Оффис менежерийн ажлын байрны тодорхойлолт
2014, 1 сарын 15. 14:010
   Оффис менежерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт: Оффис менежер

Зорилго: Оффисийн системийг бүрдүүлж, ажилчдыг удирдах замаар компаний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Оффисын ажилтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, зааварчилгаа өгөх, хяналт тавих, ажил үүргийн биелэлтийг хангах
  • Ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, ажлын байрны зааварчилгаа өгөх, үнэлэх, цалих хөлсийг зохицуулах, тушаал дэвшүүлэх, бууруулах, халах зэрэг асуудлаар шийдвэр гаргахад оролцох
  • Ажил горьлогчоос ярилцлага авах, шинэ ажилчныг байгууллагатай танилцуулах, ажил үүргийн баримжаа олгох хөтөлбөрийн дагуу сургалт зохион явуулах
  • Бизнесийн гэрээ хэлцэл байгуулахад оролцох, төсөв хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, тайлан бүртгэл тооцоонд хяналт тавьж сайжруулах санал боловсруулах
  • Ажилтнууд болон үйлчлүүлэгчдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэх
  • Байгууллагын ажилд үнэлгээ өгөх, ажил сайжруулах арга замыг эрэлхийлэх болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн өндөр чадвар бүхий ажлын багийг урьж ажиллуулах
  • Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүйн нөхцөлийг хангах, хяналт тавих
 
Шаардлагатай ур чадварууд:


 
  • Хүмүүстэй харилцах сонирхол, чадавхи
  • Аналитик, логик сэтгэлгээ (шинжлэн шүүн тунгаах, учир шалтгааны холбоо хамаарлыг тогтоох, нэгтгэн дүгнэх г.м)
  • Зохион байгуулах чадвар (шийдвэр гаргах, баг бүрдүүлэх, ажил үүрэг оноох, зохицуулах, гүйцэтгэлийг хангах, сэдэлжүүлэх, хяналт тавих г.м)
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи (тодорхой ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, гэрээ байгуулах, хүмүүстэй нээлтттэй харилцах)
  • Төлөвлөх зохион байгуулах, биелэлтийг хангах чадавхи
  • Хариуцлага, шургуу, зарчимч зан чанар
  • Өргөн мэдлэг, байнга хөгжих эрмэлзлэл
Санамж: Оффис менежер албан тушаалд ажил горилогч нь хувь хүний зан төлөвийн хувьд нягт нямбай, зохион байгуулаллт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай, харилцааны соёлтой,  мэдрэмж өндөртэй байх шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: "МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ НЬ" ном
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47