Уралдааны хугацаа дуусахад 11-хэн хоног үлдлээ. Шагнал танд ойртсоор...
2014, 2 сарын 27. 11:230
Сайн байцгаана уу,

Эрхэм уншигчид болон сайтын найзууддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье,

Миний бие их сургуулиа төгсөөд бусдын л адил ажил хайж, бусдын л адил ажилгүй байх үеийг туулсан. 2013 онд онлайнаар анкет бөглөн одоогийн ажилдаа орсон юм. Мэдээж ажлын туршлага бага, мэдэхгүй чадахгүйн зовлон их л гардаг. Ер нь анх сургуулиа төгсөгчдөд гардаг нийтлэг асуудал шүү дээ. Энэ бүрт өөрийгөө  зоригжуулж хичээх хэрэгтэй гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.



Энэ бүгдийг бодож суухад надад “Миний ажлын гараа, амжилтын түүх” Миний ажилд орсон түүх” сэдэвтэй эссе бичлэгийн уралдаанаа зарлах санаа төрсөн юм. Ажил хайх, ажилд орох үйл явц бол хүн бүрийн амьдралд хамгийн чухал басхүү хүнд давааны нэг байдаг шүү дээ. Эрхэм хэрэглэгч та нар минь уралдаандаа идэвхитэй оролцож өөрийн ажилд орж байсан түүхээ болон санал сэтгэгдлээ бусадтайгаа хуваалцаарай гэж уриалж байна.

Уралдаанд ирүүлсан эссегээ харж суухад “Н.Чанцал-Оролмаа” эгчээсээ сайхан урмын үг авлаа.  Таны хэлсэн үг надад маш их урам өглөө. Танд маш их баярлалаа.



Уралдааны хугацаа дуусахад 11-хэн  хоног үлдлээ. Та яараарай.

Уралдааны материалаа  dulam@biznetwork.mn хаягаар илгээгээрэй.

Уралдааны удирдамжаа линкээр орж үзээрэй: http://biznetwork.mn/content/19076

Та материалаа ирүүлэхдээ өөрийн овог нэр, холбоо барих утасаа заавал бичээрэй. Мөн таны эссег нийтэлхэд гаргах профайл зурагаа хавсралтаар илгээгээрэй.

Амжилт хүсье, шагнал таныг хүлээж байна.

"Та чадна гэж бодож байвал таны зөв та чадна.
Та чадахгvй гэж бодож байвал мөн таны зөв та чадахгvй”
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00