Их ажиллахыг шаардах үед хэрхэн “үгүй” гэж хэлэх вэ?
2013, 12 сарын 20. 13:550
   Долоо хоногийн сүүлчийн өдөр бас таны ширээн дээр байгаа хийх ажлын жагсаалт таныг “жижигрүүлэх” зүйл байж таарахгүй. Танай босс өрөөнд чинь орж ирээд “Хийх жаахан ажил байна” гэж хэлэх үед та “үгүй” гэж хэлж чаддаггүй шүү дээ. Гэхдээ үнэндээ бол үүнийг та зохицуулж чадна.



Даргынхаа шаардлагыг дагах нь таны хувьд зайлшгүй хийх ёстой зүйл ч энэ бүгдийн дараа тэд таны цалинг л өгдөг, жаахан тусалдаг эсвэл таны албан тушаалыг үгүй хийдэг. Гэхдээ та тэдний урмыг хугалахыг бас тэдэнд тусалдаггүй залхуу хүн эсвэл өөрөөсөө бусдыг дорд үздэг мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байгаа нь мэдээж.
Гэхдээ та үргэлж “тийм, тэгье” гэж хэлээд байвал өөрийнхөө албан тушаалыг бусниулах бодит эрсдэлтэй тулгарна. Хэрэв та хийх ёстой зүйлээ хийж чадахгүйд хүрвэл таны найдвартай байдал, нэр хүндэд эргэж засрахгүйгээр устах аюул тулгарна.
Тэгвэл хэн нэгнийг гомдоохгүйгээр эсвэл өөрийнхөө ажлыг баллахгүйгэр хэрхэн нэмэлт ажлыг болиулах вэ?

Хэрэв та үргэлж менежерийнхээр шаардлагыг  үг дуугүй биелүүлдэг бол энэ хандлагыг эвдэх маш хэцүү.
 Хэрэв та хэтэрхий их ажлын ачаалалтай, “эерэг” ба “сөрөг” стресст өртөж, энэ бүхэн таны хяналтаас гарч эхэлбэл нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Хэрэв та дарга, менежертээ дургүй байсан ч“үгүй” гэж хэлж чаддаггүй бол, тухайн ажлыг нь цайны цаг эсвэл ажлын өдөр бусдаас олон цагаар ажиллаж хийдэг бол стресст орж, ядарч сульдана шүү дээ.



“Үгүй” гэж хэлэх үедээ тухайн шаардлага тавьж байгаа хүн таны ажлын ачааллын талаар бодит ойлголтгүй эсвэл тэдний шаардлагыг биелүүлэхэд зарцуулсан цаг хугацааг тань үнэлдэггүй байж болох юм.

Хамгийн үр дүнтэй арга бол өөрийнхөө ажлын ачааллын талаар тэдэнтэй “нүүрэлдэхээс” татгалзах явдал юм. Үүний оронд хийхэд маш их цаг зарцуулдаг тусгай ажил үүрэг эсвэл төслийн цагийг хязгаарлаж болох эсэх талаар ярих хэрэгтэй.
Та тависан шаардлагад нь зөрүүдэлж татгалзвал нэр хүндээ алдахад хүрнэ. Үүний оронд одоо хийж байгаа ажлаа тайлбарлаад тухайн ажлыг өөр аргаар эсвэл өөр цагт хийх талаар санал болгох хэрэгтэй.
Хэрэв та “үгүй” гэж хэлдэг бол өөрийгөө өмөөрдөг мэт харагдахгүй. Юу хийх хэрэгтэй байгаагаа эвтэйхнээр ойлгуулснаар нэмэлт ажил хийхээс татгалзаж байгаа мэт сонсогдохгүй.

Бас өөрийнхөө байр суурин дээр баттай зогсох хэрэгтэй. Хэрэв хүмүүс таныг тухайн шаардлагыг хүлээн авч болно гэсэн сэтгэгдэлтэй байгаа бол бууж өгөхгүй байх хэрэгтэй.



“Үгүй” гэж хэлэх нь таны бодож байгаагаас ч амархан бөгөөд тухайн шаардлага тавьж байгаа хүндээ хүсэлтийг нь чухал байдлаар хүлээж авч байгаагаа ойлгуулах талаар бодох хэрэгтэй.

Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх эсвэл бусдад таалагдах эсэх нь хүний  дотоод чанараас л хамаарна. Гэхдээ өөрийнхөө хэмжээ хязгаар, чадавхийг бүрэн мэддэг, бусдаас ирж байгаа шаардлагыг тайвнаар үнэлж дүгнэх чадвартай хүн бол тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэрээ итгэлтэйгээр илэрхийлж, тухайн асуудлыг нааштайгаар эргүүлдэг.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15