Зөв ажил горилогчийг ажилд авах 10 алхам
2014, 2 сарын 24. 14:290
Таны өмнө сууж байгаа ажил горилогч тухайн ажлын байранд зөв тохирсон хүн мөн үү? зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөж, бүх ур чадвар, шинж чанаруудыг урьдчилан таамаглах хэцүү болсон үед та дараагийн 6 сар эсвэл нэг жилийн замаа хэрхэн мэдэх вэ?



Ажлын ертөнц өөрчлөгдөхийн хирээр зах зээлийн үзэл бодол байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж, тухайн ажил горилогчид  таны бизнесийг өсгөн нэмэгдүүлж, тасралтгүй өөрчлөлтөнд дасан зохицох шинж чанартай байгаа эсэхийг харах ярилцлагын зөв асуулт буюу дотоод асуултуудыг асуух нь чухал.

Хуучны тушаал, ажлын байранд тавих хяналт уян хатан байдал, дасан зохицох чадвар, шинэ эрч хүчтэй ажлын орчны бизнесийн өргөн хүрээний мэдлэг гэх мэт эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.  Шаардагдаж байгаа ажил горилогч буюу зөв ур чадвартай хэн нэгэн ч бас уян хатан, хурдтай, хурдан суралцдаг байх ёстой. Тэгвэл таны асуух ёстой дараах асуултууд бий.



 
  1. Тухайн ажил горилогч үнэхээр дасан зохицох чадвартай байна уу? Ихэнх байгууллагын системд байнга явагдаж байгаа өөрчлөлт, ажлын орчин дахь өөрчлөлтөнд дасан зохицож, хөл дээрээ зогсож чадах хэн нэгнийг хүсч байгаа биз дээ. Тухайн ажил горилогч хамгийн сүүлд ажиллаж байсан ажлын байран дээрээ хийсэн шиг танай байгууллагыг хөгжүүлж, өөрчлөлт, шинэчлэлт хийж чадах уу? Шинэ ажил үүрэг, сэтгэлгээний шинэ аргуудыг олох өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд хамгийн чухал нь болж байна.
  2. Тэд гайхалтай асуултууд асууж байна уу? Хүн бүр ажлын байрны ярилцлаганд ирэхээсээ өмнө тухайн ажлыг байрыг судлах хэрэгтэй гэдгийг мэддэг. Гэхдээ тэд нэгэнт ярилцлаганд ирсэн юм чинь  бизнес болон таны ажлын талаар юу сонссон байгаа бол? Тэд таны бизнесийн гол цөмийн тухай гүн гүнзгий асуултууд асууж, сонсож, гаргаж тавих чадвартай юу? Ажил горилогчийн зүгээс ирж байгаа гайхалтай ярилцлагын асуултууд тухайн ажил горилогч хэр сэтгэдэг вэ, тохиолдож байгаа зах зээлийн асуултуудыг оношилж, хариу өгөх чадвартай эсэхийг харах гайхалтай боломж юм.
  3. Тэд сониуч байна уу? Тэд сурч мэдэхийн тулд өөр юу хийж байна? Тэд асуултууд асууж байна уу? Тод Каштан Сониуч зангийн тухай бичсэн номондоо сониуч зан бол “шинийг эрэлхийлэх, үнэлэх” тухай юм.  Энэ бол тодорхой байдлыг хайхын оронд тодорхой бус байдлыг хайх тухай юм” хэмээн бичсэн байдаг. Яагаад гэвэл шилдэг ажилчид  шилдэг суралцагч бөгөөд сониуч байх нь өндөр бүтээмжтэй байхын үндэс суурийг тавих чухал алхам юм.
  4. Тэд их хэмжээний мэдээллээс ч ямар нэг хэв маягийг олж харж чадаж байна уу? Өнөөгийн ажлын орчин уул овоо шиг их мэдээлэлд дарагдчихаад байгаа билээ. Тухайн ажил горилогч тодорхой хэв маяг болон мэдээлэл, ажлын урсгал болон зохион байгуулалтын хямралд байгаа чухал хандлагуудыг мэдэрч, харж чадах уу? Хуучны хэв маяг бүхий ажлын орчинд ажилчид үр дүнтэй хариу өгөхийг шаарддаг байсан бол зах зээлийн шинэ нөхцөлд тохиолдож байгаа зүйлсийг идэвхитэйгээр харах, түүнийгээ бусдад таниулах чадвартай байх хэрэгтэй. Энэ чадвар бол ресепшн, бүсийн борлуулалтын менежер, мэдээллийн технологийн аюулгүй байдал гэх мэт ажлын байранд тань хэрэгцээ бүхий өгөгдөл, мэдээллээс хэв маягийг олж харах чадвар юм.
  5. Тэд багаар ажиллах чадвартай юу Netflix компаний корпорацийн соёл бол зах зээлийн шинэчлэл, эрх чөлөө, үүрэг хариуцлага, шилдэг ажиллагсдыг ажилд авах, тэднийг хадгалах тухай юм. Зарим бизнесүүд явцуу байхад өнөөгийн өрсөлдөөнт бизнесийн орчин хамтран ажиллах, багаа оршин тогтноох, бүтээлч байхад нь тусламж үзүүлэх хувь хүмүүсийг шаардаж байна. Та “хун” эсвэл хувиа хичээсэн, бүтээлч боловч хамтран ажиллахад бэрхшээлтэй, өөрсдийнхөө тухай болон өөрсдийн давуу талын талаар бодохдоо “бүргэдийг” ажилд авахыг хүсэхгүй байгаа биз дээ. Энэ нь тэдний сэтгэлгээг ойлгодог ажил горилогчийг хайх нь  хатмтын ажиллагаа, олон төрөлт байдал, хувийн ур чадварыг багтаа нэмж, сайжруулж байна гэсэн үг.
  6. Тэд сайн нөөцийн менежерүүд үү? Багаар хэрхэн ихийг хийх тухай мэдэх нь нэгэн шинэ чухал ур чадвар болж байна. Тухайн ажил горилогч төслийг хүн бүрт сайн үр нөлөө үзүүлэх байдлаар бага зүйлээр ихийг хийж байна уу?
  7. Тэд хүмүүст болон харилцаандаа урам зоригтой байна уу? “Идэвхитэй ажлын байрууд”  бүтээлч харилцаатай, бусдад хүндэтгэлтэй ханддаг, харилцаа нь бусдад ямар мэдрэмж төрүүлж байгаад санаа тавьдаг хүмүүсээр дүүрэн байдаг. Урам зоригтой хүмүүс өөрсдийн хийж байгаа ажил, санаачилсан зүйлдээ эерэг мэдрэмж, бүтээлч эрч хүчийг төрүүлж чаддаг учраас харилцаандаа бүтээлч байж, бусдад нөлөөлөх мэдрэмжтэй байдаг. Танай компанид энэ эрч хүч хэрэгтэй юу? Та тухайн ажил горилогчтой ярилцахад  ийм зүйл мэдрэгдэж байна уу?
  8. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрч чадаж байна уу? Бидний ихэнх нь сургуульд байхдаа алдаа гаргах нь чадвар дутагдаж байгаагийн илрэл гэдгийг сурсан шүү дээ. Шинэ судалгаанаас харахад хэрхэн дасан зохицох чадвартай байхад суралцах нь чухал. Алдаа гаргаж байна гэдэг нь та туршлагагүй байна гэсэн үг. Суралцаж чаддаг хүмүүс их алдаа гаргаж, тэднээс чухал зүйлсийг нь суралцаж чаддаг. Бүтэлгүйтэж байсан гурван зүйлээ болон тэдгээрээс юу суралцсан тухайгаа хялбархан тайлбарлаж чадах ажил горилогчийг хай. Хэрэв тэд алдаагаа тодорхойлоход бэлэн биш байгаа бол ямар нэг шинж байгаа эсэхийг анзаар.
  9. Тэд суралцахдаа сайн байна уу?  Нэгэн гүйцэтгэх захирал “цуглуулагч” хүмүүсийг ажилд авдаг аж. “Энэ нь тэд ямар нэг зүйлийг сонирхож, хүсэл эрмэлзлэлтэй байна уу гэдгийг харна гэсэн үг” гэжээ. Учир нь шилдэг ажил горилогчид суралцахдаа хурдан бөгөөд хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Тэд юмсыг өөрсдийн арга барилаар суралцдаг. Тэд хэн бэ? Ажил горилогчид өөрсдийгөө гайхалтай гэж тодорхойлж байна уу?
  10. Тухайн хүн багтаа авахыг хүссэн “суралцагч” төрлийн хүн мөн үү? Та тэднийг ажилд авч байгаа болохоос тэдний ур чадварыг ажилд аваагүй шүү дээ. Ажлын байранд яг таг тохирсон, төгс ур чадвартай хүн гэж байхгүй. Таны өмнө сууж байгаа хүн хэн бэ, тухайн хүн бүтцийн өөрчлөлт хийсний дараа,, бизнесийн хямрал эсвэл компаний дахин зохион байгуулалтын дараа багтаа авахыг хүссэн хүн мөн үү? Тэдэнд таны үнэлж хүндэтгэдэг үнэт зүйл болон зуршил байна уу? Та зөв зүйл хийхийн тулд тэдэнд итгэж чадах уу? Ажилтан бүр орох гэж байгаа ажилдаа суралцах хэрэгтэй. Та бүхэн тэдэнд туслах нь дамжиггүй. Гэхдээ зөв асуултууд асуух нь мөн чухал шүү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59