Шинэ ажилд хэрхэн дасан зохицох вэ?
2013, 12 сарын 20. 8:560
Та ресторан эсвэл оффист ажиллаж байгаа эсэхийг үл хамааран шинэ ажилд орох нь нэлээд сүрдмээр зүйл байдаг. Ажлын шинэ орчинд ажиллаж эхлэх нь мэдээж хэцүү. Гэхдээ азаар ихэнх ажил олгогчид таныг тааламжтай байдлаар хүлээн авахын төлөө маш их хичээдэг. Шинэ ажилд амархан дасан зохицохын тулд дараах цөөн хэдэн алхмуудыг мөрдөөрэй.



Эерэг бай: Эерэг байдлыг хадгалах нь маш чухал. Энэ нь таныг шинэ хамтран ажиллагсадтайгаа амархан харилцаа бий болгох, тэдэнтэй ажиллахад сайхан байгаа мэт сэтгэгдэл төрөх болно. Өөрийнхөө сайн талыг харуулахаа мартав аа.
Нөхөрсөг бай: Өөрийгөө хамтран ажиллагсаддаа таниулж, тэдний нэрийг тогтоож цээжил. Хэрэв зарим хүмүүс таньд тийм ч хурдан тааламжтай хандахгүй байгаа бол хэт хувийн хандлагаар хүчлэх хэрэггүй. Тэд нэг л мэдэхэд таныг хүрээлээд ирэх болно. Өөрийнхөө тухай бага ч болов хуваалцаж байгаадаа баяртай байгаагаа хэлэх хэрэгтэй ч хаана шугам татахаа мэддэг байх хэрэгтэй шүү. Ажил дээр хүн болгон таны 6 настай байхдаа тэжээдэг байсан нохойны тухай мэдэх албагүй гэдгийг сана.
Анхаарах зүйлийг эрж хай: Хэрэв та шинэ ажилдаа дасан зохицох гэж хэцүүхэн цаг мөчийг өнгөрөөж байгаа бол анхаарлаа хандуулах зүйлийг эрж хай. Анхаарлаа ажилдаа болон өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлс дээр төвлөрүүл.
Найзтай бол: Та шинэ ажилд орсон шинэ залуу эсвэл бүсгүй бол өргөн хэрэглээний бараа л гэсэн үг. Тэнд таньтай холбогдож болох хамтран ажиллагч байж л байгаа. Тийм боломжтой хүнийг эрж олох хэрэгтэй бөгөөд таньд шинэ ажилтны хувьд тулгардаг асуудлуудад туслах болно.

   Та урьдчилаад орж байгаа компанийхаа тухай судалж, таны хувьд нийцэж байгаа компаний соёл, үнэ цэнийн талаар ойлгож ухаарах нь шинэ ажилд орж эхлэхэд компаний соёлоос хамаараад тааламжтай мэдрэмж төрөх болно.

   Хэрэв та шинэ ажилтны хувьд гацанги байдалд орчихоод байгаад бол хэн нэгэн таны ур чадвар тухайн ажил үүрэгт төгс тохирсон гэж бодож сонгосон гэдгийг санах хэрэгтэй.

Эдгээр алхмуудыг эхний хэдэн 7 хоног мөрдөөд үзээрэй. Сарын дараа гэхэд л та өөрийгөө шинэ ажилтнаар төсөөлөхөө больчихно. Амжилт хүсье.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57