Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт
2014, 1 сарын 13. 12:200
   Нягтлан бодогчийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.




Тодорхойлолт: Нягтлан бодогч

Зорилго: Байгууллагын орлого, бүтээгдэхүүний өртөг зардлын бүртгэл, бичиг баримтыг хөтлөх, тайлан тооцоо гаргах, хөрөнгө оруулалт, татвар шимтгэл, цалин хөлс зэрэг төлбөрийг хуулийн хугацаанд нь төлөх

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Байгууллагын үндсэн хөрөнгө, барааа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэл, борлуулаллтын зардлын бүртгэл хөтлөх
  • Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтын зөв эсэхийг нягтлан шалгах ангилах
  •  Байгууллагын санхүүгийн үйл ажиллалгааны сар, улирал, жилийн тайлан тооцоо гаргах
  • Хөрөнгө оруулалт, татвар шимтгэл, цалин хөлс зэргийг тооцоолох, төлбөрийг хуулийн хугацаанд нь төлөх
  • Бэлэн мөнгө зарцуулах, бараа материал худалдан авах, хувиарлах
  • Санхүүгийн тайлан, судалгаа тооцоонд тулгуурлан байгуллагын үйл ажиллагааны үр дүн, зардлын хэтрэлт, алдагдлын шалтгаан, ашиглагдаагүй нөөц, боломжийг тодорхойлох
Шаардлагатай ур чадварууд:


 
  • Санхүү, нягтлан болох бүртгэлийн сонирхол
  • Аналитик болох логик сэтгэлгээ(тоон болон тоон бус мэдээллийг шинжлэх, харьцуулах, холбоо хамаарлыг тодорхойлох, нэгтгэх дүгнэх г.м)
  • Математек тооцооллын чадавхи, өргөн мэдлэг, ой санамж
  • Анхаарлаа төвлөрүүлэх, тодорхой хадгалж ажиллах чадвар
  • Хариуцлага, хууль тогтоомж, ёс зүйг баримтлагч зан чанар
  • Хэл яриа бичгийн харилцааны чадавхи (тодорхой ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, үндэслэл нотолгоо гаргах)
Санамж: Нягтлан бодогч албан тушаалд ажил горилогч нь хувь хүний зан төлөвийн хувьд анхаарал сайтай, нягт нямбай, гүйлгээ ухаантай байх ба оффисийн хэргэлээний программ тэр дундаа “Exel” болон "Санхүүгийн" программ дээр ажиллах чадвартай байх шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: "МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ НЬ" ном
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02