Ажлын ярилцлагыг хэрхэн амжилттай давах вэ?
2013, 12 сарын 17. 12:190
Харилцааны тухай хамгийн энгийн ойлголт бол нэг хүнээс нөгөө хүнд мэдээлэл дамжуулах үйл явц юм.

Мэдээлэл харилцаа холбоо асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед харилцааны асуудал нь та биднийг илэрхийлэх чухал үзүүлэлт болсон гэдгийг хэлэхэд илүүц биз ээ. Ямар ч ажлын байрны тодорхойлолтоос  “харилцааны өндөр соёлтой” гэдэг нийтлэг өгүүлбэрийг төвөггүйхэн олж харна. Гэвч харилцааны ур чадвар муутай байх явдал нь нилээд элбэг тааралддаг шүү дээ.



Ажлын ярилцлаганд ороход хэрхэн яриагаа эхлэх, өөрийгөө хэрхэн  илэрхийлэхээ мэдэхгүй байна уу.

Тэгвэл танд дараах  зөвлөгөөг хүргэж байна. Ярилцлаганд орохоосоо өмнө дараах хэдэн асуултанд бэлтгэх хэрэгтэй.

1. Хүмүүс ихэвчлэн нэр нас, төгссөн сургууль зэрэг яриагаар ярилцлагаа эхэлдэг. Гэхдээ та энэ талаар CV-ндээ бичсэн учир тухайн ажил олгогч тодорхой ойлготтой болсон байгаа гэдгийг битий мартаарай. Тэгэхээр энэ талаар нурших хэрэггүй.

2. Цаашдын зорилго, өөрийн хандлагаа илүү ярих:
  • Таны амьдралын зорилгууд?
  • Зорилгууддаа ямар замаар хүрэх гэж байна?
  • Таны ойрын болон хэтийн зорилго төлөвлөгөө
  • Та хүрсэн зорилгоосоо жишээ ярина уу, хэрэгжүүлсэн арга зам нь?
  • Та өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байгаагийн учир нь?
   Эдгээр асуултын хариултаас тухайн ажил олгогч таныг тухайн компанид хэр их хүч чадлаа дайчлан ажиллах гэж байгааг харж дүгнэх болно.  Эдгээр хариулт таны цаашдын үр дүнг тодорхойлох чухал хэсэг учир хичээгээрэй.

3. Таны хувь хүний чанарыг тодорхойлох асуултууд
  • Та өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлно уу?
  • Таны давуу тал?
  • Таны сул тал?
  • Таны амжилт, дадлага туршлага?
  • Та мөрддөг зарчим?
  • Та өнгөрсөн явдлаасаа юуг өөрчилмөөр байдаг вэ?
   Энэ асуултуудын хариулт нь та өөрийгөө хэр таньж мэдсэн, өөртөө шүүмжлэлтэй ханддаг эсэх, алдаагаа засч чаддаг эсэхийг ажил олгогчдод харуулна. Ихэнх горилогч нар давуу тал, сул талаа сайн тодорхойлж чаддаггүй бөгөөд байдаг л нэг нийтлэг чадвар хэлдэг. Хамгийн гол нь үнэн зөв ба онцгой байх хэрэгтэй. Жишээ нь: би сул талаа ... ингэж засаж байна, эсвэл энэ сул талаа ... давуу тал болгож байсан гэх мэт жишээ авч ярьж болно.

4. Та тухайн байгууллагыг хэр сонирхож байгаа, хэр үнэнч ажиллахыг тодруулах асуултууд
  • Та манай компани, байгууллагын тухай юу мэдэх вэ?
  • Өөр юу мэдэхийг хүсч байна вэ?
  • Байгууллагын гуйлтаар муу зуршлаа орхиж чадах уу?
  • Хэрэв танд илүү ашигтай санал ирвэл та яах вэ?
   Аливаа ажил олгогч байгууллагыг нь хүмүүс мэдэж байвал дуртай байдаг. Компаний тухай мэдээлэл болоод, үйл ажиллагааг урьдчилж судалсан бай. Танд энэ байгууллага, компани сонирхолтой байгаа, энэ ажлыг та хийхийг  хүсч байгаа гэдгээ харуулах хэрэгтэй.

Мэдэхэд илүүдэхгүй: Ярилцлаганд хожимдолгүй, 10 минутын өмнө ирэх хэрэгтэй. Яарч сандран гүйж ирвэл анхаарал төвлөрөхгүйн дээр төлөвлөсөн бэлдсэнээ мартчихна.



   Хувцаслалтандаа ахнаарах хэрэгтэй. Энэ нь тухайн байгууллага болон ярилцлага хийх хүндээ хүндэтгэлтэй хандаж байгааг харуулдаг ба таны хувийн зохион байгууллалтыг ч харуулах  болно. Эртхэн ирээд байгууллагын уур амьсгалыг мэдрэхийг хичээ.

   Өөртөө итгэлтэй байдал үзүүл. Аль болох тодорхой, үнэн зөв хариулт өгөх хэрэгтэй. Биеийн хөдөлгөөнөө анхаар: дуу хоолой, хөдөлгөөн, нүүр царайны хувирал, сууж байгаа байдал г.м.
 
 Ярилцлагын үр дүн танаас бараг 100% шалтгаалдаг гэдгийг битгий мартаарай. Найдвар байна шүү. Хичээгээрэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04