Өөрийн азтай байдлыг нэмэгдүүлэх арга: Амжилтанд хүрэхэд аз чухал
2013, 12 сарын 18. 13:240
   Дэлхий нийтэд амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс хэлэхдээ амжилтын нэгээхэн хэсэгт аз яалт ч үгүй багтдаг гэжээ.  Тэдний баялгийг бүтээх үйл хэрэгтэй аз салшгүй холбоотой байдаг бөгөөд тэд нэг ёсны азанд итгэдэг гэсэн үг.

   Энэ талаар судалгаа явуулахад өөрсдийн хүчээр баяжиж чадсан саятнуудын 80% нь амжилтанд хүрэхэд аз их чухал гэж хариулсан байна.  Харин нийгмийн дундаж бүлэг хүмүүсийн хувьд 63% нь өөрсдийн сурсан мэдсэн зүйлийг амжилтын гол түлхүүр гэж үзсэн бол 42% нь л азтай хүмүүс амжилт олдог гэж хэлсэн байна. 

 Одоо танд азтай, амжилттай яваа хүмүүсийн онцгой чанар, хандлагуудаас хүргэе. 


 
  1. Тэд зорилгоо тодорхойлж, зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг: Баян болоод азтай хүмүүс зорилготой хүмүүс байдаг.  Тодорхой зорилготой байснаар замд тааралдсан боломжуудыг соргог харж ашиглаж чаддаг.  Хэрвээ хүн өмнөө зорилго тавихгүй л бол азгүйдэл, бүтэлгүйтэл тэр хүнийг тойрч өнгөрөхгүй.  Эртний мэргэн үгэнд ийн хэлсэн байдаг.  “Хүрэх газраа мэдэхгүй байгаа усан онгоцонд ямар ч хүчтэй салхи байгаад нэмэр болохгүй” гэж.
  2. Тэд ялах тоглоомоор л тоглодог: Хөрөнгө чинээтэй, азтай хүмүүс нь ямар ч зүйлд эерэг хандлагатай байдаг.  Тэд ямагт өөрсдийнхөө чадварыг ахиулж, дээшлүүлж байдаг.  Жишээ нь: Маш чадварлаг хэлэлцээрт оролцогч этгээд нь эсрэг талынхаа нөхцөл байдлыг урьдаас судалсан байх нь бий.  Мэдээж бизнесийн чухал уулзалт, хэлэлцээрт бэлтгэл муутай хүнийг аз дайрахгүй нь тодорхой биздээ. 
  3. Тэд зөв хүмүүсээр хүрээллээ бий болгодог: Судалгааны үр дүнгээс харахад өөрийгөө азтай гэж боддог хүмүүстэй илүү ойр дотно байх нь өөрийн азтай байдлыг нэмэгдүүлдэг гэжээ. Тиймээс ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс яаядаа гэсэн чанартай, цөөхөн найзтай байдаг.   Иймийн учир өөрийн зорилго нэгт нөхрөө олж авах нь өөрийгөө азтай гэж тооцоход таныг хөтөлнө. 
  4. Тэд давуу тал дээрээ түлхүү ажилладаг: Амжилт олсон ихэнх хүмүүс өөрсдийн чаддаг зүйлийг барьж аван хийж амжилтандаа хөрөнгө оруулалт хийсэн байдаг.  Өөрийн давуу талыг, өөрийн чадварыг зөв үнэлэх нь азтай хүмүүст байдаг шинж чанар яахын аргагүй мөн.  Дээр нь тэсвэр тэвчээр орно.
  5. Тэд шургуу, дайчин байдаг: Амжилтанд хүрсэн хүмүүс ердийн хүмүүстэй адилгүй байдаг.  Алдлаа гээд аливаад амархан шантардаг бус, ахиад оролдоод үзье гэсэн дайчин чанар тэднийх.   Тэд алдсан ч яг юун дээр алдаа гаргав гэдгээ олоод, алдаанаасаа суралцдаг.  Судалгааны үр дүнд азтай хүмүүс хүртэл амжилтанд хүрсэн хүмүүс шиг сэтгэдэг гэжээ.  Учир нь тэд ч мөн азгүйдлээ эерэг байдлаар олж харахыг хичээдэг гэнэ. 
   Ийм учраас баяжсан хүмүүс азтай, тэд азтай учраас амжилт тэднийг дагадаг биш гэж үү?  Мэдээж “ТИЙМ”.  Амжилт, аз хоёр хаана ч явсан цуг явах ойлголтууд бөгөөд та аль альныг нь өөртөө суулгаснаар азтай гэдгээ дахин дахин мэдрэх болно.  GOOD LUCK!!!
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15