Хүний нөөц бүрдүүлэгчдийн худлаа хэлдэг топ 5 зүйл
2014, 2 сарын 20. 10:310
Тэдний нийтлэг бөгөөд “цагаахан” худлаа хэлчихдэг дараах үгс бий..

 

Өнгөрсөн жил бид ажил горилогчдын хүний нөөц бүрдүүлэгчдэд худлаа хэлдэг зүйлс болон өөөрсдийн резюме-ээ хэрхэн чимэглэдэг талаарх тактикуудыг ажил олгогчдод анхааруулах үүднээс танилцуулж байсан. Тэгвэл хөдөлмөрийн зах зээл топ ур чадвартай хүмүүсийг хөгжүүлэх бодит амьдрал ба “дайн” хоёрын хоорон дахь зүйлсийг харуулах, хүний нөөц бүрдүүлэгчдийн ажил горилогчдод худлаа хэлдэг зүйлсийг шударга өнцгөөр харуулах цаг нь болжээ.

Эдгээр төлөв байдлууд нь ихэвчлэн үнэн бодит бөгөөд ажил горилогчидтой харилцахад хамгийн чухал гэдэг нь тодорхой. Ихэнх хүний нөөц бүрдүүлэгчид ажил хайгчдад шударга бөгөөд илэн далангүй байдлаар ханддаг. Хүний нөөц бүрдүүлэгчид ажил горилогч тус бүрт үнэхээр анхаарал хандуулж, үнэнээсээ анхаарал хандуулдаг.

Муу мэдээ гэвэл ихэнх тохиолдолд нийтлэг ашиглагддаг маш олон арга заль байдаг бөгөөд ихэнхдээ маш сайн боловсруулсан , гэм хоргүй бөгөөд ажил горилогчийг хянах систем байдлаар хүний нөөц бүрдүүлэх процесстой нэгдэж байдаг.
Сайн мэдээ гэвэл эдгээр туршлагаас зайлсхийж, шилдэг туршлагуудыг ажиглаж, ажил горилогчийн туршлагыг сайжруулж, ажил эрхлэлтийн брэндээ хялбархан сайжруулах боломжтой.

Хүний нөөц бүрдүүлэгчдийн ажил горилогчдод худлаа хэлдэг дараах 5 зүйлс бий:



1. Хүний нөөц бүрдүүлэгч:  “Би ирээдүйн боломжууддаа чамайг хадгалах болно.”
Энэ үг үнэндээ бол: “Таны резюме  өөр ямар нэг ажилд өргөдөл гаргах хүртэл өгөгдлийн санд хадгалагдах болно. Хэрэв таньд өөр ямар нэгэн ажлын боломжууд таалагдахгүй байгаа бол би энэ дугаар руу тань залгая.”
Шилдэг туршлага: Ажил горилогчдоос өөр боломжууд байгаа эсэхийг асуу. Тэдэнд өөрийн үндэслэл шалтгааны талаар тайлбар өг. Тэднийг ирээдүйн албан тушаалд нь хүрэх боломжийг нь нэмэгдүүлэх сургалт, туршлагаар ханга.
2. Хүний нөөц бүрдүүлэгч: “Цалин туршлагаас хамаарна; гэхдээ тодорхой дүнг тогтоогоогүй байгаа .”
Энэ үг үнэндээ бол: “Би цалингийн тохиролцоо хийхэд зориулж аль хэдийнэ ойролцоо дүн гаргачихсан байгаа. Таны хүлээлт минийхтэй тохирч байгаа эсэхээс хамаараад би таныг ирээдүйн боломжууддаа хадгалах эсэх талаар санах болно..”
Шилдэг туршлага: Утсаар анхан шатны ярилцлага хийх бүрт анхаарах хамгийн чухал зүйл юу вэ гэвэл шинэ боломжууд дахь ажил горилогчийн урамшууллыг судлах явдал юм; ихэнхдээ цалингийн асуудлууд энэ жагсаалтын тэргүүнд байх болно. Ажил горилогчийг судалж байхдаа тэднээс одоогийнх нь цалин урамшуулал эсвэл тооцоолсон цалингийнх нь мэдээллийг дэлгэх нь тийм ч тохиромжтой биш байдаг. Хэрэв тухайн ажил горилогч жолооч гэх мэт цалинг тэр бүр тохиролцоод байдаггүй мэргэжлийнх бол цалингийн өсөлтийнх нь талаар асууж болох юм.
Хэрэв та тусгай албан тушаалд ажил горилогч хайж байгаа бол, цар хүрээг нь мэдэж байгаа бол цалингийн дүн түүний хүлээлттэй тохирч байгаа эсэхийг асуу. Багахан өөрчлөлт байгаа эсэхийг ч асуу. Хүний нөөц бүрдүүлэгч бус ажил горилогч тухайн ажлын байрны хэлэлцээр хийхэд бэлэн байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Энэхүү харилцан яриа дараа нь төвөгтэй байдал үүсгэхээс сэргийлээрэй.
3. Хүний нөөц бүрдүүлэгч: “Бид таньд ямартай ч хариу өгнө.”
Энэ үг үнэндээ бол: “Хэрэв таньд аз тохиовол олон ажил горилогчийн дундаас бид таньд татгалзсан захидал илгээх болно.” Гэсэн үг. Хэрэв ажил горилогчид тухайн ажлын байранд өрсөлдөж байгаа л бол үүнийг сонсоод гайхах байх.
Шилдэг туршлага: Өргөдөл гаргагчдыг хянах ихэнх системүүд өргөдөл гаргагчид руу автомат баталгаажуулалтын и-мэйлийг илгээдэг. Эдгээр системүүд ихэнхдээ адилхан байдаг бөгөөд тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт дуусч байгааг болон тухайн ажлын байранд тэнцээгүй болохыг ажил горилогчдод мэдэгддэг. Жишээ нь, нэгэн вэбсайт эдгээр мэдээллүүдийг албан тушаал бүрт зориулан илгээх, ажил горилогчид нэмэлт ажил хийхгүйгээр хандалт хийж, мэдээлэл авах боломжийг олгосон байдаг. Мөн тухайн вэбсайтад ажлын байр зарласан ажил олгогчид тухайн ажлын байр хаагдаж байгааг ажил горилогчид руу автоматаар илгээнэ гэсэн үг. Магадгүй танай компани ч бас мэдэгдэх захидлыг багтаасан тусгай дүрэм журам болон хүний нөөцийн батлагдсан хэлийг багтаасан байж болох юм. Тус вэбсайт хувь ажил олгогчийн эрэлт хэрэгцээг хангах, хялбар тохиргоо хийж болох системийг бүрдүүлсэн байдаг. Өөрийн нэр болон хувийн мессэжээ нэмснээр бага ажлаар ихийг амжуулах боломжтой гэснэ үг. Энэ бол илгээх товчийг дарахтай л адил хялбар зүйл юм.
Утсаар ярилцлага хийхдээ холбогдсон ажил горилогчдын хувьд хэрэв тэд сонгогдоогүй бол тэдэнд мэдэгдэх гайхалтай арга юм. Хэрэв тэд заавар журам, асуулт, хариулт, эелдэг зан аашинд тодорхой цаг хугацаа зарцуулж байгаа бол та ч бас адилхан байх хэрэгтэй.
4. Хүний нөөц бүрдүүлэгч: Бид таныг сонирхож байна, гэхдээ бидний сонирхож байгаа өөр ажил горилогчид бас байгаа.
Энэ үг үнэндээ бол : “Ажлын саналыг өөр нэг хүнд тавих болно. Бидний саналыг тэр хүн хүлээж авна гэдэгт итгэж байна. Тиймээс таньд зориулсна Б төлөвлөгөө байхгүй. “
Шилдэг туршлага: Хайлт хийхдээ үнэн шударга байх хэрэгтэй. Хэрэв ажил горилогчийн талаар асуух онцгой асуулт буюу санал бодол байгаа бол тэдэнд мэдэгд. Энэ бол таны гаргах гэж байгаа шийдвэрт нөлөөлөх мэдээллээр хангах гайхалтай боломж гэсэн үг. Хэрэв ажил олгогч менежер  ажил горилогчид тодорхойгүй ямар нэгэн шалтгаанаар ажлын санал тавихаа хойш нь тавьж байгаа бол яг ямар шалтгаан болон цаг хугацааных нь талаар асуугаарай. Хэрэв та энэ мэдээллийг мэдэхгүй бол ажил горилогчид “та дараа нь ажил олгогч менежертэй уулзаж, мэдээлэл аваарай” гэж хэлэх хэрэгтэй.
5. Хүний нөөц бүрдүүлэгч: “Би таны нэрийг нууцлахыг гуйсан нэгэн таньдаг хүнээсээ авсан ...”
Энэ үг үнэндээ бол : “Би таны мэдээллийг онлайнаас олсон.”
Шилдэг туршлага: Энэ үе шат бол ажил горилогчидтой анх удаа харилцаа холбоо тогтооход нийтлэг ашиглагддаг үе шат юм. Ажил горилогчид туслалцаа авах боломжтой хэн нэгэнтэй ярицлахад бэлэн байгаагаа илэрхийлдэг. Тухайн ажил горилогчидтой холбогдохын тулд мэдээллээ хэрхэн боловсруулсан тухайгаа ажил горилогч нарт мэдэгдээрэй. Энэ нь идэвхитэй ажил хайгчид болон идэвхигүй ажил хайгчид ч үр дүнтэй мэдээллийг олж мэдэхэд тустай. Мөн түүнчлэн ажилд авах тайлангуудад ажил горилогчдын өөрсдөө боловсруулсан мэдээ тайлангууд их байдаг. Энэ мэдээлэл хүний нөөц бүрдүүлэгчид аль нөөц эх сурвалж хамгийн чухал вэ гэдгийг мэдсэнээр хайлтын стратегийг боловсруулж, гүйцэтгэх шийдвэр гаргахад илүү их мэдээлэлтэй болсон байдаг.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02