Ажлын хэнээтнүүдэд тусламж: Өнөөдөр хийх ёстой 3 зүйлс
2013, 12 сарын 24. 12:130
   Нэгдүгээрт : ажил, амьдралын тэнцвэрийн тухай бүхэл санааг март. Үүний оронд хил хязгаарыг бодолцож үз.

   Бизнес эрхлэгчийн хувьд та үргэлж илүүг хийх хэрэгтэй байдаг. Тэгвэл тэнцвэрт байдал гэж юу юм бол? Гэхдээ энэ бүгд бодит амьдралд хэрэгждэггүй байж болох талтай.



   Стэнфордын бизнесийн сургуулийн зөвлөх Эд Батиста бол ажлын хэнээтэн төдийгүй төрөлхийн тэмцэгч байхыг мэддэг. Ажил, амьдралын тэнцвэрт байдлын талаарх ойлголт бидэнд тийм ч их ашиг тусаа өгөөд байдаггүй.  Тэрээр Харвардын бизнесийн сэтгүүлд “бид нэн тэргүүнд өөрсдийнхөө дотоод эрч хүчээ хамгаалах хэрэгтэй” хэмээн дурдсан байдаг.

    Түүний хэлж буйгаар бид өөрсдийгөө зовоохгүй байж, хамгаалахын тулд тэнцвэрт байдал бус хил хязгаараар хязгаарлагддаг байх нь чухал аж.  Тэнцвэрт байдал нь бидний цаг хугацаа, эрч хүч, хил хязгаарын төрөл бүрийн эрэлт хэрэгцээн дундахь тогтворгүй тэнцвэрийг шаарддаг”  хэмээн тэрээр бичжээ.

   Батистагийн дурдсан дараах хил хязгаарууд ажлын хэнээтнүүдэд ухаалаг бас эрүүл байхад нь бага ч болов тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Цаг хугацааны хил хязгаарыг бий болгох.



   Энэхүү санаа нь гэр бүл, найз нөхөд, дасгал сургуулилт болон бусад ажлын бус үйл ажиллагаануудад тодорхой цаг хугацааг нөөцлөхөд маш чухал. Батистагийн хэлснээр эдгээр хязгаар болон тэнцвэрт байдлын ялгаа нь ажлын бус үйл ажиллагаануудад зарцуулагдаж байгаа тодорхой цаг хугацааны хэмжээ юм. Гэхдээ энэ цаг хугацаа ажилд бүхэлдээ зарцуулагдаггүй. Асуудал нь юу вэ гэвэл бид тухайн цаг хугацаагаар тодорхой ажил үүргийн хил хязгаарыг бий болгож байна гэсэн үг.

Бие махбодын хил хязгаарыг хадгалах.



Та та болон ажлынхаа бодит хил хязгаарыг бий болгох хэрэгтэй. Бие махбодын хил хязгаар нь бид оффис болон ажлын байрнаасаа тодорхой хуваарийн дагуу гарч, бид болон ажлын хооронд бодит зайг бий болгож байдаг. Эдгээрт и-мэйл, лаптоп, смарт утас, бичиг цааса шалгах гээд олон ажил багтдаг. Дахиад хэлэхэд энэ бол хоёр ертөнцийг тэнцвэржүүлэх тухай биш боловч ажил болон хувийн амьдралын шаардлагатай хил хязгаарыг бий болгох хэрэгтэй.

Танин мэдэхүйн хил хязгаарыг бий болгох.



   Батистагийн нэрлэснээр өөрийнхөө анхаарал төвлөрлийг хянаж сурах нь танин мэдэхүйн хил хязгаар юм. “Танин мэдэхүйн хил хязгаар нь ажлынхаа тухай бодох, өмнөө байгаа хүмүүс болон үйл ажиллагаанд анхаарал хандуулахад тусалдаг. Анхаарал төвлөрлөө ажилдаа зориулж, шаардлагатай тохиолдолд шаргуу, үнэнч хүчин чармайлтыг гаргаж, бодит үр ашгийг хүртдэг. Яагаад гэвэл бид өөрсдийн хамгийн чухал нөөц дээрээ анхаарал төвлөрүүлж байгаа явдал юм” гэж Батиста хэлсэн байдаг бөгөөд анхаарал төвлөрлөө хянаж, чиглүүлэх бясалгал хийж байхыг санал болгожээ.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26