Өндөр ур чадвартай цагийн ажилчдыг хэрхэн цалинжуулах вэ?
2014, 2 сарын 27. 9:290
Түр буюу боломжит ажиллах хүчин 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн.
Эдийн засгийн бууралтын үед менежментийн туршлага болон магист, доктрын зэрэг бүхий өндөр ур чадвар бүхий түр хугацааны ажилтнууд ихээр гарч ирдэг. Ажил олгогчийн хувьд өндөр ур чадвартай, чадварлаг ажилтнууд буюу ажил горилогчдыг ажилд авах нь давуу талтай боловч тэднийг хэрхэн цалинжуулах вэ гэдэг нь асуудалтай юм.



WhatCounts.com-ын маркетингийн захирал Кристофер Пенн маркетингийн зөвлөхөөр нэг хүнийг зургаан сарын хугацаанд тодорхой шалтггаанаар ажилд авсан байдаг.

“Бид тодорхой маркетингийн ажилд тусгай гэрээт ажилтан авсан. Энгийнээр бол бидэнд тухайн ажлыг хийх боловсон хүчин байгаагүй бөгөөд тухайн мөчид сургалтанд хамрагдахгүйгээр бидний шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах хэн нэгэн хэрэгтэй байсан” гэж Пенн хэлсэн байна.

Тэд тухайн хүнийг хэрхэн цалинжуулахыг шийдвэрлэсэн бэ? Пенн болон бусад жижиг компаний удирдлагууд үр дүнтэй ажиллаж, төслийн ажлуудыг удирдаж чадах түр ажилтнуудыг хэрхэн урамшуулах талаар санал болгосон юм.

Цалингийн зөв үнэлгээг тооц

Пенн бүтэн цагийн ажилтны цалинтай дүйцэх хэмжээгээр энгийн томъёо ашигласан юм. аль ч салбарын ихэнх ажлын байрны жилийн цалинг цалингийн өгөгдлийн санд судалсан байдаг.
Пенн цагийн үнэлгээг олохын тулд цалин урамшууллыг жилийн дундаж цалингийн хэмжээ (жилд ажиллах ажлын цагийн дундаж хэмжээ)-нд хувааж олсон байна.

Гүйцэтгэлийн идэвхижүүл



Хувийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Эндрю Шрэйж зөвхөн гадаад нөөцийг хайгаагүй бөгөөд удирдах зөвлөлдөө бүтэн цагийн багийн ажилчид авахыг хүсч байв. Энэ бол чөлөөт бичигчдийг ажлаа сайн гүйцэтгэсэн тохиолдолд нэмэлт урамшуулал, бонус  олгох гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох түүний үндсэн стратеги юм.
“Миний салбарт өрсөлдөөн их байдаг бөгөөд бүтээлч агуулга гэдэг бол маш чухал зүйл. Өөрөөр хэлбэл тухайн агуулгыг олж авахын тулд өрсөлдөж, урамшууллын систем нь чанарыг сайжруулж байх хэрэгтэй” гэж Шраж хэлсэн байна.

Хариуцлагатай байдлыг бий болго



Дэйв Каржавал болон гүйцэтгэх захирал Дэйв Партнерс ч бас зөвшөөрч байна.
Каржавал гэрээт ажилтнууд буюу зөвлөхүүдийг төсөлд суурилсан ажилд ажиллуулах нь маш сайхан санаа юм. Жишээ нь, тэрээр технологийн ерөнхий ажилтныг тодорхой цаг хугацаа болон хүлээгдэж буй үр дүнг багтаасан маш сайн боловсруулсан төслийг амжилттай хэрэгжүүлэхээр гэрээт ажилтнаар авч ажиллуулсан байна.
Түүний ярьж буйгаар төслийг гүйцэтгэлийн шаардлагад нийцүүлэн цаг хугацаандаа гүйцэтгэсэн бол бонус, урамшуулал олгох хэрэгтэй гэнэ. Хэрэв тэд төлөвлөгөөний дагуу амжилтанд хүрсэн бол илүү их цалин авах хэрэгтэй.

Нэмэлт хөнгөлөлтийг санал болго

Цалингийн  хэлэлцээр болон гүйцэтгэлд суурилсан урамшуулалд юу байж болох вэ? Пенний компани гэрээт ажилтнууддаа компаний спорт заал, хоолны газрыг ашиглаж болохыг санал болгосон байна. гэхдээ Каржавал нэг алхмыг санал болгож байна.
“Тэднийг одоо ажиллаж байгаа ажилчидтай болон тэдэнтэй хамтарч ажиллах хүмүүстэй танилцуулснаар тэд өөрсдийгөө танай ажилтан болсон юм шиг мэдэрч эхлэх бөгөөд амжилттай ажиллаж чадна” хэмээн тэр хэлсэн байна. Гэрээт ажилтнууд танай байгуулалгын нэг хэсэг гэдгээ мэдэрч эхэлснээр сайн ажиллах болно.
Тэрээр “тэднийг холбогдох сургалт, хурал цуглаанд хамруулах нь төслийн үр дүнд шууд нөлөөлдөг” хэмээн тайлбарласан байна.
Эцэст нь Каржавал топ ур чадвартай хүмүүсийг ажилд авах тухай нухацтайгаар бодох хэрэгтэй гэжээ.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15