Туршлагаа бусадтай хуваалцаж iPad Mini хожоорой
2014, 2 сарын 17. 18:450
Таван жилийн бизнес түүхтэй www.BizNetwork.mn сайт нь хэрэглэгчдийнхээ дунд "Миний ажлын гараа, амжилтын түүх" сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлаж байна. Та бүхэн идэвхитэй оролцож iPad mini-ийн эзэн болоорой.



Уралдааны зорилго: Ажил хайгч нартаа дэмжлэг хөшүүрэг болгох, тэдгээрийн дунд тулгардаг нийтлэг асуудал, гарц шийдлийг бусадтайгаа хуваалцах зорилгоор бусдад сургамж, туршлага болгох үүднээс энэхүү уралдаанаа зарлаж байна.

Сэдэв: "Миний ажлын гараа, амжилтын түүх", "Миний ажилд орсон түүх"- сэдвүүдийн хүрээнд

Хэрхэн оролцох вэ?

Та 2014 оны 02-р сарын 17- 03-р сарын 10-г дуустал dulam@biznetwork.mn мэйл хаягаар явуулна уу.

Уралдааны хамрагдах хүрээ

  • www.BizNetwork.mn сайтын хэрэглэгчид
  • www.BizNetwork.mn сайтаар дамжуулан карьераа эхлүүлж байсан хүмүүс

Тавигдах шаардлага:
 
Ажил идэвхитэй хайгч хүмүүст зөвлөгөө зөвлөмж өгөх, сургамж туршлага болгох үүднээс манай сайтаар дамжуулан ажилд орсон түүхээ бичиж ирүүлнэ.
 
Текстийн хэлбэр:
  • Үгийн тоо 500-800
  • Үсгийн фонт Times New Roman
  • Үсгийн хэмжээ нь 12
  • Мөр хоорондын зай нь 1.5 pt
  • Хоёр талаас нь зэрэгцүүлж тэгшилэх (justify)



Шалгаруулалт:

Уралдааны шаардлага хангасан нийт эссег 2014.03.10-ны 18:00 цаг хүртэл  хүлээн авч нэгдсэн журмаар www.BizNetwork.mn сайт дээр байршуулсанаар уралдааны шалгаруулалт эхлэнэ.
  • Эцсийн дүнг олон нийтийн санал асуулгийн дүнгээр тооцно.
  • Олон нийтийн санал асуулга авах хугацаанд BizNetwork.mn, Фэйсбүүк, Твиттер сайтуудын “Таалагдлаа” болон "share", "retweet"-г олон нийтийн дүнд тооцно.
  • Уралдаанд хамгийн олон "таалагдлаа" цуглуулж чадсан нэг эссег шалгаруулж Бизнетворк сүлжээний "NameCard Day-5" өдөрлөгийн үеэр зарлаж шагналыг гардуулах болно. Хүлээн асван саналын тоогоор буюу  "таалагдлаа" "share" "retweet" тус бүр нэг оноонд тооцож эцсийн дүнг гаргана.
  • Уралдаанд орж буй бүтээлд санал өгөх зорилгоор худал бүртгэл үүсгэхийг хориглоно. Худал бүртгэл үүсгэж уралдааны “Таалагдлаа”-г нэмэгдүүлсэн эссег шууд уралдаанаас хасна.

Жич: 
  • Шалгарсан бүтээлүүдийг www.BizNetwork.mn сайтын зөвлөгөө хэсэгт албан ёсоор байршуулна.
Уралдааны шагнал:

Шилдэг 1 бүтээл: iPad mini   өргөмжлөл
Тусгай байр:  Мөнгөн шагнал   өргөмжлөл

Хугацаа:
Уралдааны материалыг нийтлэх хугацаа: 2014 оны 03-р сарын 10
Олон нийтийн санал асуулга авах хугацаа: 2014 оны 03-р сарын 10ны 18 цагаас 3-р саны 31-ний 18 цаг хүртэл
Эцсийн дүнг танилцуулах хугацаа: 2014 оны 04-р сарын 01

Асууж тодруулах зүйлээ 9407 0035 дугаарын утаснаас лавлана уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01