Та өөрөө өөрийхөө удирдагч байж чаддаг уу?
2014, 1 сарын 7. 12:050
   Өөрийгөө удирдах чадвар гэдэг нь өөрийн хүч чадлаа тооцоолох, хувиарлах, хянах, тэнцвэржүүлэхийг хэлэх  ба хүсэл тэмүүлэлрүүгээ өөрийн хүч чадал, боломж бололцоогоо чиглүүлэн удирдахийг хэлнэ. Бид бүгд л өөрөө өөрийгөө удирдах энэ хүчээрээ амьдардаг. Таны хүч чадлаа хэдий чинээ зөв зохицуулна, та төдий чинээ урагшлах болно.



   Тэгвэл энэ хүчээ зөв тооцоолж, ашигтай зүйлд зарцуулах хамгийн энгийн оновчтой арга бол ажлаа төлөвлөх юм. Та өдөрт ердөө 10 минут зарцуулахад л хангалттай. Тэгээд ямар их өөрчлөлт хийх боломжтойгоо хараарай.
 Ингэснээрээ  өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, зорилгодоо хурдан хүрч чадахаас гадна хийх ажлаа цэгцтэй тодорхой болгож стрессээ ч бууруулж чадах болно.

Танд ажлаа төлөвлөх дараах зөвлөгөөг хүргэж байна.



 
  1. Цаас гаргаж хийх ажлаа жагсааж бичих. Эсвэл утас, компьютер дээрээ бичиж болно. Хамгийн гол нь нэмж хасах зүйл гарвал түүнийгээ тэр дор нь бичих боломжтой байх хэрэгтэй.
  2. Зөвхөн тэр өдөр хийх ёстой ажлуудыг жагсааж бичих.
  3. Хамгийн чухал гэж үзэж байгаа ажлуудаа тодоор, анхаарал татахуйцаар бичих
  4. Нэг өдөр хийж чадахуйц хэмжээний ажлыг жагсаалтандаа оруулах. Олон ажил бичээд түүнийгээ амжуулж чадахгүй бол сэтгэл дундуур үлдэнэ шүү.
  5. Бичсэн жагсаалтаа өдрийн турш харж, хийсан ажлаа тэмдэглээрэй. Мөн биедээ авч явж байгаарай
  6. Өдрийг хийх ёстой ажлын жагсаалтын дагуу эхлүүлж сурах.
  7. Жагсаалтын дагуу ажиллаж байхад шинэ санаанууд төрвөл түүнийгээ бичиж, маргаашынхаа жагсаалтанд оруулах.
  8. Хийж дуусгаагүй ажил үлдсэн тохиолдолд маргаашийн жагсаалтанд дахин заавал оруулах.
Ингээд эцэст нь хийсэн ажлыхаа үр дүнг дүгнэж өөрийгөө урамшуулаарай. Та маш их зүйл хийх чадвартай ба үүнийгээ мэдэж авсанаар илүү урам зоригтойгоор цааш алхах болно. Амжилт хүсье.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57