Ажил дээрээ “ухаалгаар” саналаа илэрхийлэх 7 арга
2014, 2 сарын 10. 10:170
Бид ажил дээр өөрсдийгөө хамгаалах нь чухал гэдгийг мэддэг боловч энэ байдал таны амжилтыг хэрхэн тодорхойлж байдгийг мэддэгүй.

Би саяхан нэгэн улсын компаний С түвшний гүйцэтгэх ажилтантай өдрийн хоол идлээ. Тэр үйл ажиллагааны ахлах ажилтан болж тушаал дэвшсэн бөгөөд түүний шинэ ажилд олон тооны нэмэлт хэлтсүүдийг хянах ажил багтсан байв. Миний сонссоноор түүний эхний ажил нь ганцаарчилсан хурлаар шинэ тайлангуудаа бэлтгэсэн байх ёстой байдаг аж.

Зарим нь эхний хурлаар л түүний ажлыг гайхан биширч, хамтран ажилах боломжийг хүлээдэг тухайгаа ярьдаг гэнэ. Тэр тэдгээр хүмүүсийн тухай гайхалтайгаар ярьж байсан юм.



Түүний байгууллагад буруу удирдагдсан нэг хэлтэс байв. Тэрээр ерөнхий захирлын удирдлаган дор гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тэрхүү ажиллаж байсан байгууллагадаа шинэ хуульчтайгаа албан тушаал нь солигдсон юм шиг санагдах болжээ.

Тэрээр ерөнхий захирлын удирдлаган дор цаашид ажиллахгүй болсон бөгөөд энэ талаар ерөнхий захиралтай уулзаж ярилцжээ. Ерөнхий захирал өөрийн үзэл бодлоо тодорхойлж, өөрийн аргуемэнтээ өөрчөлтгүйгээр илэрхийлсэн юм.

Ерөнхий захирал үйл ажиллагаа хариуцсан захиралдаа гүйцэтгэх захирал шинэ томилолтондоо сэтгэл хангалуун бус байгаа тухай хэлжээ. Үйл ажиллагаа хариуцсан захирал энэхүү гүйцэтгэх захиралтай анх удаа уулзахад өрөөнд орж ирээд “Тийм ээ, энэ бол аймшигтай санаа гэдгийг та мэдэж байгаа” гээд яриагаа эхлүүлжээ. Дараа нь тэр яриагаа яагаад ерөнхий захирлын удирдлаган дор үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэйг тайлбарлан үргэлжлүүлэв.

Тэр хурлын үеэр түүний шинэ боссын гомдол, түүнээс болж сөрөг харилцаанд хүрсэн гэх мэт асуудалд бүхэл цагийг зарцуулав.  Харин одоо тэр шинэ хуульчтай төдийгүй гүйцэтгэх захиралтай маргалдах болчихоод байгаа байгаа боловч шинэ менежер түүнд дургүй байлаа.

Түүний алдаа бол саналаа илэрхийлэх биш, хэрхэн илэрхийлсэн тухай юм.

Хэрэв бид эдгээр үйл явдлуудыг түүнд зориулж бичиж өгч чадах байсан бол тэр ерөнхий захиралтай уулзах анхны уулзалтын дараа л үйлдлээ өөрчлөх байсан. Тэр шинэ боссынхоо өрөө рүү эерэг хандлагатайгаар орсон бол өөрийн санал бодлоо тайлбарлаж, учир шалтгааныг нь ойлгож чадах байсан. Тэр дараа нь анхны уулзалтаараа хамтдаа хэрхэн хамгийн амжилттайгаар ажиллаж болохыг хэлэлцэж болох байсан. Түүний гаргасан алдаа бол саналаа илэрхийлэх биш, хэзээ зогсоохоо мэдэхгүй байсан явдал юм.

Тэгвэл саналаа ухаалгаар илэрхийлэх дараах 7 алхмыг дурдаж байна:

1.  Асуудлыг хурдан тодорхойл



Та саналаа илэрхийлмээр санагдсан үедээ түүнийгээ тэр даруй хий. Компаний шийдвэрүүд нь ямар нэг зүйл дээр үндэслэдэг. Нэгэнт ямар нэг зүйл хөдөлгөөнд ороод, бусад хүмүүс түүнийг хийж байгаа бол та түүнийг гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа бол анхны өөрчлөлтөөс хамгаалах өөр нэг шийдвэр хэрэгтэй гэсэн үг.

2.  Зөв хүн дээр оч



Том компаниудад бол та шууд удирддаг босс руугаа эсвэл хүний нөөц рүүгээ очих хэрэгтэй гэсэн үг. Танай байгууллагад зохион байгуулалтын хатуу схем байхгүй бол шийдвэр гаргадаг хүн рүүгээ оч. Энэ төрлийн хүн рүү хувийн байдлаар, биечлэн уулзах төлөвлөгөөг урьдчилан гаргаарай.

3. Хандлагаа илэрхийл



Үр дүнг үл харгалзан энэ хурал, уулзалт нь сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. Та эерэг хандлагатай байж, тайван, өөртөө итгэлтэй байгаа эсэхээ шалгаарай.

4.  Асуултаар эхлүүл



Хурал, уулзалтыг шийдвэртэй холбогдох учир шалтгааныг ойлгох асуултаар эхлүүл. Энэ нь таны байр сууринд туслах шинэ мэдээллийг ч өгч болох юм.


5. Компаний ашиг тусад анхаарал хандуул.



Саналаа илэрхийлэх үедээ бизнест үзүүлэх ашиг тусын учир шалтгаануудыг боловсруулж бэлтгэх хэрэгтэй.  Үүнд таны зээлийн төлбөр, өвчтэй эцэг эхийн тухай гэх мэт өөртөө зориулсан учир шалтгаануудыг багтаах хэрэггүй. Хэрэв таны аргумент компанид ашиггүй л бол тэр талаар дурдаад хэрэггүй.

6. Хов живээр хөөцөлдөхөөс зайлсхий



Хэрэв та хамт олонтойгоо сайхан харилцаатай байх хэрэгтэй бол бодит тайлбараас илүү хөгжилтэй байдлаар ярь.

7.  Уйтгарлах хэрэггүй



Хэрэв харилцан яриа төлөвлөсний дагуу явагдахгүй байгаа бол тэр дор нь засаж залруул. Энэ нь таныг шууд тулаанд орох биш гаднах байдлаараа эерэг хандлагаа харуулах хэрэгтэй гэсэн үг юм. Оффис дээрээ уйтгартай байх нь юу ч авчрахгүй. Гэхдээ нөгөөтэйгүүр  мэргэжлийн бус байдлаар ч бусдын сэтгэлийг татахад хэцүү байж болох юм.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02