Голомт банк компанийн засаглалын түвшингээ зохистой байгааг дахин нотолж, цаашид ч үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлнэ
2014, 2 сарын 13. 9:040
Голомт банкны компанийн засаглал болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бодит байдлаас хол хөндий, буруу ташаа мэдээлэл ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдаж буйтай холбоотойгоор Голомт банк өнөөдөр уг асуудалд албан ёсны хариуг өгч байна.



Голомт банк болон Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Сангийн эзэмшлийн Стэнхоп Инвестментс компанийн хооронд тэдгээрийн  байгуулсан Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээний зарим зүйл заалттай холбоотой саналын зөрүүтэй байдлаас талуудын хооронд маргаан үүсч, уг маргаанаа шийдвэрлүүлэхээр талууд хуулийн байгууллагад хандаад байна.  Уг зээлийн хэмжээ нь 25 сая ам.доллар бөгөөд энэ нь банкны хэвийн, найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй буюу ойролцоогоор тус банкны нийт активын 1 хувьтай тэнцэх хэмжээний дүн юм.  Банк энэхүү маргааныг богино хугацаанд, эв зүйгээр бүрэн шийдвэрлэгдэнэ гэдэг итгэлтэй байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Голомт банкны хөрөнгө оруулагч болох Кредит Свисс нь тус банкинд оруулсан хөрөнгө оруулалтаа татах гэж буй тухай дурьджээ. Кредит Свиссийн тухайд банкинд 10 сая ам.доллартай тэнцэх хоёрдогч өглөгийн зээлийг олгон банктай хамтран ажиллаж байсан бөгөөд уг зээлийн гэрээний хугацаа дуусч, зээл бүрэн төлөгдөж дууссан болно. Иймээс Голомт банк нь Кредит Свиссийн өмнө одоо ямарваа нэгэн өр төлбөр, үүрэг, хариуцлагыг хүлээгээгүй болно.

Банкны хувьцаа эзэмшигчдийн зүгээс банкинд оруулсан хөрөнгө оруулалтаа татахаар шаардаагүй бөгөөд хөрөнгө оруулалтаа татах талаар  ямарваа нэгэн хандлагыг огт үзүүлээгүй.   Өөрөөр хэлбэл уг асуудалтай холбоотойгоор банкны гадаадын хувьцаа эзэмшигч болох Трафигура болон Свисс Мо Инвестментс нарын талаарх мэдээлэл нь буруу ташаа хийгээд ор үндэслэлгүй мэдээлэл юм. Манай банкны эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй буруу ташаа, үндэслэлгүй мэдээлэлд мөн Иточу корпорацитай холбоотой  санхүүгийн үйлчилгээний талаар дурьджээ. Энэ нь банк харилцагчиддаа үзүүлдэг санхүүгийн үйлчилгээтэй холбоотой асуудал бөгөөд уг асуудал эцэслэн бүрэн шийдвэрлэгдсэн болно. Бид банкны эрхэм харилцагчдынхаа нууц мэдээллийг задруулахгүй, хамгаалах үүднээс энэ талаар тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй байна. Гагцхүү уг санхүүгийн үйлчилгээтэй холбоотойгоор банк ямарваа нэгэн санхүүгийн үүрэг, хариуцлага хүлээгээгүй, банкинд ямарваа нэгэн эрсдэл үүсэхгүй эцэслэн шийдэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна.

Эцэст нь хэлэхэд Голомт банк дээр дурьдсан 25 сая ам.долларын хоёрдогч өглөгийн зээлийн гэрээнээс бусад өөр гадаадын ямарваа нэгэн байгууллагад зээл, өр төлбөрийн асуудалтай холбоотойгоор үүрэг, хариуцлага хүлээгээгүй бөгөөд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад буй 90 сая ам.доллартой холбогдох нийтлэл, мэдээлэл нь ор үндэслэлгүй ташаа мэдээлэл юм.

Банкны 2012 оны аудитлагдсан санхүүгийн тайлан гарах үйл явц удааширсны гол шалтгаан нь банкны компанийн засаглал, дотоод хяналтын системийг тасралтгүй сайжруулах үйл явцын тусгал болгож банкны  ТУЗ болон удирдлагын зүгээс олон улсын мэргэжлийн байгууллагаар бие даасан хөндлөнгийн шалгалтыг хийлгүүлэх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор цаг хугацаа шаардсан явдал болсон юм. Ийнхүү бид 2012 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа дэлхийд тэргүүлэгч, олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн  хөндлөнгийн аудитын BDO компаниар аудитлуулан баталгаажуулсан билээ.

Мөн түүнчлэн банк нь дээрх бие даасан шалгалтыг олон улсад тэргүүлэгч мэргэшсэн компани болох PwC-ээр хийлгэсний  зэрэгцээ банкны нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр уг компанитай хамтран ажиллаж байна.

Голомт банк нь Монгол Улсын банкны салбарын тэргүүлэгч байгууллага болохын хувьд гадаадын хөрөнгө оруулагч нартай найрсаг, үр ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлнэ. Манай банкны 2013 оны жилийн эцсээрх санхүүгийн тайлан, мэдээлэл нь аудитын өмнөх байдлаар банкны вэб сайтад тавигдсан байгаа бөгөөд санхүүгийн үр дүн, үр ашигт байдал нь тогтвортой сайн байгаа болно.

Бид банкны бүтэц зохион байгуулалт, улмаар бизнесийн  болон хяналтын нэгжүүдийн чиг үүрэг, хариуцлагын тогтолцоог улам нарийвчлан зохицуулж,  сайжруулж байна.  Голомт банк нь өөрийн тэргүүлэх  байр суурийг улам бататгаж, олон улсын зөвлөх компаниудтай хамтран компанийн засаглалыг сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллах болно.

Банк нь Монголын банк санхүүгийн системд урьд өмнө байгаагүй найдвартай, орчин үеийн программ хангамжийн систем, технологид ихээхэн хөрөнгө оруулаад байгаа бөгөөд ингэснээр ил тод байдал, бүртгэл хяналтанд суурилсан дотоод хяналтын тогтолцоо шинэчлэгдэх юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Г.Ганболд хэлэхдээ Голомт банк 2013 онд өнгөрсөн 19 жилийн туршид үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа гаргасан тогтвортой өсөлтөө хадгалсныг онцлон тэмдэглэж буй бөгөөд “Гадаадын хөрөнгө оруулагчид түншүүдтэй нягт харилцаагаа өргөжүүлж, шинэ технологийг нэвтрүүлэх замаар шинэ боломж улам өргөжиж буй цаг үед ирээд байгаад таатай байна. ТУЗ-ийн бүтцэд гарсан өөрчлөлт нь хурдацтай өсч буй Монголын эдийн засгийн голомт болсон тус банкыг  нээлттэй хувьцаат компани болох стратегийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болж байгаа юм. Манай удирдлагын баг нь бизнесийн үр ашигтай, найдвартай үйл ажиллагаандаа бат итгэлтэй байгаа бөгөөд энэхүү гэрээний маргаан нь Монголын банкны салбарт эзлэх манай  тэргүүлэх байр суурьт огт нөлөөлөхгүй юм. ТУЗ нь компанийн засаглалын дээд хэм хэмжээ болон Олон Улсын Санхүүгийн тайлагналын стандартыг дагаж мөрдөн үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгахад ямагт эрхэмлэн ажилласаар байх болно” гэжээ.


Голомт банкны тухай товч:

Голомт банк нь 1995 онд буюу Монгол Улсад 1990 оны ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш байгуулагдсан анхны бөгөөд Монгол Улсын банкны салбар дахь “Үндэсний брэнд” болсон хамгийн том банкны нэг юм. Банк нь 100 гаруй салбар тооцооны төв, 1700 ажилтантайгаар гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж буй Монгол Улсын тэргүүлэгч арилжааны банк юм.


ГОЛОМТ БАНК
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53