Бүтээлч байдлаа нэмэгдүүлэх 6 арга
2014, 3 сарын 26. 9:540
Бүтээлч сэтгэлгээ хэрхэн ажилладгийг та хараахан мэдээгүй байж болох ч  таны бүтээлч байдлыг дээшлүүлэх дараах 6 гайхалтай баримтуудыг дурдаж байна.



1. Ажлын байрны эмх цэгцгүй байдал таныг илүү бүтээлч болгоно.

Марта Стюарт ажлын байрны чимээ шуугиан, эмх цэгцгүй байдал бүтээлч болгодог гэдэгтэй санал нийлэхгүй байна. Гэхдээ Миннесотагийн их сургуулийн судалгаагаар эмх цэгцгүй өрөөнд байдаг хүмүүс  эмх цэгцтэй өрөөнд суудаг хүмүүсээс илүү бүтээлч байдаг болохыг илрүүлжээ. Эмх цэгцгүй байдал нь аливаа зүйлсийг шинэ өнцгөөр харахад тусалдаг.

Александр Флемин петрийн хавтан дээр хөгцийг өсгөсний дараа санамсаргүй байдлаар пеницилинийг нээсэн байдаг. Тиймээс ширээгээ цэвэрлэж, цагаа үрэх хэрэггүй. Тэр эмх цэгцгүй байдал дундаас гайхалтай зүйл урган гарч ирж мэднэ.

2. Хөх өнгө таны бүтээлч байдалд хамгийн сайн.

Бид өнгө бидний зан аашинд нөлөөлдөг гэдгийг мэддэг. Гэхдээ өнгө ч бас таны бүтээлч байдалд түлхэц үзүүлдэг. Британийн Колумбиагийн их сургуулийн судалгаагаар зар сурталчилгануудаар улаан, хөх гэсэн хоёр л өнгө давамгайлдаг болохыг нээжээ. Тэд тэрхүү судалгаагаар улаан өнгө нягт нямбай байлгахад тустай бол хөх өнгө бүтээлч байдлыг дэмждэг болохыг нээсэн байна.

Сургалтын орчин хөх өнгөтэй байх нь оролцогчдыг хоёр дахин их бүтээлч үр дүнг бий болгоход нөлөөлдөг аж. Хөх өнгө бол далай, тэнгэр мэт тайван дөлгөөн өнгө бөгөөд хүмүүст бүтээлч байдлыг бий болгох таатай мэдрэмжийг төрүүлдэг байна.

3. Мэдрэмжтэй бай,  цагаа олж ажилла

Хэрэв та оновчтой бүтээлч байдлаар ажиллахыг хүсч байгаа бол хамгийн сэргэлэн, сэргэг үедээ хийх хэрэгтэй. Эртэч шувуухайнуудын хувьд өглөөний цаг тохиромжтой байдаг бол шар шувуунуудын хувьд оройны цаг тохиромжтой байж болох юм. Бүтээлч ажиллана гэдэг нь мэдрэмжтэй бөгөөд хуучин асуудлуудыг шийдэх шинэ арга зам, шийдлүүдийг хүлээн авах чадвартай байна гэсэн үг. Та мэдээлэлд мэдрэмтгий байх үедээ шинэ бөгөөд боломжит гайхалтай санаанд ойрхон байж болох юм.



4. Кофе шоп тархийг сэргээнэ.

Өндөр үнэтэй аяга кофенд тань нэмэлт бонус байна уу? Бритиш Колумбиа болон Виржиниа их сургуулийн судлаачид ч бас ингэж бодож байна. Тэд дуу чимээ багатай дундаж кофе шоп бүтээлч байдлаар сэтгэхэд тусалдаг байна.Судлаачдын үзсэнээр тэдгээр газруудын хамгийн шуугиантай хэсэгт 70 децибелийн чимээтэй байдаг байна. Тиймээс дараагийн удаад өөрийгөө багахан ч гэсэн урамшуулж сэргээх талаар бодолцоорой.

5. Бясалгал таны тархийг шинэчилнэ.

Хэрэв та түр хугацаанд ч боловч бодохоо зогсоож чадвал илүү бүтээлчээр сэтгэхэд тусална. Бясалгал дунд тархин дахь холбоосуудыг чөлөөлж, тархийг шинэчилнэ. Недерландын Лейден их сургуулийн судлаачид бясалгалын зөв хэлбэр бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг болохыг нээсэн байна. Нээлттэй хяналт бүхий бясалгалд бясалгал хийж байгаа хүмүүс гадаад болон дотоод байдалдаа хоёуланд нь анхаарал төвлөрч чадах бөгөөд асуудлыг шийдвэрлэх шинэ санаа болон мөрөөдөх чадвараа нэмэгдүүлдэг.

6. Аеробикийн дасгал тустай.

Дасгал зөвхөн таны биенд сайн төдийгүй сэтгэлгээнд ч бас сайн. Хэрэв та шинэ ондоо спорт заал руу явах шийдвэртээ аль хэдийнэ буугаад өгчихсөн бол магадгүй дахин бодож үзэх хэрэгтэй байх. Роүд Айланд Коллежийн судалгаагаар оролцогчдыг зарим эрчимтэй дасгалын дараа  бүтээлч сэтгэлгээг шалгах тестэнд оруулжээ. Үр дүн нь ямар байсан бэ гэж үү?  Оролцогчид хөлөртлөө дасгал хийсний дараа илүү бүтээлч байжээ. Тиймээс спорт заал руу явахаас татгалзах шалтгаан байхгүй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02