Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт
2014, 1 сарын 14. 17:000
   Хүний нөөцийн менежерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт:
Хүний нөөцийн менежер

Зорилго: Байгуулллагын хүнийн нөөцийн бодлогыг (ажилтан шалгаруулж авах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах г.м) боловсруулж хэрэгжүүлэх, хүний нөөцийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    
  • Удирдлагатай хамтран байгууллагын хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх хяналт тавих
  • Ажилтан нэг бүрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргий хувиарийг шинжлэх, боловсронгүй болгох
  • Ажлын байрны шаардлага ханган өндөр бүтээмж, үр дүнтэй ажиллаж, байгууллагын зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулж чадахуйц мэдлэг чадвартай хүмүүсийг ажилтнаар шалгаруулж авах
  • Ажлын сул орон тоог зарлах, ажил горьлогчийн хүсэлтийг судлах, ярилцлага хийх, шалгалт авах, шалгаруулах, цалин урамшуулал тогтооход оролцох
  • Ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд нь дутагдаж байгаа мэдлэг чадварыг  тодорхойлох, сургах хөтөлбөр боловсруулж сургалт зохион явуулах
  • Хөдөлмөрийн харилцааны маргаантай асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавих
  •  Ажилтнуудын хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, бусад бүртгэлийг хөтлөх
  • Хүний нөөцийн албаны ажилтнуудыг удирдан зохион байгуулах
Шаардлагатай ур чадварууд:


 
  • Хүний нөөцийн менежментийн сонирхол, чадавхи
  • Аналитик, логик сэтгэлгээ (шинжлэн шүүн тунгаах, учир шалтгааны холбоо хамаарлыг тогтоох, нэгтгэн дүгнэх нотолгоо үндэслэл гаргах, оновчтой хувилбар сонгох г.м)
  • Төлөвлөх зохион байгуулах чадавхи, хөгжингүй ой санамж
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи (тодорхой ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, гэрээ байгуулах, хүмүүстэй харилцах)
  • Хүлээцтэй, шударга зан чанар, өөрийгөө нянаж жолоодох чадвар
  • Өргөн мэдлэг, байнга хөгжих, төгөлдөржих тэмүүлэл
Санамж: Хүний нөөцийн менежер албан тушаалд ажил горилогч нь хувь хүний зан төлөвийн хувьд шударга, хүлээцтэй, зохион байгуулаллт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай, шинийг эрэлхийлэгч, уриалан дуудагч, манлайлагч байх шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: "МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ НЬ" ном
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57