Ажлын ярилцлаганд хасах оноо өгөгч хүчин зүйлүүд
2014, 2 сарын 4. 14:070
Манай Монголын нөхцөлд ихэнх ажил хайгчид төрөл бүрийн компани, албан байгууллагад “наян” ажлын өргөдөл гаргах нь бий.  Ихэнхээс нь хариу авахгүй байх тохиолдол их бөгөөд ярилцлаганд урих гэдэг сугалаанд аз таарсантай адил зүйл болдог.  Хэрэв танд аз таарч нэгэнтээ л олон хүмүүс дундаас шилэгдэж сонгогдоод ярилцлаганд орохоор дуудагдсан бол хүмүүсийн нийтлэг гаргадаг доорх алдаануудыг гаргахгүй байхыг танд сануулж байна.

1.Ярилцлага авах хүний нэрийг мартах



Таныг ярилцлаганд орох гэж утсаар залгамагц тухайн албан байгууллага дээрээ очоод хэн гэдэг хүнтэй уулзах ёстой талаар лавлаж асуугаарай.  Энэ нь очоод хэн гэдэг хүнтэй уулзахаа мэдэхгүй хэн нэгнээс түмэн янзын асуулт асуухгүй танд амар байх болно.  Мартваа.

2.Цагаасаа хоцорч очих



Ярилцлаганд орох албан байгууллагынхаа байршлыг сайн мэдэхгүй байвал мэддэг хэн нэгнээс асуух юм уу, эсвэл Google ахаар байршлыг нь тогтоолгох хэрэгтэй.  Тэгээд аль болох эрт гарч, товлосон цагаас хэдэн минутын өмнө түрүүлж очих нь зүйтэй.

3.Асуултанд бүдрэх   



Зарим нэгэн тогтсон асуултуудад бэлтгээд очих нь их зүгээр байдаг.  Жишээ нь: Таны сул тал юу вэ?, Яагаад та энэ ажлыг сонирхож байна?, Таны хүсч буй цалингийн хэмжээ хэд вэ?, Таны ойрын 5 жилийн зорилго? гэх мэт хэцүү ч гэлээ тогтсон стандарт асуултуудад толгой гудайхгүйгээр хариулах чадвартай байх хэрэгтэй. 

4.Хуучин ажлаа дурьдахгүй байх



Ажилд авахыг зөвхөн ганц хүн шийдвэрлэчихдэггүй.  Багаараа ярилцаж байж эцсийн шийд гардаг тул та өмнө нь, эсвэл одоо ажиллаж байгаа албан байгууллагынхаа мэдээллийг тэдэнд үнэн зөвөөр гаргаж өгөх хэрэгтэй.  Энэ нь таныг хэр их туршлагатай хүн гэдгийг харуулах боломж учраас ажлын туршлагынхаа талаар харамгүй хуваалцах хэрэгтэй. 

5.Дуугүй дүмбийж суух



Ярилцлаганд уригдаж байсан хүн бүр л мэдэх байх.  Ярилцлагын төгсгөлд хүний нөөцийн мэргэжилтэн “За биднээс асуух асуулт байна уу? гэж лавладаг.  Энэ үед байхгүй гэж хариулах нь таныг үндсээр нь дуусгаж байгаатай адил.  Ямар ч асуултгүй байна гэдгийг тэд өөрсдийнх нь компанид ажиллах ямар ч бэлтгэл байхгүй, тухайн ажлын байрыг зүгээр л сонирхож ирсэн гэх сэтгэгдэлтэй үлддэг. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02