“Сонсох уран зураг, Харах яруу найраг” уран зургийн үзэсгэлэнгаа толилуулж байна
2014, 3 сарын 24. 13:350
“Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол сонсох уран зураг” гэж ярьдаг. Энэхүү үгийн бодит биелэл болгож Яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва нь шинэхэн мэндэлж буй “Нүүдэлчний тэнгэр” яруу найргийн номоо өлгийдөн авч байгаатай холбогдуулан “Сонсох уран зураг, Харах яруу найраг” уран зургийн үзэсгэлэнг олон нийтэд хүргэж байна.



Тус номонд  багтсан 120 шүлгээс дүрслэх урлагийн салбар дахь 50 гаруй уран зураач нар өөрт таалагдсан шүлгийг сонгон “Сонсох уран зураг” хэрхэн “Харах яруу найраг” болж хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөхийг энэ үйл явдал харуулах болно. Энэхүү үзэсгэлэн “Дэлхийн яруу найргийн өдөр” буюу 3-р сарын 21-ны өдөр Гламур Арт Галерейд дэлгэн толилуулна. Үзэсгэлэн нийт 5 хоног үргэжлэх бөгөөд дараа дараачийн томоохон ажлуудын эхлэл болж байгаагаар онцлог юм.

“Сонсох уран зураг, Харах яруу найраг” үзэсгэлэнд оролцож буй 50 зураачийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц зэргийг тусган багтаасан “Хөрөг шүлэг”-ийг яруу найрагч А. Лхагва бичих бөгөөд тусгайлан ном болгон хэвлүүлж цаашлаад уран бүтээлдийн баримтат кино бүтээх юм. Энэ нь Монголын утга зохиол, шүлэг найрагт зураач, уран бүтээлчдийн дүрийг мөнхлөх, хожим түүхийн ховор, нандин баримт болон үлдээх зорилготой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг  98010069 дугаарын утсаар лавлана уу.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26