Таны амжилтыг тодорхойлох 5 хүн хэн бэ?
2014, 2 сарын 5. 13:010
Хэн ч чухал ач холбогдолтой зүйлийг ганцаараа хийж чаддаггүй. Та ихэнх цагийг хамт цагийг өнгөрүүлдэг 5 хүнийхээ бодоорой.  Тэгээд “Тэд таныг сайжруулж, хөгжүүлсэн үү?” гэж өөрөөсөө асуугаарай.

Хэрэв тэд тэгж чадаагүй бол “Хэн таныг хөгжүүлэх вэ?” гэж асуугаарай.

Таны хувьд топ 5 хүн хэн бэ?



Дараах байдларар топ 5 хүнийг тодорхойлоорой.  Эдгээр хүмүүс таныг дэмжиж, урамшуулж, зоригжуулж, хүчирхэгжүүлж, сорьж, таныг шилдэг байлгахын төлөө ирлэж хурцалж байдаг дахин давтагдашгүй ур чадвар, туршлагатай хүмүүс юм. 

Хамгийн сайн арга бол үүнийг сагсан бөмбөгийн багийн 5 гишүүнтэй адилтган харах явдал юм. Тоглогч бүр өөр өөрийн гэсэн тоглох арга барилтай байдаг.  Тэгвэл та тэдгээр хүмүүсийг дараах байдлаарай тодорхойлоорой:
 
  1. Чиглүүлэгч  – Зохицуулагч. Чиглүүлэгч бол ерөнхийдөө чухал хүн. Энэ төрлийн хүмүүс таныг мэдээллийн урсгалыг удирдаж, “том зураг”-ийг харахад туслалцаа үзүүлнэ. Тэд аливаа зүйлсийг хурдасгах эсвэл удаашруулах эсэхийг маш сайн мэддэг. Товчхондоо хэлбэл тэд таны харж чадахгүй зүйлсийг харж чаддаг.
  2.  Довтлогч –. Тэд бол онооны самбарт оноо авчирч байдаг хүмүүс. Энэ төрлийн хүмүүс амьдралдаа гайхалтай зүйлсийг хийж, таньд бүтээлч байх, бизнесийн сэтгэлгээг бий болгоход түлхэц хэрэгтэй болсон үед чухал хүмүүс юм. Тэд хурдан хөдөлж, шийдвэргүй байхыг тэвчдэггүй. Тэд таньд үргэлжлүүлэн довтлохыг сануулж байдаг.
  3. Туслагч – Дэмжигч. Энэ төрлийн хүмүүс багийн дотор дутуу үнэлэгдсэн хүмүүс байдаг. Тэд таны хараагүй, эсвэл өнгөрсөн хугацаанд харагдаагүй зүйлсийг хийдэг. Гэхдээ тэд байхгүй үед таныг хамгийн сайнаараа байх болдог. Хүнд хэцүү үед тэд таньд дэмжлэг үзүүлж, амласнаасаа хэзээ ч буцдаггүй.
  4. Хүчирхэгжүүлэгч .Та энэ төрлийн хүмүүсийг хэр их хайрлана, төдий чинээ үзэн ядах болдог. Тэдний чадвар нь таныг хэлж байгаа зүйлдээ, хийж байгаа зүйлдээ хариуцлагатай байлгах явдал юм. Хэрэв та тэдэнд ном бичиж байгаа тухайгаа хэлбэл “Энэ ажлаа хэзээ дуусгах юм?” гэх мэт асуулт асууж мэдэх юм. Тэд бол аливаа зүйлсийг хэмжиж, таны хийсэн, хийгээгүй зүйлс, ахиц дэвшил, амжилтыг тань хэмжиж байдаг.
  5. Төв . Энэ төрлийн хүмүүс бол хал үзсэн хүмүүс. Ямар нэг саад бэрхшээл тохиолдоход юу хамгийн чухал вэ гэдгийг тэд таньд сануулж тусална. Тэд таныг аливаа зүйлийг хийхдээ алдаа гаргахгүй байхад нь тусална. Тэд зорилго бол агуу зүйл гэдгийг мэддэг. Гэхдээ бид заримдаа аливаа зүйлийг яагаад хийж байгаагаа умартдаг. Та энэ төрлийн хүмүүсээс тусламж дэмжлэг авч байгаарай.

 
Топ гүйцэтгэгчидтэй цагийг өнгөрүүлэх нь үргэлж хялбар байдаг. Яагаад? Учир нь тэд таны “товч”-ийг дарж чаддаг. Тэд ямар нэг шалтаг шалтгааныг хүлээж авдаггүй. Тэд таныг хэлснээ хийдэг байхыг зорьдог. Сайн мэдээ гэвэл эерэг байдал гэдэг бол өсөлт, хөгжил, амжилт гэсэн үг.

Таны хувьд хамгийн чухал дэмжигч 5 хүн заавал сайн найзууд чинь байх албагүй. Та магадгүй өдөр бүр ярилцаад байдаггүй хүмүүс ч байж болох юм. Гэхдээ “бөмбөг тоглох” шаардлагатай үед тэд үргэлж таньд хамгийн сайн сайхан зүйлсээр туслах болно. Цаг хугацаа өнгөрөх тусам чадварлаг тоглогчид өмнө тань гарч ирэх нь мэдээж. Гэхдээ таны хувьд   хамгийн чухал 5 хүн таны амжилт, дутагдлыг тань тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэж байдаг. Шилдэг хүмүүстэй ажиллахааас бүү эмээ. Өөрийгөө агуу зүйлсээр хүрээлүүл.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00