Анх удаа ажилд орж байгаа ажил горилогчидтой ярилцлага хийх алхмууд
2014, 2 сарын 14. 15:170
Залуу үеийнхнээр хүний нөөц бүрдүүлэх нь



   Залуу ажил горилогчид зан төлөвт суурилсан сургалтуудынхаа талаар илэрхийлэхдээ тааруухан байдаг. Сүүлд төгсч байгаа хүмүүст ажил олгогч менежерүүд хэрхэн ярилцлага хийх талаар цөөн хэдэн минут тайлбар хийх хэрэгтэй байдаг. Оюутнууд болон дөнгөж сургуулиа төгссөн хүмүүст резюме хэрхэн бичих талаар хурдан бөгөөд хялбархан зөвлөмж өгөх нь ч бас ярилцлагыг амжилттай болгодог.

Ярилцагчийн хувьд та ярилцлагын асуултанд хэрхэн хариу өгөх талаар тодорхой ойлголт, зөвлөмжөөр хангах нь маш чухал:
"Та хийж байсан дадлагын ажил эсвэл хийж байсан ажлынхаа талаар жишээ дурдана уу. Та яг ямар ажил хийсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?."
Тухайн асуултанд шуурхай хариулсан ч гэсэн ажил олгогч менежер дараах жишээ асуултуудыг асууж болно.

Оюутнууд болон шинээр ажилд орж байгаа ажил горилогчдын хувьд дараах асуулт тохиромжтой:
"Та хийж байсан ажлынхаа талаар илүү дэлгэрэнгүй ярина уу. Та асуудалтай тулгарах үедээ юу хийсэн бэ?? Та тухайн ажлыг хийснээр ямар үр дүнд хүрсэн бэ?"


Ажлын байрны хамгийн чухал 3 ур чадвар

Ихэнх шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд оюутан ч бай, ажилтан ч бай дараах ур чадварууд хамгийн чухал учраас ярилцлагын явцад тэдгээрийг ажил горилогчдоос нээж илрүүлэх нь чухал байдаг:


 
  1. Цагийн менежмент ба зохион байгуулалт: Менежментийн ур чадварын хувьд ажил горилогчоос дараах асуултыг асуух хэрэгтэй:"Та өдрийг хэрхэн зохион байгуулдаг тухайгаа ярина уу. Та энэ асуултын хариултаас тэд өдөр тутам юу хийх ёстой гэж боддог болох, хийх ажлаа хэрхэн эрэмбэлдэг болохыг харж чадна.."
  2. Асуудал шийдэх чадвар: Асуудал шийдэх чадварыг үнэлэхийн тулд ажил горилогчоос дараах асуултыг асууж болно: "Тухайн ажлыг хийхэд ямар асуудлууд тохиолдож байсан бэ? Тэдгээр асуудлуудыг хэн шийдвэрлэх үүрэгтэй вэ? Та тухайн асуудлуудыг шийдэхийн тулд юу хийсэн бэ? Та тэдгээрийг ирээдүйд тохиолдохоос урьдчилан сэргийлэх ямар алхам хийсэн бэ? Тухайн асуудлыг шийдэхийн тулд та ямар ур чадвар ашигласан бэ? " Хэрэв тухайн ажил горилогч ажлын туршлагагүй бол сургууль дээрх эсвэл группын үйл ажиллагаануудынх нь талаар асуулт асуу: "Та сургууль дээрээ эсвэл хичээлийн групп дотроо ямар нэг буруу юм хийж байсан уу? Та тухайн асуудлыг хэрхэн зохицуулсан бэ? "
  3. Харилцааны ур чадвар: Аман харилцааны ур чадварыг ярилцлагын явцад ажил горилогчийн ярианаас болон ярилцлагын асуултыг хэрхэн сонсож, хэрхэн хариу өгч байгаагаар нь үнэлэх боломжтой. Жишээ нь, тэд тухайн асуултанд хариулахдаа шууд хариулж байна уу эсвэл тухайн асуултын хариуг боловсруулахдаа тодорхой хугацаа зарцуулж байна уу?Эдгээр асуултууд нь харилцааны ур чадварт шүүмж хийхэд ч бас туслах болно:"Та харилцааны ямар техникийн ур чадваруудыг ашигладаг вэ? Та Facebook болон  Twitter-ийн ямар флатформуудыг ашигладаг вэ?"

Биет бус ур чадварыг үнэлэх



Дараагийн асуух асуулт бол сэтгэл хөдлөлийн итгэлцүүр болон нийгмийн ёсзүйн талаар асуух явдал юм: " Таны хувьд хамгийн сайн профессор таны тухай юу хэлэх вэ?
Эдгээр асуултанд тухайн хүний ертөнцийг үзэх үзэл болон тухайн үзэл нь ажлын байран дээрх эрх мэдэл буюу бие даасан байдалтай нь хэрхэн холбогдож байгааг илрүүлдэг.
“Тухайн таалагддаг хамгийн сайн профессороос ямар сайн хариу ирж болох вэ гэдгийг ажиглаарай.  Магадгүй түүнээс “тэр Нобелийн шагнал хүртэх хүн” гэсэн тодорхойлолт ирэх ч юм бил үү.

Идэвхижүүлэлтийг үнэлэх



Дараагийн чухал том асуудал бол идэвхижүүлэлт. Та тухайн ажил горилогчийг юу идэвхижүүлж, сэдэлжүүлдэг болохыг олж илрүүлэх асуултаар эхлээрэй.
"Та их сургууль, коллеж дээрээ юу хийх дуртай байсан бэ? Та ажил хийгээгүй байх үедээ юу хийх дуртай вэ? "
Харин дараа нь тухайн хүнээс ажлын байрыг хэлэлцэх асуудал руу шилжээрэй. Тухайн ажил горилогч танай байгууллагыг судалсан байна уу гэдгийг тодорхойлох нь тэд үнэхээр танай байгууллагад ажиллахыг хүсч байна уу гэдгийг илтгэдэг:

"Та яагаад бидэнтэй ажиллахыг хүсч байна вэ?"
Тухайн ажил горилогч тухайн ажлын байрны юу нь тухайн асуулттай холбогдож байгааг мэдэж байгаа эсэхийг тодорхойлоорой:
"Та энэ ажлын тухай юу мэдэх вэ? Энэ ажлын тухай юу мэдмээр байна вэ??"
Эдгээр асуултуудын хариултууд нь ажил горилогчийн үнэт зүйл болон хувь нэмэр оруулах чиглэл, хандлагыг илрүүлдэг.

Мөн танай компаний соёлтой холбоотой хариулт өгч байна уу гэдэгт анхаараарай. Жишээ нь, нэг ажил горилогч “Танай байгууллагын эрхэм зорилго надад таалагддаг. Би танай байгууллагын эрхэм зорилгод хувь нэмэр оруулах ямар нэг зүйл хийхийг хүсч байна.” гэх мэт.
Мөн түүнчлэн та ярилцлагын энэ өнцгөөр үнэт зүйл болон ажлын байрны ёсзүйг ч харж болно.:
"Та хувь хүний хувьд ямар үнэт зүйлтэй вэ? Тэр тухайгаа ярина уу."
Энэ асуулт хүмүүсийг багахан хугацаанд чимээгүй байлгаж болох ч сайн ажил горилогч онцгой хариултыг өгч чаддаг. Жишээ нь, “Би бол шударга, итгэлтэй, ажлын сайн ёсзүйтэй” гэх мэт.

Харин таны хариулт ямар байх бол? Та ярилцаж байгаа хүнээ илүү дэлгэрэнгүй гүн гүнзгий сайн мэдэх асуулт асуугаарай:

"Та ямар зүйл дээр шударга байж чадсан бэ? Тэр тухайгаа жишээ дурдана уу"
Та тухайн ажлын байранд тохирч байгаа шинээр анх ажилд орох гэж байгаа ажил горилогчтой уулзвал тухайн ажлын байр ч бас тэдний хувьд тохирч байгаа эсэхийг бататгаарай. Хэрэв тэд тухайн ажил үүрэг дэх таны хүсч байгаа үр дүнг ойлгосон эсэхийг бататгахын тулд тухайн ажлын байртай танилцаж болохыг асуугаарай.
Түүнчлэн танай байгууллага эхний 90 өдөр,6 сар эсвэл жил гүйцэтгэлийг үр ашиг, бүтээмж эсвэл бусад хэмжигдэхүүнээр хэрхэн хэмждэг талаар ярилцаарай.
“Хэрэв тэд таны ярианы төгсгөлд үнэхээр нүд нь гялалзахгүй  байгаа бол тухайн ажил үүргийг хийж чадахгүй эсвэл өөрсдийгөө тухайн ажлын байранд байгаагаар төсөөлж чадахгүй байна гэсэн үг”.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53