Ажилгүй байгаа хэн бүхэнд
2014, 1 сарын 22. 17:420
Асуулт:
Би өөрийнхөө CV-г нилээд хэдэн компанируу явуулсан.  Эерэг, сөрөг ямар ч хариу одоогоор аваагүй байна? Асуудал юунд байна вэ?

Хариулт:

Хүндэт “Сэтгэлээр унагч” минь,
Чиний CV-г хараагүй болохоор юуг нь буруу бичсэнийг хэлэхэд хэцүү.  Гэхдээ л ямар нэгэн зүйл буруу, эсвэл хангалтгүй бичигдсэн нь тодорхой болж байна.
Өөрийн орохыг хүсч буй албан тушаалаараа ажилласан туршлага бага дээр нь CV-гээрээ дамжуулан ажил олгогчдод өөрийгөө сурталчлах, худалдах чадвар чамд алга.  Тиймээс CV бичихдээ хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааг, түүнийг яаж засах талаар чамд хүргэе. 



Юун түрүүн зорилгоо юу гэж тодорхойлсноо шалга:

Ихэнх CV-ний эхлэл “...эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд” гэх мэт иймэрхүү уйтгарын, улиг болсон янзтай байдаг. 
Үүний оронд өөрийнхөө талаар товчхондуу “Эрч хүчтэй, чадварлаг борлуулалтын менежерийн хувьд би боломж бүрийг хайдаг.  Зардлаа хянах чадвартай байна гэдэг чухал” гэх мэтчилэн илүү амьд зүйл бичих хэрэгтэй.

Ажлын туршлагаа амь оруулах:

Ихэнх CV-ний формат ажлын туршлагаа хамгийн сүүлд хийж байсан ажлаасаа эхлээд доош цувуулан бичээд ард нь ямар ажил үүргийг гүйцэтгэдэг байснаа бичих загвартай байдаг.   Ийм загварын CV-нд карьерын талаар сайн зөвлөгөө өгөгч хүмүүс, эсвэл сэтгэл судлаачид их дуртай байдаг.  Харин хувь хүн нь ямар чадвартай вэ гэдгийг олж харахыг хүссэн ажил олгогчид илүү амьд зүйлийг хүсдэг.  Жишээ нь:  Ажил үүргийнхээ хуваарийг бичихдээ “Захидал харилцаа орчуулах, үйл ажиллагаа зохион байгуулах...” гэж бичихээсээ илүү нийт ... хүнийг хамарсан тийм төрлийн үйл ажиллагааг ... удаа амжилттай зохион байгуулсан гэж бичсэн нь дээр. 

Хий дэмий хэрэггүй зүйлүүдийг бичихгүй байх:
Чиний CV-нд хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд зөндөө байгаа юм биш биз!!! Ахлах сургуульд байхдаа оролцож байсан арга хэмжээнүүдээ бичсэн хэвээр байна уу?  Хэрвээ тийм бол CV-гээ шинэчлэх цаг болжээ найз минь.  Жилд нэг удаа өөрийн CV-гээ хянан засварлах хэрэгтэй. 

Дүгнээд хэлэхэд ажил олгогчтой уулзаагүй цагт,  CV чинь чамайг төлөөлөн ажил олгогчтой ярилцах учраас CV-гээ маш сайн бичих хэрэгтэй.   Энэ тал дээр туршлагажсан чадварлаг хүнээс зөвлөгөө авахад гэмгүй.  Чамд амжилт хүсье. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42