Шинээр ажилд орж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө
2014, 1 сарын 17. 14:110
   Шинээр ажилд орж байгаа залуусын хувьд боссдоо сэтгэгдэл төрүүлэх энгийн хэдэн алхам бий.

  1. Ажилдаа хэдэн минутын өмнө ир. Өглөө эрт  ирэх нь өөрийгөө өөрчлөхөд бэлтгэх цагийг таньд олгох ба ажилдаа маш их дуртай, идэвхитэй байгааг боссдоо харуулж чадна. Та хэн нэгэн таныг ажиглаж байгаа гэж бодох хэрэггүй. Гэхдээ тэд таныг ажиглаж байгаа шүү. Та 5 минут хоцорвол лазан хүн. Харин 5 минутын өмнө ирвэл “од” болно.
  2. Зөв хувцаслалт. Та компаний дүр төрх гэдгийг санах хэрэгтэй. Та сайхан харагдаж байвал босс болон харилцагч нар тань таньд мэдэгдэх болно.
  3. Үргэлж шударга бай. Хүн бүр алдаа гаргадаг. Нэн ялангуяа та дөнгөж шинээр ажилд орж байгаа цоо шинэхэн ажилтан бол алдаа гаргах магадлалтай. Та 5000 төгрөг дутаачихсан, шалаар нэг бялууны үйрмэг асгачихсан бол үүнийг төлөх эсвэл барагдуулах ямар нэг зүйл хийх шаардлагатай болж магад. Гэхдээ та ямар нэг буруу зүйл хийсэн ч гэсэн босс тань үнэнийг мэдэх хэрэгтэй. Үнэнийг хэлснээр та илүү итгэлтэй, найдвартай бас итгэж болох хүн болно шүү дээ. 
  4. Тусла. Таны шургуу хөдөлмөр хамтран ажиллагчийг тань дээш татах эсвэл нэмэлт ажил үүрэг авч байгаа эсэхээс үл хамааран босс тань танийг үнэлэх болно. Хамтран ажиллагсдаа тусалснаар та багийн сайн гишүүн гэдгээ харуулах болно.
  5. Битгий ярь, зүгээр л харуул. Боссдоо компаний хувьд үнэ цэнэтэй “хөрөнгө” гэдгээ харуулах хэрэгтэй.  Санаачлагатай байж, хөдөлмөрлөж ажиллах нь таныг урт хугацаанд үр ашигтай байхад туслах болно. Гэхдээ энэ зөвлөмж зөвхөн шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд ч бус таны Сиви-нд ч ач тустай. Таны тухай эерэгээр тодорхойлж бичсэн боссын тань захидал мөрөөдлийн ажилдаа ороход тусална.
  6. Халамжтай гэдгээ харуул. Хамтран ажиллаж байгаа хүмүүстээ анхаарал тавьж, халамжилдаг байх нь чухал. Хамтдаа ажиллах нь ганцаараа ажилласнаас илүү байдгийг санах хэрэгтэй. Багаар ажилласнаар боссдоо сэтгэгдэл төрүүлж чадах ба ажлын орчинг илүү хөгжилтэй болгоход тусална.
  7. Тусламж ав. Тусламж авах хэрэгтэй учраас л танай босс тэнд байгаа шүү дээ! Та юу хийж байгаагаа мэдэж байгаа юм шиг аашлах хэрэггүй. Та бусдаас тусламж авч, сургалтанд хамрагдсанаар шинэ ур чадвар олж эзэмшихийг хүсч байгаагаа харуулах ба магадгүй албан тушаал ахихад ч туслах байх.
  8. Хайрцагнаас гадуур сэтгэ. Та залуу хүн учраас дуугай байх хэрэгтэй гэж бодох хэрэггүй. Ярихаас бүү ай. Та ажлынхаа тухай шинэ санаа санал болгосноор компаниа ажиллахад илүү сайхан газар болгох талаар бодож явдагаа боссдоо харуулах болно. Гэхдээ ажилтан хүний хувьд хэмжээ хязгаараа давсан алхам хийхээс болгоомжлоорой. Бизнесээ хэрхэн явуулах талаар зөвлөгөө сонсохыг хүсдэггүй босс гэж байхгүй.
  9.  Ажлаа сайн хий. Хэдийгээр та аяга угаах, ширээ хүлээх гэх мэт энгийн ажил хийдэг байсан ч гэсэн бахархалтайгаар хий. Харилцагч нар сайнаар дүгнэх бөгөөд сайн ажиллахын тулд өөрийгөө зориулж байгаагаа боссдоо харуулж байгаа хэрэг.
Амжилт хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47