Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг (KPI) хэрхэн тодорхойлох вэ?
2014, 3 сарын 10. 15:170
“Гүйцэтгэлийн удирдлагын шилдэг туршлага” сургалтын хэсгээс

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (KPI) гэж юу вэ?

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт нь (ГТҮ) ажилтан эсвэл багийн гүйцэтгэлийн үр дүнг оновчтой илэрхийлэх тоон үзүүлэлт юм. ГТҮ –ийг гүйцэтгэлийн төлөвлөлт болон үнэлгээнд ашигласнаар гүйцэтгэл бодитой гарсан эсэхийг хялбар, үр дүнтэй байдлаар баталгаажуулах боломжтой байдаг.

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг хэрхэн тодорхойлох вэ?

АЛХАМ 1: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭЦСИЙН “ҮР ДҮНГ” ТОДОРХОЙЛОХ

Баримтлах зарчим:
  • Хугацааны эцэст очсон байна гэж бод, ямар үр дүн гарсан байхыг төсөөл
  • Үр дүн –г нэр үгээр илэрхийл (үр дүн бодитой зүйл байдаг учраас нэр үгээр илэрхийлэх, тэмдэг нэрээр дэлгэрүүлж тодотгох хэрэгтэй)
Жишээ: /бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны хувьд/

АЛХАМ 2: ТОДОРХОЙЛСОН ҮР ДҮНГИЙН  ЕРӨНХИЙ ШАЛГУУРЫГ БОЛОВСРУУЛАХ

Баримтлах зарчим:
  • Ерөнхий шалгуурыг боловсруулахдаа тухайн үр дүнгийн ямар онцлог нь илүү чухал эсэхийг тодорхойлно
  • Тухайн үр дүнг хэрхэн гарсан тохиолдолд сайн гэж үзэх, ямар зүйлээс зайлсхийх (эрсдлээс сэргийлэх) зэрэг дүн шинжилгээ хийнэ
 

АЛХАМ 4: ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ

Баримтлах зарчим:
 
  • Тухайн ерөнхий шалгуур биелэгдсэн эсэхийг баталгаажуулах ямар бүртгэл байгаа эсэхийг тодорхойлох
  • Тухайн ерөнхий шалгуур биелэгдсэн эсэхийг ямар тоон үзүүлэлтээр баталгаажуулах талаар дүн шинжилгээ хийх
 


Тайлбар:
Бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын дундаж хугацаа: Сул орон тоо бий болсноос хойш тэр орон тоонд ажилтан ажилд авах хүртэлх хугацаанынуудын дундаж /сул орон тоо бий болсныг удирдлагаас хүн авах тухай хүсэлт гаргаснаар эхлүүлж, шинэ ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахаар төгсгөлийг тооцно/

АЛХАМ 4: ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭХ 
Зарчим:
  • Тухайн үзүүлэлтийн өмнөх гүйцэтгэлүүдийг харгалзаж мөн ирээдүй дэх нөхцөл байдлыг тодорхойлны үндсэн дээр зорилтыг дэвшүүлэх
  • Зорилт өндөр гэхдээ хүрч болохуйц түвшинтэй байх хэрэгтэй
 

Нийтэлсэн:
Г. Өлзийбуян /Үйл ажиллагааны төгөлдөршил төв/

ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ШИЛДЭГ ТУРШЛАГА СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА:

Сургалтын танилцуулгыг ЭНД  дарж авна уу

Сургалтанд бүртгүүлэх:
Email: ulzii@operation.mn
Phone: 96041427

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02