Шилдэг удирдагч болоход туслах 8 хошин мэдрэмж
2013, 12 сарын 26. 12:500
   Манлайллын ур чадвараа сайжруулах хүчирхэг хэрэгслийг хайж байна уу? Алиалагч Жорж Валлас хүмүүсийг инээлгэх туршлагаасаа хуваалцжээ.



   Заримдаа бид ажил албандаа хэт их анхаарч, нухацтай ханддагаас болж  өөрсдийгөө хөгжөөж, инээхээ мартдаг. Гэхдээ хошин шог бол зөвхөн эмх замбараагүй болгож, анхаарал сарниулж, хөнгөмсөг байлгадаг төдий зүйл биш юм. Энэ бол бизнесээ амжилттай болгох, амьдралаа аз жаргалтай болгоход ч чухал.

   Өчигдөр би бүх цаг үеийн хамгийн шилдэг комиксийн нэг болох Комеди Сентралыг амилуулсан Жорж Валластай ярилцлага хийсэндээ маш их тааламжтай байлаа.
   
Би Жоржийн  шинэ ном болох “Инээцгээе” номыг нь уншсан бөгөөд сайн удирдагч болоход хошин шог хэрхэн тус нэмэр болдог тухай дурдсан байв. Тэгвэл дараах энгийн 8 санааг хэрэгжүүлж болох бөгөөд өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлж болно шүү.


 
  1. Хүмүүсийг эрч хүчтэй болго.  Аливаа баг ядарч, идэвхигүй сулбагар болсон үед хошин алиа байдал бол тэднийг сэрээх, ажлыг нь хийлгэх гайхалтай арга юм. Жорж үргэлж шөнө дөлөөр ядарч туйлдсан үзэгчдийг сэргээх үүрэгтэй байв. Түүний эхний ажил бол хүмүүстэй тоглоом наргиагаар холбогдож, тэднийг инээлгэж, сайн сайхан мэдрэмж төрүүлэх явдал юм. Түүний хэлснээр бие махбодио сайн сайхнаар мэдрэхгүйгээр та инээмсэглэж чадахгүй гэж хэлсэн байдаг.
  2. Урт удаан хугацааны дурсамжийг бий болгох. Хэрэв та багтаа ямар нэг зүйлийг дурсан сануулахаар хичээж байгаа бол түүнийг тайлбарлах хөгжилтэй арга ол. Инээд нь тархинд эндорфиныг үүсгэж байдаг.  Тийм учраас Жорж хүүхэд байхаасаа л хөгжилтэй түүхүүдийг ярьдаг байв.
  3. Хүйтэн харилцааг арилга. Хэрэв зөрчил маргаан дээд цэгтээ хүрч, уур амьсгал таагүй болсон бол алиа хошин байдал зан аашыг өөрчилж, тохируулах товч л гэсэн үг. Энэ нь асуудлаас түр ч болов холдуулж, хүмүүсийг тайвширч, амрах боломжийг олгох болно. Харин үүний дараа та яриагаа илүү хөгжилтэй, аз жаргалтай өнгөөр үргэлжлүүлж чадна. Жорж бидэнд “Амьдрал хэдийгээр чухал, буурь суурьтай байх үед ч хөгжилтэй байдаг” гэж хэлсэн байдаг.
  4. Аливаа зүйлсийг тааламжтай болго. Хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө маш чухал, нухацтай, буурь суурьтайгаар авч явдаг. Бид алдаа гаргах үедээ ч сандарч, бажгаддаг. Жорж “Хэрэв та тэнэгтсэн бол тэнэгтсэн чигээрээ л дуусга. Ямар нэг тэнэг зүйл хийчихсэн бол чиглэлээ өөрлөхөд хэтэрхий оройтсон байдаг. Тиймээс та тэнэг газар байгаа бол үүнийг эерэг зүйл болго. Тухайн нөхцөл байдлыг дараагийн удаад хэзээ ч мартахгүйгээр муу болгож өөрчил. Та урт хугацааны аялалдаа илүү ухалаг болох болно” гэсэн байдаг.
  5. Бусдын итгэлийг ол. Ажил бол ихэнхдээ маш чухал, албархуу байдаг. Шилдэг удирдагч зөвхөн захирангуй байдаггүй. Хэн ч нөхөрсөг бус, хүйтэн хөндий орчинд байхыг хүсдэггүй. Энэ хандлага нь асуудлыг л бий болгодог. Үнэндээ бол хуучинсаг хүмүүс дайн эхлүүлдэг. Дайн эхлүүлэгч байх хэрэггүй. Багаа тайван байлгаж, бага ч болов хөгжилдүүл. Харин үүний дараа та бүтээмж нэмэгдэхийг хараад баярлах болно.
  6. Тааламжгүй нөхцөл байдлыг эерэг болго. Таньд магадгүй шүүмжлэл, хэн нэгнийг муушаасан байдал гэх мэт муу мэдээ байж болох юм. Үүнийг хэн нэгнийг, аливаа зүйлсийг баллаж, “алах” байдлаар хэлэх хэрэггүй. Та тодорхой сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй хүмүүстэй харилцаж байгаа шүү дээ. Яриаг хошин байдал ашиглан хөнгөхөн эхлүүлж, “мөсийг хагал”. Ингэснээр хүмүүс тухайн мэдээг арай хөнгөхнөөр хүлээж авна гэсэн үг. Хүмүүсийг хэрхэн инээлгэх тухай бод. Хүмүүсийг дарамттай болгох мэдрэмж төрүүлэх хэрэггүй. Хэрэв та инээхгүй байгаа хүмүүсийг харвал тэднийг инээлгэ.
  7. Тодорхой хязгаар заагтай хамт олныг бий болго. Инээд наргиа бол бидний нийтлэг хэл. Танай баг хамт олон өөрсдөдөө тохиолдож байсан хөгжилтэй түүхүүдээсээ хуваалцдаг. Энэ нь багийг тааламжтай, аз жаргалтай болгох ба аз жаргалтай хүмүүс ажлыг хийж, бодит болгодог. Танай инээмсэглэсэн багийн хүмүүсийг хараад бусад хүмүүс ч бас нэгдэхийг хүсэх болно. Та шилдэг хүмүүсийг татах болно. Жорж “Сайн хүмүүстэй уулзаж, тэдэнтэй инээмсэглэж харилцаагаа эхлүүл” гэсэн байдаг.
  8. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүл. Жорж “Инээд бол ямар ч эмнээс илүү таныг хамгийн сайн эмчилдэг эмч” гэж хэлсэн байдаг. Энэ бол үнэгүй зүйл. Тэрээр номондоо инээд нь дараах нөлөө үзүүлдэг болохыг бичсэн байдаг:
  • Цусны даралтыг бууруулдаг (өдрийн турш инээ, шарсан үхрийн мах өдрийн цайндаа ид.)
  • Ходоодны булчинг ажилуулдаг
  • Дархлааны системийг сайжруулдаг (лактозын эсрэг нөлөө үзүүлэхгүй)
  • Биеийн өвчинг намдаадаг
  • Стрессийг бууруулдаг


   Би 40 насныхаа төрсөн өдрөөр Жоржийн “Бид инээхээ зогсоож болохгүй. Бид хөгширч байна. Хөгширөхийн хирээр инээхээ больдог” гэсэн зөвлөгөөг санаж явах болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02