Найзуудаа, мастерын эссэ бичихэд хэрэг болох нэг ноорог хуваалцаж байна. Тодорхой сэдэв шаардаагүй програмуудад, энэ ноорог хэрэг болно. Эссэ бүтэц: 1. My career accomplishment – Хоёр параграф байхад л болно. Баклавраа ямар мэргэжлээр сурснаа хальтхан дурдаад, түүнээс хойш нийт хэдэн жил, ямар түвшинд хүртлээ, товчхондоо ямар ахилт амжилттай ажилснаа бичнэ. Ажилласан газраа хоёр гуравхан тоогоор, ямар хэмжээний байгууллага болохыг харуулна.