Амьдралаа тэнцвэржүүлэх нь
2014, 1 сарын 21. 11:230
Сайн тэнцвэртэй амьдрал бол хувийн идэвхитэй байдал, оюун санааны амар амгалан байдал, сайхан амьдралын үндэс суурь болж байдаг.

   Гэтэл таны ажлын өдрүүд хүрэлцэхгүй, эсвэл ажил ажил гэж явсаар байгаад хувийн амьдар нэг л амжихгүй, ажлаас бусад зүйлд өөрийгөө зориулж чадахгүй байна уу. Гэр бүр ойр дотныхонтойгоо хамт байх цагаа нэмэгдүүлмээр байна уу? Таны амьдрал яагаад амжихгүй байна гэж бодож байна вэ? Гол шалтгааныг олох хэрэгтэй.

   Магадгүй та миний ажил хэтэрхий их, миний асуудал бусдыхаас өөр, надад туслах хүн байдаггүй, би ганцаараа л зүтгэсээр байна гэх мэт шалтгаануудыг хэлээд сууж байж болох юм. Ихэнх хүмүүс дээрхтэй адил шалтаг тоочин өөрийгөө өөрчлөхгүй байх нь бий.



   Та яг одоо өөрийн хувийн зохион байгуулалтаа эргэн нэг хараад үзээрэй. Та ажлаа төлөвлөдөг үү?, төлөвлөгөөнд оруулсан ажлаа амжуулаж чаддаг уу? Төлөвлөдөггүй хүн л  хоцордог гэдэг үгийг та өмнө нь сонсож байсануу? Хичнээн төлөвлөсөн ч өөртөө зориулах цаг зав гаргаж чадахгүй байна уу?

Энэхүү нийтлэлээрээ энэ бүх асуудлаас гархад тус болох бяцхаан зөвлөгөөг хүргэе.

 
1. Өөртөө анхаарал хандуулж, эрүүл мэнддээ анхарах:


Бидний тэнцвэртай амьдралын гол багана эрүүл мэнд байдаг. Сайн амарч, дасгал хийж, зөв хоолло.Та магадгүй алхах, дасгал хийх, хөгжим сонсох гэх мэт хийх дуртай зүйлсээ хойш нь тавихыг хүсдэг байж болох юм. Ном уншиж, бясалгал хийж, халуун ваннд орж өдрийг сайхан өнгөрүүлж, өөрийгөө тайвшруул.Энэ бүгдийг хийх цаг гарга. Өглөө босдог цагаасаа 20 минутын өмнө босход л хангалттай шүү дээ.                                                                                                           

2. Хамгийн чухал зүйлээ тодорхойлж түүндээ анхаарлаа хандуулж эхэл:



Тэнцвэрт байдал бол та бүх зүйлийг хийж чадна гэсэн үг биш. Өөрийнхөө үнэт зүйлсийг тодорхойлж, таны хувьд юу чухал болохыг шийдвэрлэснийхээ дараа өөрийнхөө хил хязгаарыг тодорхойл. Та магадгүй албан тушаал ахих, гэр бүлтэй болох, сургуульд явах гэх мэт үйл явц дээр байж болох юм. Та амьдралынхаа ямар үе шат дээр байгаагаас хамаараад таны анхаарах зүйлс, эрч хүч ялгаатай байх болно.
 
3.Төлөвлө:



Зохион    байгуулалттай байж, төлөвлөгөө гарга. Долоо хоног бүрийн эхэнд хийх хэрэгтэй  зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад цаг гарга. Хийх ажлын жагсаалт эсвэл ирээдүйд хийгдэх ажлын тов, шалгалт, оролцох хурал цуглаан зэргийн календар гарга. Өөртөө болон гэр бүлдээ маш сайн амрах цаг гарга. Гэр бүл, таныг сэргээх найз нөхөдтэйгээ холбогдсноор урт хугацаанд үр дүнтэй байж чадна.
 
4.Инээмсэглэ, эерэг бай:



Өдөр бүрийг хамгийн сайнаараа их зүйлийг хийх хүсэл эрмэлзлэлтэйгээр эхлүүл. Энэ нь магадгүй төлөвлөснөөр хэрэгжихгүй байж болох ч хэрэв та ирээдүйн төлөв байдлаар харвал аажим аажмаар хүрэх боломжтой. Тэнцвэртэй сайхан амьдрахын нэгээхэн хэсэг нь саад бэрхшээл, санамсаргүй болон тодорхой бус үй явдлуудыг даван туулахад суралцах явдал юм. Хэрэв та аливаа зүйлсийг хүлээж авч чадахгүй бол тэнцвэртэй амьдарч, стресс багатай амьдарч чадахгүй. Ирээдүйд бэлтгэлтэй бай. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Бид амьдралынхаа бүх зүйлсийг урьдчилан харж, төлөвлөж чадахгүй шүү дээ. Гэхдээ аливаа зүйлсийг хэрхэн шийдвэрлэж, хаана юунд анхаарал хандуулахаа шийдэж чадна. Үүнд шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдэх чадвар шаардлагатай боловч эцсийн дүндээ бага стресстэй байснаар амьралаа тэнцвэртэй байлгаж чадна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02