Шинээр Cover Letter бичих
2014, 2 сарын 13. 14:550
   Cover letter бичихдээ ихэнхдээ ухаалаг байдаг боловч заавал тийм байх албагүй. Ихэнх Cover letter-үүд “Зарын дагуу өөрийн CV-гээ явууллаа” гэсэн үгээр эхэлдэг. Тиймээс ямар нэг үнэ цэнийг санал болгож байна гэдгээ харуулах, бусдаас ялгаатай зүйл бичиж хүчирхэг сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй.

   Та гаргасан амжилт, ажил олгогчийн зорилгод хувь нэмэр оруулах хүсэл зориг, тухайн ажилтай хамгийн их хамааралтай ур чадвар зэргээ тодруулснаар уншигчийн анхаарлыг татаж чадах болно.Эхлэл хэсэгт байгууллагад оруулж чадах хамгийн шилдэг үнэ цэнийг илэрхийлэх 3 үндсэн арга бий. “Таны орохоор зорьж байгаа энэ албан тушаалд тохирох ямар чухал ур чадварууд таньд байгаа вэ? “Ажил олгогч нар таныг ажиллуулснаар ямар үр ашигтай байх вэ?”

Хэрэв эхний хэдэн мөр л уншигчийн анхаарлыг татаж байгаа бол бараг л хийчихлээ гэсэн үг.  Дараах жишээнүүдийг уншаад үзээрэй.

Захиргааны туслах



Би компанидаа эрүүл мэндийн үйлчилгээний мэдээллийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэх эрүүл мэндийн үйлчилгээг түгээх чанарыг сайжруулах ямар нэг шийдлийг санал болгосон. Танай зорилго болон багийн гишүүдэд тэргүүлэх зэргийн захиргааны үйлчилгээгээр хангахад өөрийн ур чадвараа хөрвүүлэн ашиглаж чадна гэдэгтээ баяртай байна.

Харилцагчийн үйлчилгээний төлөөлөгч



Ашиг олох зорилготой, хэрэглэгч төвтэй байх зарчим нь харилцагчдад санаа тавих орлогод чиглэсэн зарчим болж эхэлж байна гэж би боддог. Эцэст нь хэлэхэд, дээд зэргийн үйлчлүүлэгчдийг бий болгох төлбөр тооцоо, баримт боловсруулах гэх мэт иж бүрдэл асуудлуудыг амжилттай шийдвэрлэж ирсэн. Миний харилцагчийн үйлчилгээний 10 жилийн туршлагаас үзвэл төрөл бүрийн салбарын ажил олгогч нар харилцагчдаа зориулсан шилдэг үйлчилгээгээр хангах боломжийг надад олгож болно

Санхүүгийн шинжээч



Би АБВ банкны тухай бизнес сэтгүүлээс маш сонирхолтой нийтлэл уншсан. Шинэ ажил хэрэг болон 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гайхал төрүүлсэн ажил үйлсэд чинь баяр хүргэе. Танай банкны өсөлтөнд оруулах боломж гэдэг бол миний хувьд гайхалтай зүйл бөгөөд ялалт-ялалт гэсэн баталгааг авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежмент



Та эмнэлгийн зардлыг бууруулж, бүтээмжээ сайжруулж, багийн уур амьсгалыг аз жаргалтай болгож, ажилчдаа эрүүл байлгамаар байна уу? Хэрэв тийм бол та намайг менежментийн багтаа авахыг сонирхож байгаа байх. Миний одоогийн ажил олгогч:
  • •    Эрүүл мэндийн шинжилгээгээр ажилчдын амь насыг аварч, эрсдлийг бууруулах хөтөлбөр боловсруулж, эрүүл мэндийн боловсрол олгосон.
  • •    Эрүүл мэндийн зардал жилд 180 сая төгрөгөөр буурсан.
  • •    Ажилчдын ажил таслалт бүх цаг хугацаанд буурсан.
IT –гийн зөвлөх



Туршлагатай технологийн менежер, бизнес эрхлэгчийн хувьд төсвөөс хэтрүүлэхгүйгээр өнөөгийн шинээр гарч байгаа технологийг одоогийн нөхцөл байдалдаа тохируулан хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нэн тэргүүний зүйл болоод байна. Гэхдээ ажиллах хүчнээ тоног төхөөрөмжөөр хангах, жижиглэн худалдааны үзүүлэх өрөөнүүдийг сүүлийн үеийн лаптопуудаар тоноглохыг хүсч байгаа бол намайг IT-гийн зөвлөхөөр ажиллуулахаар хайж байгаа бол та шийдлээ олж чадна гэдгийг би амлаж байна.

Маркетингийн шинэ төгсөгч



Танай компани маркетингийн туслах ажилтны ажлын байр зарласан нь миний ур чадварт гайхалтай сайн нийцэж байна. Би маркетингийн чиглэлээр АБВ сургуулийг саяхан төгссөн бөгөөд миний академик суурь боловсрол, ВГД компанид дадлагаар ажиллах хугацаандаа олж авсан салбарын туршлагаа танай компанид санал болгож байна. Хэрэв надад боломж олдвол миний бизнесийн хүчирхэг мэдлэг, маркетингийн суурь боловсрол танай хэлтэс, харилцагч болон практикт үр ашигтай байж чадна гэдгийг мэдэж байна.


Дунд мэргэжлийн хуульч



Хэрэв та үр дүнд чиглэсэн хуулийн багаа өргөжүүлэхийг хүсч байгаа бол миний CV-нд хавсаргасан техникийн ур чадвар, хуулийн өндөр ур чадвар таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. миний одоогийн ажил олгогчийн тодорхойлсноор хэлтсийн гялалзаж буй од бөгөөд миний онцгой мэдлэг, ур чадвар, корпорацийн эрхзүйн туршлага танай пүүст ажилласнаар амжилт авчирах болно.
 


Үл хөдлөх хөрөнгийн агент



Би өмнөх туршлагаараа сая сая төгрөгийн борлуулалт хийж чадсан. Гэхдээ миний үл хөдлөх хөрөнгийн үйлчлүүлэгчид юу худалдаж авсан, удахгүй баригдах гэж байгаа барилга, өндөр зэрэглэлийн тансаг хаус авсан эсэхийг асууж болох юм. Урьдчилан борлуулах амжилтыг танай пүүст санал болгож байгаа бөгөөд танай багт орохыг маш их хүсч байна.

Борлуулалтын төлөөлөгч



Хэрэв та бизнес хөгжүүлэлтийн багаа шилдэг борлуулалтын мэргэжилтнээр өргөжүүлэхийг хүсч байгаа бол миний хавсаргасан CV таны сонирхлыг татах болно. Танай компанид орсноор үр дүн гүйцэтгэлийн харьцаа 6 жилийн дотор 150% байх борлуулалтын номер 1 гүйцэтгэлтэй компани болох болно.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02