Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд зөв үедээ завсарлага авах хэрэгтэй
2014, 1 сарын 2. 11:170
   Ажлын байран дээрээ очоод ширээнийхээ араас босохгүй ажиллаад л, ажиллаад л байна уу? 5 минут ч гэсэн толгойгоо сэргээн бусадтай жаал жуул юм ярихын оронд цагийн гарз, ажлаа бушуухан маажиж дуусгах минь гэсэн бодол тээсээр... Тэгвэл та том эндүүрч байна. 



   Саяхны судалгаагаар маш их хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж байлаа ч дунд нь завсар авч амрах нь тухайн ажилтны бүтээлч байдал, ажлын үр бүтээмжинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг болохыг илрүүлсэн байна. 

Хэзээ завсарлага авах хэрэгтэй вэ?




   Нилээн их цаг орж дуусах, урт үргэлжлэх ажлын дундуур хэд хэдэн удаа амраад авах хэрэгтэй.  Цагт нэг ундаа жаахан жаахан амраад,  суудал дээрээ дасгал хөдөлгөөн хийхэд гэмгүй. 

Хэрхэн завсарлага авах вэ?



   Сандлаасаа босоод ажлын байран дотроо алх.  Цайны өрөөрүү очиж, балга ус уух хооронд хүртэл таны тарх хэсэг зуур ч гэсэн амарч байдаг.  Болбол оффисоосоо гараад гадаа 5 минут цэвэр агаарт зогс.
Ажлын байрандаа хийж болохоор байвал дуу тавиад, хэдэн бүжгийн хөдөлгөөн хийгээд аваарай. 

   Хэсэг зуур дуг хийх.  Ажлын цагаар дуг хийх явдал одоог хүртэл маргаантай байгаа ч зарим ажил олгогч энэ асуудалд эерэгээр ханддаг болсон.  Статистик мэдээгээр 26 минут дуг хийсний дараа ажилчдын ажлын гүйцэтгэл 34%-аар, сэргэлэн цовоо байдал 54%-аар дээшилсэн байдаг. 

   Сунгалтын дасгал хийх. Хэрвээ та суудлаасаа ч босох завгүй тийм их ажилд дарагдсан бол нүдээ хэсэг зуур ч гэсэн компьютерийнхээ дэлгэцнээс холдуулж, сандал дээрээ сунгалтын хэдэн дасгал хийгээрэй.  Энэ нь таны булчинг амрааж өгөх болно. 
Танд л гэж зөвлөхөд түр амрахыг лазан хөдлөсөн мэтээр бүү хүлээж ав.  Энэ нь таны ажлын стресс, бухимдлыг хүртэл бууруулах ач холбогдолтой.  Сандал дээрээ суусан хэвээр түр амрана гэдэг бол нээх үр өгөөжтэй биш.  Тиймээс яг одоо босоод алх, хөдөл. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04