Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолт
2014, 1 сарын 15. 10:390
   Захиргааны туслах ажилтны ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт: Захиргааны туслах ажилтан

Зорилго: Ажилчдыг удирдаж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, захиргааны системийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, байгууллагын бичиг баримтыг оффисын программ ашиглан бичих.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:


 
  • Байгууллага, ажилтнуудад ирсэн шууданг нэр хаягаар нь ялгах, хүргэх, байгууллагаас явуулах шууданг илгээх, бичиг баримтыг цэгцлэх
  • Оффисын программ ашиглан байгууллагын албан бичиг, захидал, ажлын тайлан, дотоод журам, ажлын байрны бусад бичиг баримтыг бичих, бүрдүүлэх
  • Үйлчлүүлэгчдийн телефон утсанд хандсан хүсэлтэнд хариу өгөх, ирсэн зочдод үйлчлэх, ажилтнуудын лавлагаа, хүсэлтйг шийдвэрлэхэд туслах
  • Компьютер, сканер, хувилагч, дотоод сүлжээ, факсын аппарат зэрэг оффисын тоног төхөөрөмжийг ажиллуулах
  • Ажилтнуудын хувиарлагдсан ажлыг гүйцэтгэх хугацааг тогтоох, ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавих
  • Бичиг хэргийн ажилтнуудад зааварчилгаа өгөх, хяналт тавих
  • Захиргааны ажилтнуудын албан ёсны уулзалтыг төлөвлөх, бичиг баримт боловсруулахад туслах

Шаардлагатай ур чадварууд:
  • Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвар
  • Харилцааны чадавхи (хүмүүсийг сонсох, ойлголцох, нээлттэй харилцах, хамтран ажиллах г.м)
  • Бичиг баримт боловсруулах чадвар (гар бичмэл, нэр томъёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах,бичиж боловсруулах г.м)
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи (тодорхой ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, гэрээ байгуулах, хүмүүстэй нээлтттэй харилцах)
  • Хариуцлага, нягт нямбай, хичээнгүй, шургуу,  зан чанар
  •  Байнга хөгжих эрмэлзлэл
Санамж: Захиргааны туслах ажилтан албан тушаалд ажил горилогч нь хувь хүний зан төлөвийн хувьд нягт нямбай, харилцааны соёлтой, компьютер, сканер, хувилагч, дотоод сүлжээ, факсын аппарат зэрэг оффисын тоног төхөөрөмжийг ажиллуулж чаддаг байх шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: "МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ НЬ" ном
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02