Ажлын байршлаа хэрхэн аятайхнаар өөрчлөх вэ?
2014, 3 сарын 19. 15:200
Ажлын байршлаа өөрчлөх шийдвэр гаргана гэдэг бол амьдралыг бүхэлд нь өөрчилдөг зүйл юм. Гэхдээ энэ зөвхөн таньд ч биш найз нөхөд, гэр бүл гээд бүх хүмүүст нөлөөлж, шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай болдог.
Хаа нэг тийшээ нүүх, байршлаа өөрчлөхийг хүсэх маш олон шалтгаан бий. Магадгүй та амьдарч байгаа хотоосоо залхаж, таньд шинэ агаар, хөдөө орон нутгийн орчин хэрэгтэй байж болох юм. Магадгүй амьдралынхаа бусад хэсгүүдэд ч эргэлзэж, шинээр эхлэхийг хүсдэг байж болох талтай. Таны олсон ажлыг танай орон нутагт хийх боломжгүй байгааг ойлгож болно. Тэгэхээр нөгөө талаас нь бодоод үзвэл танай компани таныг нүүх зайлшгүй шаардлагыг бий болгож байна гэсэн үг.
Та ямар ч шалтгаантай байсан гэсэн, байршлаа өөрчлөх шийдвэрээ өөрт аятайхнаар л гаргах хэрэгтэй.



Хаашаа явахаа шийдвэрлэх

Танай компаниас илүү нүүх нь таны санаа бол таны очих ёстой газар хамгийн чухал гаргах ёстой шийдвэр гэсэн үг.

Хэрэв та өөр газар нутагт байгаа хүмүүстэй харилцаа холбоотой байдаг бол нүүж суухад хялбархан байдаг. Тэд амьдрахад хамгийн сайхан газар, орон нутгийн сургууль эсвэл нийтийн тээвэр гэх мэт олон зүйл дээр зөвлөгөө өгөх боломжтой гэсэн үг. Магадгүй тэд таньд шинэ ажилд ороход тань ч тусалж болох юм.

Та хаашаа явахыг хүсч байгаагаа мэдэхгүй бол таны хувьд юу чухал вэ гэдгийг удаан бөгөөд нухацтайгаар бодоод үзэх хэрэгтэй. Та Улаанбаатартаа амьдармаар байна уу? Та тохилог байдал, зугаа цэнгэл гэх мэт зүйлс таны хаалганы дэргэд ойрхон байхыг илүүд үзэж байна уу? Та чимээгүй нам гүм амьдралын хэв маягийг эрхэмлэдэг үү? Та гэр бүлтэйгээ хэр дотно байхыг хүсч байна? Таны хувьд ямар газар хамгийн төгс байршил вэ гэдгийг хэн ч хэлж өгч чадахгүй шүү дээ. Тиймээс та хийж байгаа зүйлээ зөв гэдгийг мэдэх хэрэгтэй.

Та амжилттайгаар нүүх шийдвэр гаргахаасаа өмнө янз бүрийн газруудыг анхааралтайгаар судлах хэрэгтэй. Энэ судалгаа нь тэнцвэртэй, бодитой байх хэрэгтэй.

Сургууль, амьдрах орон сууц, чөлөөт цагаараа хийх зүйлс гэх мэт хамгийн чухал зүйлсээ анхаарч үзэх нь мэдээжийн хэрэг. Мөн тухайн газарт аль улс төрийн нам засаглалыг гартаа авсан байгааг харах нь ямархуу төрлийн сэтгэлгээтэй хүмүүс амьдардгийг харуулах үзүүлэлт болно.

Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг үргэлж хөхөөрөө байдаггүй гэдгийг санах хэрэгтэй.  Хэрэв та одоо байгаа газартаа сэтгэл хангалуун бус байдаг бол яагаад сэтгэл хангалуун бус байгаа талаар ухаалгаар бодоод үзэх хэрэгтэй. Таны сэтгэл хангалуун бус байдлыг бий болгох маш олон хүчин зүйл байж болох юм. Хэрэв эдгээр асуудлууд таныг хаана ч байсан, ямар ч ажил хийсэн дахин тулгараад байгаа бол зугтахаасаа өмнө шийдвэрлэхийг хичээ.

Та нүүхээсээ өмнө шинэ байршилд байх ажлын нөхцөл байдлын талаар шийдвэрлэх зөвлөгөө авах хэрэгтэй. Орлогын урт хугацааны баталгаагүйгээр хөрөнгө түрээслэх эсвэл худалдан авах нь таныг маш хэцүү байдалд оруулж мэднэ. Хэрэв таныг тухайн орон нутагт амьдрах талаар ажил олгогч тань бодолцож үзэх хэрэгтэй гэж бодож байгаа бол өөрийнхөө өргөдөлдөө тухайн ажлыг байрыг хадгалж үлдэхийн тулд нүүх шийдвэр гаргаж байгаагаа харуулж, ятгах хэрэгтэй.



Ажил олгогчтойгоо хамт нүүх

Заримдаа ажил олгогчийн удирдлагын шийдвэрээр амьдрах газраа өөрчлөх шаардлагатай тулгардаг.  Та хоёр долоо хоногийн хугацаанд тодорхой мэдээлэл аваад, тухайн ажил олгогчтойгоо хамт нүүх эсэхээ ухаалгаар шийдэх хэрэгтэй. Хэрэв та сайн дураараа нүүх шийдвэр гаргасан мөн ажлаа алдахгүй хадгалж үлдэх шаардлага тулгарсан юм шиг санагдаж байгаа бол эдгээр бүх журмыг ашиглах хэрэгтэй. Хэрэв нүүж суухад таны найз нөхөд, хүүхдүүдийн сургууль гэх мэт таны хувьд бодож үзэхэд чухал зүйлс маш их зардал гарахаар байгаа бол шинэ ажил хайж эхлэх хэрэгтэй.

Хэрэв та ажил олгогчийнхоо хамт нүүхээр шийдсэн бол нүүж суухад гарч байгаа маш их зардлыг нөхөх ямар нэг санхүүгийн дэмжлэг байгаа эсэхийг асууж лавлах хэрэгтэй. Үүнд нүүх зардал, моргейжийн өндөр төлбөр, түр байрлах зардал эсвэл одоо байгаа байраа зараад авах зээл гэх мэт олон зүйлс байж болно. Энэ талаар хүний нөөцийн хэлтэстэй ярилцаж, эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө маш олон талаас нь бодож үзэх хэрэгтэй.

Шинэ орчин нөхцлийг зохицуулах

Гарааны шугамаас нийгмийн шинэ харилцаа холбоог бий болгоно гэдэг үргэлж хэцүү байдаг боловч өөрийн төсөөллөө ашиглаад шинэ хөршүүд, шинэ хүмүүстэй холбогдох арга замуудыг хайх хэрэгтэй. Спорт болон нийгмийн клубууд адилхан үзэл бодолтой хүмүүстэй уулзах эхлэлийг тавих сайхан газар юм. Хэрэв та хүүхэдтэй бол сургуулийн үйл ажиллагаагаар дамжуулан бусад эцэг эхчүүдтэй уулзах болно.

Танай шинэ хамт олон нийгмийн үйл ажиллагаануудад хамрагддаг тодорхой бүлэг хүмүүс гэдэг нь мэдээжийн хэрэг боловч тухайн багт нэгдэхээсээ өмнө хэт гуйранч, тэнэмэл хүн мэт байдлаар уулзахгүйн тулд анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв та хамтран амьдрагчтайгаа хамт нүүж байгаа бол түүний шинэ хамт олны талаар ч мэдэхийг хичээ.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41