүний нөөцийн хэлтэстээ ханд.

Эерэг байдалд анхаарлаа хандуул

   Эерэг хандлагатай байх нь ажлын байранд сөрөг хандлагатай тулгардаг шиг чухал зүйл. “Ажил дээр сөрөг хандлагатай тулгарах үед үргэлж эерэг хандлагатай байх нь маш чухал” гэж хүний нөөцийн зөвлөхүүд зөвлөж  байна.



Тэд ажлын байран дээр тулгардаг тааламжгүй нөхцөлд хэрхэн эерэг байх талаар дараах зөвлөмжүүдийг өгч байна:
  • Өөрийн хандлагаа шалга. Энэ бол таны хянах ёстой зүйл. Өөдрөг байх нь таныг аз жаргалтай болгоно. Аз жаргалтай байх нь хүч сорьсон асуудлуудыг шийдвэрлэх эрч хүчтэй болгож, бусдыг татах чадвартай болгоно. Та өөрөө л тухайн нөхцөлд хэрхэн хандахаа шийдэх учраас эерэг бай.
  • Завсарлага ав. Өдөр тутмын хэмнэлээс түр зуур хөндийрч байх нь ажилдаа эргээд ороход таныг илүү бүтээлч бас эерэг болгоход тусална.
  • Эрүүл бай. Дотроосоо сайхан мэдрэмжийг төрүүл. Үдийн цай эсвэл идэлгүй орхисон хоол хүнсээ бүү март. Ходоод хоосон байх үед уурлаж бухимдаж магадгүй учраас зөв цагтаа хоол хүнсээ идэж байх нь ажил дээр эерэг байхад тусална.
  • Бусдаас энерги авах. Ажлын байр бүртдор хаяж нэг сөрөг хүн байдаг. Та өөрийгөө эерэг байдалд оруулж чадахгүй бол эерэг болоход тань тусалж чадах эерэг хүмүүсээс суралц.
  • Ажлыхандаа эелдэг байдлыг түгээ. Бид бусад хүмүүст сайхан зүйл хийж өгөх үед эерэг байдлыг мэдэрдэг. Энэ нь таныг сэтгэл хангалуун, сайн сайхан байдлыг мэдрэхэд туслах болно. Мөн эерэг байдлыг “агаар” шиг л  бусдад түгээ.
  • Давуу талаа ашигла. Алдартай сэтгэлзүйч, “Эерэг сэтгэлгээний хүч” номын зохиолч  Мартин Селигманы зөвлөснөөр бол “хэрэв та өөрийн давуу талаа мэддэг бол сайн сайхан байхад, аз жаргалтай, утга учиртай амьдрахад түүнийг ашиглах хэрэгтэй” гэнэ.
  • Талархаж сур. Бид өөрсдийн “жүжгээ” тоглож, өөрийнхөөрөө явах үедээ талархах ёстой бүх зүйлээ мартдаг. Жижиг зүйлээс эхлээд том асуудалд ч талархаж эхэл. Хэрэв та хүч сорьсон зүйлтэй тулгарсан бол түүнээс суралцах боломж олдож байгаад таларх.
   Та ямар ч ажил хийдэг бай, ямар ч түвшинд ажилладаг бай таны эргэн тойронд болж байгаа үйл явдлуудад хэрхэн яаж хариу өгөхөө сонгож чадна. Эерэг байдлыг бий болгохын тулд сөрөг байдлыг шахан зайлуул. Хэрэв та ингэж чадвал зөвхөн хамтран ажиллагч, боссод тань төдийгүй таньд ч бас тааламжтай байх болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
0
0
0
1
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26