Ажлын байрны тодорхойлолт хэрхэн бичих вэ?
2014, 1 сарын 6. 10:400
Ажлын байрны тодорхойлолтын зорилго



Байгууллага амжилттай ажиллахын үндсэн суурь бол хөдөлмөрийн нарийн хуваарь байдаг. Иймд байгууллага доторх албан тушаал бүрийг тодорхойлолж тухайн албан тушаалын байршил, зорилго чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагыг зөв тодорхойлж  гаргах нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн чухал  үүрэг байдаг.

Хүний капитал нь байгууллагын нөөцийн үнэ цэнээр тодорхойлогдоно. Энэ бүгдийг агуулгын шинжилгээ хийн нарийвчлан гаргадаг.  Ажлын агуулгын шинжилгээ хийх үндсэн зорилго нь тухайн түвшний албан тушаал хашиж буй ажилтны ажлын үр дүнг хянах, тухайн ажлын байранд ажиллах ажилтныг шалгуурыг бий болгох, бусад ажилтнуудтай ажил үүргийн давхардал бий болохоос сэргийлэх, компанийн цалин хөлсний системийг боловсронгуй болгох, ажил олгогч болон ажилчны маргааныг зохицуулах, ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, үүсэж байгаа алдаа дутагдлыг богино хугацаанд илрүүлэх, залруулахад, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршдог.

Ажлын байрны толдорхойлолт хэрхэн бичих вэ?



Ажлын байрны тодорхойлолт товч, тодорхой байх шаардлагатай ба ажлын байранд тавигдах шаардлага болон шаардлагатай ур чадваруудыг түлхүүр үгээр орууж өгдөг.

Ингэхдээ ажлын байрны зартай холбоотойгоор суурь зүйлсээс нь эхлээд бүгдийг нь бодож үзэх хэрэгтэй.
Жишээ нь та ажлын байранд тавигдах шаардлагыг бичихдээ ямар шаардлагаас эхлэж бичдэг вэ? Ямар шаардлага, ур чадвараас эхлэж бичвэл зохистой талаар төдийлөн мэдэхгүй байгаа бол хүний нөөцийн мэргэжилтнүүд ийхүү зөвлөж  байна.

Толгойн хэсэгт хамгийн чухал 2 үндсэн ур чадвар, доод хэсэгт нь хамгийн тааламжтай ур чадварын талаар бичих ба  ямарч ажлын байраны тодорхойлолтын урт нь 7-оос илүү байх хэрэггүй ба хамгийн наад захын ур чадварыг багтаасан байх учиртай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн хамгийн чухал болон зайлшгүй шаардлагатай ур чадварыг тодорхойлохдоо дараах жишээнээс санаа авч болох юм.

 Нэгэн мэргэжилтэн: Манайх хамгийн чухал болон зах зээл дээр илүүдэлтэй байгаа ур чадваруудын талаар судлаад манай компанид хамгийн чухал байгаа үндсэн ур чадваруудыг илүү тодорхойлдог” гэж хэлсэн байна.



   Өнөөг хүртэл маш олон жижиг бизнес эрхлэгч эздүүд өөрсдийнхөөрөө буюу уламжлалт бус аргаар ажлын зарыг бичээд замаасаа хазайж, сайжирсан ч байна, дордсон ч байдаг гэдгийг анхаараарай.

 
Саяхны нэгэн “Маркетинг ба борлуулалтын ажилтан” гэсэн ажлын байранд :
  • Утсаар гайхалтай сайн харилцдаг
  • илтгэл тавих ур чадвартай
  • өөртөө итгэлтэй, бие даасан
  • эрч хүчтэй
  • уян хатан
  • урам зоригтой байх
  • цагийн менежмент хийх ур чадвартай
  • ажлын өндөр ёс зүйтэй байх шаардлагыг заасан байна.
Мөн бас нэг компаний хүний нөөцийн ажилтнууд ажил горилогч нараас өөрсдийнхөө талаар 250 үгэнд багтаасан и-мэйл бичихийг асуудаг бөгөөд тухайн шаардлагад хариу ирүүлсэн хэд хэдэн ажил горилогч нараас тэдний эрч хүч, ажлын ур чадварыг нь шалгадаг байна. Тэдгээрийн үр дүнд маш олон ажилчид тэр компанид тогтвортой ажиллаж байна.

Ажлын байрны тодорхойлолтоо оновчтой зөв бичих нь та биднийг зуу зуун резюме-ээс ур чадваргүй хүмүүсийг  хасаж  суух их ажлаас чөлөөлөхөөс гадна цаг заваа хэмнэхэд ч туслах болно шүү.

Танд амжилт хүсье.
 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
2
5
0
0
1
0
Онцлох мэдээ
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00