Ажлын ярилцлагын үед өөрийгөө хэрхэн танилцуулах вэ?
2013, 12 сарын 16. 15:050
   Ярилцлагын үеэр та өөрийгөө бусаас өөрөөр танилцуулж онцгой сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байна уу?  Мэдээж ингэж чадсан цагт л таньруу ажил олгогч эргээд холбогдож, ажлын санал тавих магадлал өндөр болно.



Ярилцлага ихэвчлэн “Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу” гэсэн асуултаар эхэлдэг.  Та магадгүй ийм нөхцөл байдалтай тулгарч л байсан байх.  Туршлагагүйн улмаас “Намайг... гэдэг.  Би...настай.  Тийм сургуулийг ....онд тэнд төгссөн” гэх мэтээр аль хэдийн ярилцлага авагч хүний гарт байгаа анкетан дээрээ бичигдсэн зүйлээ л яриад байсан уу?  Энэ талаар дахин ярих хэрэг байна уу ер нь?

Тухайн ажил олгогч аль хэдийнээ энэ бүхнийг мэдээд судалчихсан шүү дээ.  Тэгвэл энэ асуултыг хэрхэн амжилттай давж гарах вэ?  Доорх эхлэлүүд бусдын анхаарлыг илүү татах болно.



1.    “Би өөрийнхөө хэн бэ гэдгийг 3-хан үгэнд багтааж тодорхойлъё” Ийм эхлэл бусдын анхаарлыг огцом татдаг. 

2.    “Миний цээжний ишлэл бол...” Энэ нь таныг өөрийгөө хөгжүүлэхийн тулд ихийг уншдаг болохыг мөн дээр нь эрт дээр үеийн мэргэн үгүүдийг ашиглан өөрийгөө идэвхжүүлж, урамшуулах чадвартайг чинь илтгэнэ. /ямар нэгэн ишлэл үгийг мөрдөж заншаарай/

3.    “Намайг сайн мэддэг хүмүүсийн хэлдгээр би...”  Би шударга гэж хэлэхийн оронд миний танил, найзууд намайг шударга гэдэг гэж хэлвэл илүү үнэмшилтэй сонсогдох нь гарцаагүй. 

4.    “Миний амьдралд баримталдаг зарчим бол...” Компаниуд ойрын зайн тамирчдаас илүү холын зайд гүйх тамирчдыг хайдаг.  Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэдэнд зүгээр ч нэг ажилтан биш өөрийн гэсэн үзэл бодолтой, шинийг эрэлхийлэгч, санаачлагч хүн хэрэгтэй.

5.    “Миний хүсэл мөрөөдөл...” хэн бэ гэдэг чинь ярилцлага авагч хүнд чухал.   Таны хүсэл мөрөөдөл юу байхаас шалтгаалаад хэн бэ гэдгийг чинь тодорхойлох боломжтой байдаг. 

6.    “Би бага байхаасаа л...болохыг хүсдэг байсан” Энэ хариулт нь таныг яг өөрийн хүссэн ажлаа багаасаа хийхийг мөрөөдөж ирснийг харуулна. 

7.    “Би хэн бэ гэдгээ хэлэхийн оронд, хэн бэ гэдгээ харуулж болох уу?” гэж асуугаад халааснаасаа өөрийнхөө хэн бэ гэдгийг илтгэх ямар нэгэн юм гаргаж ирж үзүүл.  Хэн дургүйцэж, эсэргүүцэх вэ дээ.  Харин ч мартагдашгүй хариулт болох биш үү. Энэ таны бүтээлч байдлыг харуулах болно.

8.    “Бусад хүмүүсийн надад түлхүү хэлдэг урмын үг бол...” Энэ нь та ямарваа нэг юм хийх гэж байнга оролддогийг, мөн бусад хүмүүсээс тусламж, зөвлөгөө авдгийг чинь илтгэх болно.

Та магадгүй ингэж хариулахаас айж болох юм. Гэхдээ сонин, содон зүйл л бусдын анхаарлыг татдаг гэдгийг битгий мартаарай. 

Та тухайн ажил олгогчид хэн бэ, яагаад заавал таныг ажилд авах ёстой вэ гэдгийг ойлгуулахын тулд ярилцлагын тогтсон стандарт, хэмнэлийг эвдэж бусдаас ялгарах хэрэгтэй.  Ярилцлага авагч хүнийг “Хөөх! Өмнө нь ийм хариулт сонсож байсангүй” гэж бодохоор тийм л хариултыг өгөөрэй. Амжилт :)
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
6
1
4
0
0
0
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57