Хуралд хэрхэн үр дүнтэй багийн тоглогч байх вэ?
2014, 3 сарын 27. 10:490
Хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагааны оронд бизнест анхаарал хандуулахыг хичээ.

Багийн хурлууд заримдаа олон компани дээр явагддаг боловч олон мэдээлэл ямар нэг  зүйл болж хэрэгждэггүй. Багийн гишүүд тухайн ажлыг хийж гүйцэтгэх боловсрол, сургалт, ур чадварыг аль хэдийнэ эзэмшсэн байдаг боловч тэдгээрийг ашиглаагүй байдаг. Гэхдээ үр дүнтэй багийн хурал зохион байгуулахын тулд ажилчид ч бас сайн хандлагатай байж, хүндэтгэлтэй зан чанар болон тайван сэтгэл хөдлөлтэй байдаг. Зарим хүмүүст төрөлхийн ийм чанарууд байдаг. Харин заримд нь ийм чанар байдаггүй. Хамтран ажилагсад ч бас хүмүүс учраас ямар ч үед төгс багийн тоглогч байх хэцүү байдаг. Үүний оронд олон хүмүүст зориулсан зорилготой байх нь багийн хурлын дараа бүтээлч байж, тэдний оролцоо үнэ цэнэтэй байсан гэсэн мэдрэмжийг төрүүлдэг.



Алхам  1

Хурлыг төлөвлөж эхлэхээс өмнө боломжтой бол цөөн хэдэн цагийн өмнө эсвэл хэдэн өдрийн өмнөөс хэлэлцэх асуудлыг хяна. Сүүлчийн 5 минут хүртэл хүлээх хэрэггүй. Энэ нь таныг байгууллага доторх өөрчлөлт, шинэчлэлийн тухай сайн мэдээлэлтэй гэдгийг харуулна. Багийн нэг гишүүн сэтгэл санаагаар унасан, нөгөө нь мэдээлэл муутай байвал үр дүнгүй болж болох юм. Нэмж хэлэхэд та төслийн менежер эсвэл группын удирдагчаасаа хэлэлцэх асуудалд ямар нэг нэмэлт засвар оруулах эсэхийг асууж болох юм. Жишээ нь, та тодорхой нэг програм мэддэг хэн нэгнийг багийн гишүүдээс асуухын тулд  5 минут зарцуулж болох юм. Хурлын өрөөнд болж байгаа маш олон хурлуудыг урьдчилан бэлдэх хэрэгтэй. Хурлыг 5 минут ч хоцроох нь танай баг болон хурлын өрөөг бэлдсэн байгууллагын хүмүүст ч бүдүүлэг санагдах болно.

Алхам  2

Багийнхаа удирдагч тань таньтай адил энгийн ажилтан байсан ч гэсэн эрх мэдлийг нь хүндэтгэ. Багийнхаа удирдагчийг нь багаас тодорхой зүйл асуугаагүй л бол яриаг нь таслах хэрэггүй. Яриаг нь таслах нь хурлын хугацааг сунжруулна. Жишээ нь, төслийг хянаж үзэх илтгэлийн үеэр “Илтгэлийн слайдууд бүрэн явж дуустал асуух асуултаа бичнэ үү” гэж хэлж болох юм. Нэмж хэлэхэд ярианд оролцох гэж байгаа багийн бусад гишүүдийг хэт их яриулахаас зайлсхий. Хуралд бүх үзэл бодолд нээлттэй бай.



Алхам  3

Хурлын үеэр сонирхолтой, оролцоотой бай. Жишээ нь, оролцож байгаа хуралд тань багийн бусад гишүүдийг илтгэл тавьж байх зуур хурлын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөл. Ярьж байгаа хүнийг анхаарч хар. Эдгээр аман бус дохио нь багийн гишүүн юу хэлэх ёстойг мэдэх, багт оролцоотой байгааг харуулж байгаа юм. Багийн гишүүдийн дунд эерэг байдлаар өөрийгөө хүндэтгэх нь төсөл болон байгууллага дээрх бүтээмжийг сайжруулахад үр дүнтэй.

Алхам  4

Хурлын хүрээнд яригдсан сэдвүүдийн тухай эцсийн тодруулга, дүгнэлтийг асуу. Бүх илтгэл, харилцан яриагаар баг, төсөл эсвэл компанид бүхэлд нь ямар нэг чухал зүйл өөрчлөгдөхөд нөлөөлсөн байж болох юм. Жишээ нь, баг шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэр гаргасан байж болох юм. Энэ нь эцсийн хугацаанд багтаахын тулд илүү цагаар ажиллах хэрэгтэй гэсэн үг. Та хурлаас үнэн зөв бөгөөд бүрэн мэдээлэл авсан эсэхийг баталгаажуулахын тулд хөтөлсөн тэмдэглэлээсээ унш. Багийн бусад гишүүд ч бас таньтай адил унших нь үр дүнтэй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
624128