Манлайллын дүрмүүд
2014, 3 сарын 14. 13:000
Хувь хүний манлайллын дүрмүүдийг бий болгож ашиглах нь зорилгодоо хүрэхэд туслах болно. Үүнийг зөвөөр эхлүүлэхийн тулд өөрийн итгэл үнэмшил болон үнэт зүйлийг тайлбарлах хувийн эрхэм зорилгыг бий болго. Зохиолч Грег Томс “Хувь хүний манлайллын 12 дүрмүүд” номондоо тасралтгүй боловсрол, эрүүл мэндээ хамгаалах, урагш тэмүүлэх, өөрийн нөөцийг ашиглах, урам хугаралыг зохицуулах, амьдралаа тэнцвэртэй байлгах, энгийн ялгаатай байх, утга учиртай харилцаа холбоотой байх, өөрийгөө таньж мэдэх, эерэг байх хүсэл эрмэлзлэлтэй байх, ухаалаг байх гэх мэт олон зүйлсийг дурдсан байдаг.



Итгэл үнэмшил ба үнэт зүйл

Итгэл үнэмшил, үнэт зүйл болон ёс суртахууны байдлаа тодорхойлоход цаг гарга. Ухаалаг байж, өөрийн үзэл бодлын тухай эерэг байж, өөрийгөө таньж мэдэж, ухаалаг байдлаар ёсзүйтэй манлайллыг бий болго. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийг үр дүнтэй удирдахын тулд өөртөө итгэ. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлийг бий болгож, өөрийнхөө хувьд болон бусадтай харилцахдаа түүнийгээ тогвортой ашигла.

Гэр бүлийн зорилго

Эцэг эх, эхнэр нөхөр болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа тодорхойл. Амьдралаа тэнцвэртэй байлгахын тулд өөрийн гэр бүл, дотно найз нөхөд гэх мэт ойр байдаг хүмүүстэйгээ утга учир бүхий харилцааг хадгалахад анхаар. Парк руу явах, хайртай хүнтэйгээ хоол идэх, хүүхдүүдтэйгээ далайн эрэг явах гэх мэт энгийн боловч ялгаатай байлгах зүйлсийг хий. Та үр дүнтэй ажил амьдралын тэнцвэрийг бий болгож хадгалснаар хувийн болоод мэргэжлийн хичээл зүтгэлдээ ч хүрч чадна. Энэ байдал нь бусдыг ч урамшуулахад тусална.

Албан тушаалын зорилго

Та илүү их мөнгө олох, албан тушаал ахих, аялах, ур чадвараа сайжруулах, өөрийгөө таниулах, нийгмийн шударга ёс, эсвэл хувь өөрийгөө хөгжүүлэх гэх мэт зорилгоор хүрэх албан тушаалыг хүсч байгаа эсэхээ шийдвэрлэ. Өөрийнхөө төрөлх авъяас чадвар, хувийн зан чанар, амжилтын туршлага зэрэг дээрээ тулгуурлан урт хугацааны эрхэм зорилгыг бий болго. Тасралтгүй боловсролыг эрэлхийлж, шинэ зорилгын төлөө урагш тэмүүл. Жишээ нь, өөрийнхөө мэргэжлийн харилцааны ур чадвар, багаар ажиллах , авхаалж самбаа, манлайллын ур чадвар зэргээ үнэгүй эх сурвалжууд ашиглан хөгжүүл.

Хувийн амьдралын зорилго

Бие болон оюун санаагаа хэрхэн эрүүл байлгах төлөвлөгөө гарга. Үүнийг тэтгэвэрт гарах хүртэл хойшлуулах хэрэггүй. Урам хугарал болон саатал бэрхшээлийг хэрхэн зохицуулахад суралц. Харилцаа холбооны дэмжлэгийг эрэлхийлж, саад бэрхшээлийг даван туул. Эрүүл мэндээ зөвхөн өөрийнхөө төлөө бус эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө хамгаалах хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд хувь хүний манлайллын хувьд бусдыг ч бас дэмжиж бай. Хамтын ажиллагаа болон дэмжлэгийн хэрэгцээг таньж мэдсэнээр өөрийгөө жинхэнэ найз, манлайлагч, түнш гэдгээ харуулж чадна.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26